loading...
Германы жүдогийн багийн дасгалжуулагч Даниэль Гершнертэй ярилцлаа
Спортын Цонх : Юуны өмнө Монголд ирээд төрсөн анхны сэтгэгдэл ямар байв?
Даниэль Гершнер: Маш зочломтгой хүлээж авсан нь биднийг гайхууллаа, сайхан сэтгэгдэл төрсөн . Танай нийслэл бидний төсөөлж байснаас тун өөр орчин үеийн хот юм.
Спортын Цонх: Монгол өрсөлдөгч нарын талаар хэр мэдэж байгаа вэ?
Даниэль Гершнер: Монгол ерөөсөө сайн жүдочидтой . Олимпийн аваргатай , мөн дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг итгэж болох олон сайн тамирчинтай гэдгийг бид эртнээс мэднэ.
Спортын Цонх : Танай баг энэ тэмцээнд хэр сайн бэлтгэсэн бэ?
Даниэль Гершнер: Бид европын аварга шалгаруулах тэмцээний ид бэлтгэлийн явцад таарлаа . Энд байгаа тамирчдын ихэнхи нь оролцоно. Миний бодлоор бидний бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байгаа.
Спортын Цонх : Хэд хэдэн барилдааны шүүгчийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байх шиг харагдсан ?
Даниэль Гершнер: Тиймээ, зарим барилдааны шүүгчийн шийдвэрт сэтгэл хангалуун биш байна. Шинэ дүрмээс болоод шүүгч нар шийдвэр гаргахад бэрхшээлтэй байгааг бид ойлгож байгаа . Гэхдээ зарим тал дээр хохиролтой байсан гэж бид үзэж байна.
Ярилцсанд баярлалаа танд амжилт хүсье
loading...




nice game bolj bna aa judochdaa amjilt hvsey
loading...