Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс, ФИФА » Залуу авьяастнууд Африкт

GD Star Rating
loading...

Fifa_09_logoЧеск Фабрегас, Тони Кроос, Карлос Вела, Адриано гээд олон шилдэг тоглогчдийг төрүүлэн  гаргасан 17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Нигери улсад зохион байгуулагдаж байна. Энэ сарын 24-нд нээлтээ хийсэн 13 дахь удаагийн залуу оддын дэлхийн аваргад нийт 24 улсын баг 6 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. F хэсэгт эртний өрсөлдөгч Итали, Өмнөд Солонгосын багууд багтсан. Өчигдөр энэ хоёр багуудын тоглолт Кадуна хотод 11 мянган үзэгчдийн өмнө явагдаж 2: 1-ээр Италичууд ялалт байгуулжээ. Гоолын салхийг 30 дахь минутад Солонгосчууд хагалсан ч Кампересе, Леммело нар хоёр гоол оруулж багтаа ялалтыг авчирсан юм. Энэ хэсгийг Италичууд 6 оноотой тэргүүлж  Солонгос, Уругвайн багууд 6 оноотой удаалж байна.  E хэсэгт Арабын нэгдсэн Эмират улс Испаний хөвгүүдтэй ширүүхэн тулааныг хийлээ. Ерөнхий шүүгч Уолфганг Штарк тоглолтыг эхлүүлээд ердөө 20 минутын дотор Ялагдашгүй Армадачууд хоёр ч гоол оруулаад амжсан. Үүний дараа 68 дахь минутад Себил нэг гоол оруулж тооны харьцааг ойртуулсан ч 88 дахь минутад испаничууд дахин нэг гоол оруулснаар 3 оноо хэнд очих нь тодорхой болсон юм. Энэ хэсгийг Испаний хөвгүүд 6 оноотой хошуучилж байгаа бөгөөд Арабын нэгдсэн Эмират, Америкийн залуус 3 оноотой араас нь нэхэж байна. Хэсгийн сүүлийн тоглолт болох Америк- Арабын багуудын тоглолт анхаарлыг маш их татаж байна.

A хэсгийн мэдээллээс хүргэе. Бусад хэсгүүдээ бодвол хамаагүй эрт тоглолтуудаа дуусгасан энэ хэсгийн  плэй -оффт өрсөлдөх багуудын нэрс тодорсон. Хэсгийн сүүлийн тоглолт Аргентин – Нигерийн хооронд болж хэн нь нэгээр шалгарахын шийдсэн юм. 2 тойргийн дараах байдлаар 100 хувийн амжилттай явсан Жосе Луйс Брауны хөвгүүд дөнгөж 2 дахь минутаас л тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Орфаногийн оруулсан энэ гоолын баярыг тэмдэглэж дуусаагүй байтал Нигерийн гүргэр хөвгүүд тэнцээний бөмбөгийг Игнасио Аркегийн хаалганд оруулж чаджээ. Энэ жил 16 настай нутгийнхаа Делфинс багт тоглодог Омо Ожабугийн гоол тоглолтын салхийг нөгөө тийш нь эргүүлсэн юм. Үүнээс хойш хоёрдугаар үеийн дунд үе хүртэл аль аль нь гоол оруулж чадаагүй. Ингээд 72 дахь минутад мэргэжилтнүүдийн анхаарлыг нилээдгүй татаад байгаа Сани Эманүель хүүгийн гоол багтаа ялалт бас хэсгийн тэргүүн байрыг авчирсан юм. Энэ хэсгийн Герман, Гондурасын багууд улаан шугамны доор жагссан тул дахин боломж олдохгүй. Гэхдээ сайн үзүүлэлттэй 3-р байрын багуудыг дахин хэсэгт хуваарилдаг тул Германд бас нэг боломж байгаа. Одоогийн байдлаар шөвгийн 16-д шалгарах эрхээ Турк, Швэйцарь, Мексик, Аргентин, Нигерийн залуус аваад байна. Өнөөдөр үлдсэн азтануудын нэрс тодрох юм. Тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Германы залуу авьяастан Леннарт Тай  3 гоолтой ганцаараа тэргүүлж байгаа юм.  17 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 15-нд өндөрлөж ялагчдаа тодруулна.

А хэсэг

Баг T/T X T Хж + - +/- оноо
Нигер 3 2 1 0 6 4 +2 7
Аргентин 3 2 0 1 4 3 +1 6
Герман 3 1 1 1 7 6 +1 4
Гондурас 3 0 0 3 1 5 –4 0

***

Б хэсэг

Баг T/T X T Хж + - +/- оноо
Швейцарь 3 3 0 0 7 3 +4 9
Мексик 3 2 0 1 3 2 +1 6
Бразил 3 1 0 2 3 4 –1 3
Япон 3 0 0 3 5 9 –4 0

***

C хэсэг

Баг T/T X T Хж + - +/- оноо
Иран 2 1 1 0 2 0 +2 4
Колумби 2 1 1 0 2 1 +1 4
Недерланд 2 1 0 1 3 3 0 3
Гамби 2 0 0 2 1 4 –3 0

***

D хэсэг

Баг T/T X T
Хж + - +/- оноо
Турк 2 2 0 0 5 1 +4 6
Шинэ Зеланд 2 0 2 0 2 2 0 2
Буркина Фасо 2 0 1 1 1 2 –1 1
Коста Рика 2 0 1 1 2 5 –3 1

***

E хэсэг

Баг T/T X T Хж + - +/- оноо
Испани 2 2 0 0 5 2 +3 6
АНЭ 2 1 0 1 3 3 0 3
United States АНУ 2 1 0 1 2 2 0 3
Малави 2 0 0 2 0 3 –3 0

***

F хэсэг

Баг T/T X T Хж + - +/- оноо
Итали 2 2 0 0 3 1 +2 6
Ө.Солонгос 2 1 0 1 4 3 +1 3
Уругвай 2 1 0 1 3 3 0 3
Алжир 2 0 0 2 0 3 –3 0
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. daamii says:

    zuw Italy orshoogoo avah ni zuw huhai korea gaas world cup 2002 deer yaj doromjilloodoo!
    Ene temtseend ch brazil argentin 2 l ongoloh bolvuudaa
    spain niger ntr gaigui yavah l bh 4\1 – s hetrehgui bz

    GD Star Rating
    loading...
  2. attilla says:

    ene braziliin howguud yasan taaruu bn aa

    GD Star Rating
    loading...
  3. gunnerz 4eva chelsea fuck says:

    tr brazilin coutinho,alan edr ul n sn togoldog ym ble.danch mexicod hojigtson l bolhos.delhin awargin dara td narig tom bagud nilen sonirhoh bhda.mash sn toglogchid ble shu.

    GD Star Rating
    loading...
  4. guunerz_ says:

    ma forum yassin ajilaj bgaan bolov uu

    GD Star Rating
    loading...
  5. Ganaa says:

    Heheh brazil multarchihsan sh te

    Ene argentinchuud maani Nigertey yamar muu toglovoo. Yerduu 6-han udaa haalga ruu n dovtolson uzuulelttey baidag deerees n ter penalt ugdug aldaag shal hereggui bhad l hiychih yumaa. gehdee tsaashdaa hol yavna biz dee. ok turuuleerey ALBICELESTESchuud min

    GD Star Rating
    loading...
  6. barca fan says:

    heeh goe l ym heze” mgl hovguud hesgiin homool hamsaar yavj bn” yadaj ingeh ym boldoo?? chavs

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: