"Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав!Топ 10 бүтэлгүйчүүд » "Спортын цонх" онлайн сэтгүүл - Спортод хайртай хүн бүрт зориулав!
Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Бусад лиг, Түүх, баримт » Топ 10 бүтэлгүйчүүд

_42964357_down416Хөлмбөгийн шинэ улирал эхлээд бага биш хугацаа өнгөрлөө. Хэдийгээр түрүүлэх багийн тухай таавар өрнүүлэхэд арай эрт байгаа ч тайтлын өрсөлдөөнөөс хасагдах багуудыг нэрлэж болохоор хугацаа өнгөрчээ. Ингээд та бүхэнд энэ улирад хөгжөөн дэмжигчдээ гомдоож, таавар будилуулсан муу тоглолтыг үзүүлж байгаа 10 багийг танилцуулья.

10. Урава Ред Даймондс

Ж  Лигийн гигант Уравачууд энэ улиралд нэг л явахгүй шинжтэй.Тэд улиралын эхэнд бүр 7 дараалан ялагдаж анти рекорд тогтоогоод амжсан .Хэдийгээр Япондоо хамгийн нэр хүндтэй, санхүүгийн хувьд ч бусдыгаа дагуулахааргүй ч энэ нь хүснэгтий тэргүүнд бичигдэхэд нь ямар ч тус болж чадахгүй л байна.

9. Флумененс

2 жилийн өмнө Либертадересийн цомын финалд үлдэж байсан Гурван өнгөтнүүдээс одоо юу ч үлдсэнгүй.Тэднийг 3-р дивизионы багийн хэмжээнд тоглож байна гэсэн нэгэн мэргэжилтний үг үнэнээс тийм ч хол зөрөхгүй. Магадгүй гайхамшиг л тэднийг лигийн хүснэгтийн сүүлийн байрнаас ховхруулах байх.

8. Спортинг Лисбон

Аваргуудын лигийн урьдчилсан шатанд нийслэлийн баг Фиорентинад ялагдаж европийн клубуудын топ тэмцээнээс нэг түвшин доогуур Европын лигт оролцохоос өөр аргагүй болсон юм. 3 тойргийн дараах байдлаар нэг ч тэнцээ ялагдалгүй хэсэгтээ тэргүүлж байгаа ч Спортингчүүд лигт үзүүлж байгаа урамгүй тоглолтоороо фенүүдээ гомдоож байна. Португалийн супер лигийг  7 тойргийн дараагаар тэргүүлж байгаа Брага клубээс тэд даруй 10 оноо алдаж байна. Тэдэнд тулгараад байгаа хамгийн гол асуудал гол гоор оруулдаг финиш сайтай довтлогч.

7. Everton

Санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай байгаа ч английн фенүүд тэднийг топ 4-ийн төлөө тэмцэх багаар нэрлэж байгаа. Харамсалтай нь Дэвид Мойсын хөвгүүд 8 тоглолтоос 3-хан ялалт авсан үзүүлэлтээр хүснэгтийн доод хагаст заларч явна. Үүн дээр нэмээд Европын лигийн том ялагдал (0 : 5) Эвертоны фенүүдийн тэвчээрийг барж байгаа нь ойлгомжтой. Магадгүй энэ чигээрээ явбал улиралын дундуур шинэ дасгалжуулагч Цэнхэрүүдийг удирдахаар ирж мэднэ.

6. Атлетико Мадрид

Өнгөрсөн долоо хоногт Атлетикогийн удирдлага Абель Ресиног ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ түүний оронд ирэх дасгалжуулагч Мадридын багийг улиралын төсгөлд  15-р байрнаас эхний 4 байр хүртэл урагшлуулж чадах эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ тэд даруйхан энэ хямралаасаа гарахгүй бол ирэх улиралд Европын тэмцээнд оролцохгүй байж мэднэ. Учир нь тэд D хэсэгтээ ганц ч гоолгүй сүүл мушгиж байгаа юм.

5. Герта Берлин

5 улирал дараалан хүснэгтийн дээд хагаст бичигдэж өнгөрсөн онд эхний 4 байранд орж чадсан. Энэ гайхалтай цувралаа үргэлжлүүлэхэд Берлинчүүдэд улам бүр хүнд болсоор байна. 1 ялалт, 8 ялагдал гэдэг яавч сайн үзүүлэлт биш байх нь ойлгомжтой.

4. Ривер Плейт

Тэдний хувьд ялагдал, хомоол хамах гэдэг шинэ зүйл биш. Улирал болгон л фенүүдээ ямар нэгэн байдлаар Риверчүүд гомдоодог уламжлалтай болоод байгаа. Үүх түүх, үзүүлсэн амжилтаараа дэлхийн хэмжээнд яригддаг энэ багийг Леонардо Астрада ирээд ч өөд нь татаж чадсангүй.

3. Наполи

Зуны наймааны зэх дээр  Наполи Италийн багуудаас хамгийн идэвхтэй ажилласан нь. Фабио Квальерелла ,Лука Чигарини, Хуан Зинига, Уго Кампанаро гэсэн авьяаслаг залуусаар хүчээ сэлбэсэн тул зөвхөн амжилт ялалтыг л тэднээс фенүүд нь хүлээж байсан. Гэтэл юу болж байна вэ. Топ 4-т багтах нь байтугай доод лиг рүү унахад ойрхон явж байна. Клубын удирдлага ч тэр дор нь арга хэмжээ авч Роберто Донадониг Валтер Мазарригаар солиод байна. Одоо юу болохыг харж л байядаа.

2. Ливерпуль

Хотон шувуунуудын хувьд хамгийн эмзэг сэдэв бол лигийн түрүү. 1992 онд английн премьер лиг үүсгэн байгуулагдсанаас хойш тэд бусад багуудыг л энэ цомыг өргөхийг харсаар ирсэн. Харин энэ улиралд Копууд олон жилийн мөрөөдлөө биелүүлнэ гэсэн найдвартайгаар  шинэ улиралыг эхлүүлсэн ч эхний тойргоос л энэ бүх найдвар нь талаар болсон юм. Сүүлийн хэдэн жил багийн гол ноён нуруу болж байсан Испани маестро Хави Алонсогийн үүрэг багт ямар их байсныг одоо л Ливерпульчууд ойлгож байгаа байх. Түүнийг орлуулна гэж авчирсан Алберто Аквилани нь одоо болтол 90 минутыг талбайд өнгөрүүлж амжаагүй байтал дээрээс нь бэртэл  гэмтлийн хар шуурга Анфиелдыг дайраад эхэллээ. Энэ бүхний эцэст юу болох бол ? Хамгийн боломжит хувилбарыг английн хэвлэлүүд  Рафаел Бенитез Английг орхих гэж бичиж байна.

1.Villareal

Шар шумбагчид үнэхээр  “ном уншуулахгүй ” бол болохоо больжээ. Энэ улиралд тэдэнд бүтэж байгаа юм гэж нэг ч алга. Өнгөрсөн улиралд ердөө 2-хон онооны алдагдалтайгаар 5-р байр эзэлж байсан тэд энэ сезонд эхний 10 байранд багтвал зол болоод байна. Уг нь Италийн ирээдүй гэгддэг Жузеппе Росси, Маркос Сенна, Санти Казарло нарын залуус тэдэнд байгаа юмсан. Гэтэл асуудал дасгалжуулагчид байна уу ?

\Реалыг удирдахаара явсан Мануель Пеллегринигийн оронд одоо Эрнесто Велверде ажиллаж байгаа. Бүр болохгүй бол Пеллегриниг буцааж авчрах талаар клубын удирдлага ярилцаж байгаа сураг байна.Пеллегрини угаасаа дыоод лигийн багт ялагдаж суудал нь ганхаад байгаа болохоор энэ бүхэн бас ч гэж оргүй зүйл биш мэт. Ядаж лигийн анхны ялалтаа энэ тойрогт авна гэж найдахаас даа.

Comments

comments

Powered by Facebook Comments



Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. Napoli?????????????????????????????/
    orond ne Roma,Lazio bsan deer boloh ne zov bhaa
    Napoli ene ercheeree yavbal 4 t orood irheer bna odoo 6t yavj bga bag sh de
    svvld Fio,milan,Juve gees 7 onoo salgaj chadsan bna?odoo sergej bnaaa

  2. chelsea says:

    1st

  3. RossoNerri says:

    Liverpool Fulhamd 3-1duulev. Neere Xavi Alonso bagiin chuha toglogch baisan gedeg ni haragdaj baina. Ene chini http://www.goal.com deer ali deer baisan medeelel sh dee. Tehed Napoli suga l baisan baihgui yu daa. Say tehdee Milantai azaar tentssen sh dee. Suuliin minutad l goal hiisen. Manaiadaas Abate ulaan avaad 10uulaa boltson baisiimoo.

  4. Zuka says:

    liverpoold l uneheer haramsaj bna alonso-g zardag l buruudsan yum

  5. Djorj says:

    Liverpool Liverpool Liverpool yu bolchiwdoo , Rafa uulna ih sain coach ymsan yaagaad iim azgui tohioldood bgaaam bol Jamie Carragher odoo er n bolison deer Agger ,Skrtel 2 tuwd baih ystoi

  6. Hacker says:

    Xabi Alonso ¿íýõýýð Ëèâåðïóóëü – èéí Öºì íü áàéæ ýý.
    Òýðíèé ¿¿ðýã ìàø èõ áàéñàí áàéæ .

  7. denvered never walk alone says:

    Taivan amgalan baitsgaa!!!buh zuil heviin bolno!!!ireeduidee itgeltei urag shaa hamtdaa!!!

  8. kkkkk says:

    2. Ливерпуль

    Хотон шувуунуудын хувьд хамгийн эмзэг сэдэв бол лигийн түрүү. 1992 онд английн премьер лиг үүсгэн байгуулагдсанаас хойш тэд бусад багуудыг л энэ цомыг өргөхийг харсаар ирсэн. Харин энэ улиралд Копууд олон жилийн мөрөөдлөө биелүүлнэ гэсэн найдвартайгаар шинэ улиралыг эхлүүлсэн ч эхний тойргоос л энэ бүх найдвар нь талаар болсон юм. Сүүлийн хэдэн жил багийн гол ноён нуруу болж байсан Испани маестро Хави Алонсогийн үүрэг багт ямар их байсныг одоо л Ливерпульчууд ойлгож байгаа байх. Түүнийг орлуулна гэж авчирсан Алберто Аквилани нь одоо болтол 90 минутыг талбайд өнгөрүүлж амжаагүй байтал дээрээс нь бэртэл гэмтлийн хар шуурга Анфиелдыг дайраад эхэллээ. Энэ бүхний эцэст юу болох бол ? Хамгийн боломжит хувилбарыг английн хэвлэлүүд Рафаел Бенитез Английг орхих гэж бичиж байна.

  9. Fulham тэй хийсэн тоглолт үнэхээр контрол алдсан байсан даа.

  10. Frost says:

    Athletico Madrid ehnii 1, 2-t bichigdmeer yumaa. ted ene jil arai l gomdmoor muu togloj bgaa. Bayern Munich, Marseil nar bas taaruuhan baih shig sanagdsan

  11. XAP says:

    Oo Villarreal 5-0 d soon

  12. Ýðõýìýý says:

    Liverpool-n óäèðäëàãà óã íü Alonso-ã ¿ëäýýõ õ¿ñýëòýé áàéñàí ÷ òý𠺺𺺠Real ðóó ÿâàõûã õ¿ñ÷ áàéñàí áîëîõ íü àðãà áàéãààã¿é þì àà.

  13. baya says:

    Liverpool nudnii bulai bolj bndaa.

    liverpooliin togloltiin omno c1 tv utsaar holbogdood l b liverpooliig demjdeg geed hutsaad baisan nuhur he he.

    torres urd ni yamar bagt togloj bsan be gesen chin Manchester gej avdag ym daa he he he he he he kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

    eleg hushij uheh shahsan shuuu kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

    iim l fanuudtai shu dee
    yamar neg sonin deerees liverpool hamgiin ih tuuhte bag gej sonsood l tegeed l liverpooliig demjsen ym bhdaa kkkkkkkkkkkkkkkkkk

  14. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
    Кака, Роналдо, Рауль, Пепита, Бензима, Пуойль, Ибра, Месси, Пикэ, Иньеста, Хави, Трезегэ, Дельпьеро, Пирло, Бекхам, Инзаги, Пато, Ронни, Гиггз, Рууни, Оуэн, Каррик, Флетчер, Эссэйн, Лэмпард, Баллак, Дрогба, Анелка гм.
    Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810

  15. crusader says:

    goal.com -оос орчуулсан байна. Нэлээн дээр үеийн мэдээ байна. Ер нь танайх ихэнх мэдээгээ goal.com -оос орчуулдаг юм байна лээ. Хурдан орчуулаад хурдан тавиж байлдаа. Уг нь орчуулахад маш амархан мэдээ ш дээ.

  16. liverpool gedeg bag bol ene ulirald ingeh ni todorhoi bsan shdee. daraa jil bol avarguudiin ligt orohgui ni todorhoi. ene jil harin avrguudiin laegue-eesee ehnii toirgoosoo garchihaarai gej erooe doo

  17. tegshbuyant says:

    real ene jil yvahgvi hii demii baahan oduud avaad yah ym be?porlontino perez realiin ezenii ene toglogchdiig avsan shaltgaan ni yer ni barcag el classicod buulgaj avah bsan ym bna lee sh de gants togloltiin tuluu 300 terbum tugrug zartsuulaad bh da yahav dee 94 terbumaar ronaldo g avsanii orond villa torres hoyriin hoslol bhad deer ni sain nairuulagch hudaldaad avchihad bl sain toglono sh de ariin shugamand teneg teneg hamgaalagch avaad tegsen dor bol terry ymu skrtel ed nariig avah ym bsan ym real ingeed ene jil bye bye hairan mungu bi porlentino perezees yduu ch gsen arai l uhaantai

  18. liverool ch dee archaagui yum says:

    MY STORY- bi ug n liverpooliig demjdeg bai san yum daanch suuliin 3 orood durgui hurgeed baihar ni man city demjdeg bolson gehdeeliverpoold tal bgaa

Сэтгэгдэл: