Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Бостон 3:0

GD Star Rating
loading...

Bulls Celtics BasketballӨчигдөр НБА-ын талбайд 13 тоглолт боллоо.

Өнгөрсөн улирлын плей-оффын эхний шатанд таарч, 7 цуврал тоглолт хийж байсан Бостон Селтикс – Чикаго Буллз багууд Бостоны талбайд тоглож, эзэн баг илт  давуу хожив. 2-р үеийн Бостоны авсан сүүлийн 13 онооны 9-ийг нь Рэй Аллен авсан бол 3-р үед Пол Пирс нийт 22 оноо авснынхаа 20-ыг нь авч, Бостон тоогоор тасарчээ. Плей-оффт Бостоны эсрэг дунджаар 19.7 оноо авч байсан Д. Роуз энэ удаа ердөө 10 оноо авсан байна.  Түүнийг хамгаалсан Ражон Рондо 16 оновчтой дамжуулалт хийв. Рэй Аллен бүх үеийн онооны жагсаалтанд Жон Стоктоныг ардаа орхин 33-т орох боллоо. Селтикс 3 тоглож, 3 хожсон амжилтаар дивизион, конференц, лигийг тэргүүлж байна.

“Бостон” – “Чикаго” – 118:90 (21:17, 29:18, 38:26, 30:29)

Б: Пирс – 22+8 самбар. Хаус – 22. Р. Аллен – 20.

Ч: Ноа – 16+10 самбар. Парго – 13.

Эхний тоглолтонд Орландод хожигдсон Филли өөрсдийн талбай дээрээ анхны тоглолтоо Милоукигийн эсрэг хийж 99:86-аар хожлоо. Игоудала 19, Брэнд 17 зэрэг Филлигийн тоглогчид жигдхэн тогложээ.

Баксаас 20 настай шинэ тоглогч Брэндон Женнингс 17 оноо, 9 самбар, 9 оновчтой дамжуулалт хийж, бараг л трипл-даблдлаа. Тэрээр коллежэд тоглож байгаагүй ч НБА-ын анхны тоглолтондоо маш сайн тоглосон байна.

Филли маргааш өглөө Нью-Йорктой тоглоно. Бейсболлийн World series-т эдгээр хотуудын багууд мөн маргааш тоглоно. NFL-ийн Giants-Eagles багууд нөгөөдөр тоглоно. Тэгэхээр энэ 2 хоногт Нью-Йорк, Филадельфи хотуудын мэргэжлийн спортын багууд хоорондоо тоглож, эдгээр хотууд томоохон ривалууд байх нь.

“Филадельфи” – “Милуоки” – 99:86 (23:18, 18:29, 35:20, 23:19)

Ф: Игуодала – 19+9 самбар. Брэнд – 17. Л. Уильямс – 16.

М: Дженнингс – 17+9 дамжуулалт+9 самбар. Редд – 17. Ильясова – 11.

Шарлотт – Никсийн тоглолт 3 цаг 1 минут үргэлжиллээ. 2 удаа цаг сунгасан энэ тоглолтонд Шарлотт 2 онооны давуугаар хожиж, анхны ялалтаа авсан бол Никс 2 дахиа хожигдов. 2 дахь нэмэлт цаг дуусахаас 2.5 секундын өмнө Эл Харрингтонийг Д.Ж. Агустиныг довтлоход алдаа хийсэн гэж шүүгч үзсэнээр Агустин 2 торгуулийн шидэлтээ амжилттай шидэж, улмаар Шарлотт хожсон. Хэррингтоны хаалтыг алдаа гэхэд хэцүү л харагдаж байв, давталтнаас харахад.

“Шарлотт” – “Нью-Йорк” – 102:100 2ОТ (32:13, 19:24, 18:18, 13:27, 6:6, 14:12)

Ш: Фелтон – 22+9 дамжуулалт+8 самбар. Ж. Уоллес – 18+15 самбар. Диао – 17+11 самбар.

Н: Ли – 17+18 самбар. Харрингтон – 17. Робинсон – 17.

Атланта талбай дээрээ Вашингтоныг хүлээн аван тоглож 100:89-өөр хожлоо. Жош Смит хамгийн залуудаа 900 блок шот хийсэн тоглогч болжээ. Жош тоглолт дуусахад 4:26 дутуу байхад Аренаст блок тавьснаар Шакил О`Нилийн амжилтыг эвдсэн байна. Шак 24 настайдаа 900 дэх блокоо тавьж байж.

“Атланта” – “Вашингтон” – 100:89 (29:24, 29:20, 17:22, 25:23)

А: Смит – 20+8 самбар. Жо Жонсон – 17. Кроуфорд – 16.

В: Аринас – 23. Хэйвуд – 19+9 самбар. Блэтч – 13.

Крис Полийн 31 оноо, Емека Окафорийн шийдвэрлэх үед тавьсан блокийн ачаар Нью-Орлеанс талбай дээрээ Сакраментог хожлоо. Окафор блокоос гадна тоо тэнцүү, 40 секунд дутуу байхад Полын алдсан шидэлтийг гүйцээн багтаа тэргүүлэл авчирсан байна.  Бэлтгэлийн кэмп нээгдэхэд болон присисонд гэмтэлтэй байсан Окафор улирлын эхний тоглолтонд Спэрсийг эсрэг ч сайн тоглосон билээ. Хорнетс 1:1 болж байгаа бол Кингз 0:2 болов.

“Нью-Орлеан” – “Сакраменто” – 97:92 (25:27, 25:23, 22:25, 25:17)

Н: Пол – 31. Уэст – 13+8 самбар. Окафор – 11+13 самбар. Райт – 11.

С: Эванс – 22. К. Мартин – 20. Ночиони – 16.

Оклахома Сити 2003-2004 оны улиралд Сиэтлд байснаасаа хойш анх удаа улирлыг 2 хожлоор эхлүүлж байна. Кевин Дюрант 4-р үед 11 оноо авч, тэд Детройтыг талбай дээр нь 91:83-аар хожлоо. Тюндер өнгөрсөн улирлыг 1:16 гэсэн амжилтаар эхлүүлж байсантай нь харьцуулахад томоохон амжилт юм. Өнгөрсөн оны 11 сарын 29 хүртэл тэд 2 дахь хожлоо авч чадаагүй л байсан. Тюндерийн гарааны бүрэлдэхүүнд лигт 5 жил тоглосон туршлагатай тоглогч нэг ч байгаагүйн дээр тэд бол лигийн 2 дахь хамгийн залуу баг юм.

Детройтийн хувьд өнгөрсөн улирлын эхэнд Дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөх багт нэрлэгдэж байсан ч Биллапсийг явуулснаар арай гэж плей-оффт үлдсэн. Өнгөрсөн зун Рашид Уоллес, Антонио МакДейсс нарыг үдэж, Бен Гордон, Чарли Вилланева нарыг авсан. Детройтыг энэ улиралд плей-оффт үлдэхийн төлөө л тоглоно гэж бодож байна.

“Детройт” – “Оклахома” – 83:91 (24:16, 21:22, 16:24, 22:29)

Д: Бен Гордон – 25. Стаки – 21.

О: Дюрант – 25+12 самбар. Грин – 16. Крстич – 14.
Жермайн О`Нил хуучин багийнхаа эсрэг 22 оноо, 12 самбараас авалтаар Уэйдэд тусалж, Хит 2 дахь хожлоо Пейсерсийн талбайгаас авав. Сонирхолтой нь энэ нь Уэйдийн Индианад хожсон анхны тохиолдол болжээ. Хит 22 жилийн түүхэндээ Индианагийн талбайд ердөө 6 дахиа хожиж байгаа нь энэ. 2001 оноос хойш 14 тоглолт дараалан Пейсерс Хитийг талбай дээрээ хожоод байж.

“Индиана” – “Майами” – 83:96 (16:28, 31:21, 16:30, 20:17)

И: Грейнжер – 22. Мёрфи – 12+13 самбар. С. Джонс – 12. Хид – 12.

М: Уэйд – 32. Ж. О’Нил – 22+12 самбар. Бисли – 12+9 самбар.

Cavaliers Timberwolves Basketball

Кавальерс нэг юм улирлын эхний хожлоо авлаа. ЛеБрон НБА дахь 5 жилийн замналдаа анх удаа 0:3 болох аюулаас холдож байна. Кавальерсийн дараагийн 5 учраа нь Шарлотт, Визардс, Буллз, Никс, Мэжик бол Миннесотагийнх Санс, Клипперс, Бостон, Бакс, Портлэнд байх нь.

“Миннесота” – “Кливленд” – 87:104 (18:25, 29:32, 21:26, 19:21)

М: Флинн – 17. Эл Жефферсон – 12+8 самбар. Брюэр – 11.

К: Жеймс – 24+9 самбар. Мо Уильямс – 20. Илгаускас – 15.

Нью-Жерси талбай дээрээ Орландо болон Винс Картерийг хүлээн авлаа. Картер хуучин багийнхаа эсрэг сайн тоглож байсан ч тоглолтын дундуур гэмтэл авсан. Гэхдээ тэрээр дараагийн тоглолтонд оролцох байх гэж хэлжээ. Дараагийн тоглолтоо Мэжик Торонтогийн эсрэг хийнэ. Торонтогоос Картер НБА-ын гараагаа эхэлж байв. Эхний тоглолтонд маш сайн байсан Брук Лопез энэ удаа Дуайт Ховардийг хамгаалж чадсангүй. Дуайт 20 оноо, 22 самбараас авалт, 4 блок шот хийв.

“Нью-жерси” – “Орландо” – 85:95 (24:29, 20:21, 18:25, 23:20)

Н: Кортни Ли – 18. Харрис – 16. Цзяньлянь – 12.

О: Ховард – 20+22 самбар. Андерсон – 16. Картер – 16.
4-р үед 39 оноо авсан Мемфис талбай дээрээ Торонтог хожиж, улирлын анхны хожлоо авав. Хэдийгээр Крис Бош 37 оноо, 12 самбараас авалт хийсэн ч энэ нь Торонтод хангалттай байсангүй. Мемфисээс Зак Рэндольф 30 оноо, Марк Газоль 19 оноо авч Мемфис 115:107-оор хожжээ. Аллен Айверсон 2 дахь тоглолтондоо дараалан тоглосонгүй.

“Мемфис” – “Торонто” – 115:107 (23:22, 30:27, 23:30, 39:28)

М: Рэндолф – 30. М. Газоль – 19. Майо – 18.

Т: Бош – 37+12 самбар. Кальдерон – 15. Туркоглу – 14.

35 настай Стив Нэш 18 оноо, 20 оновчтой дамжуулалт өгч байгаа нь гайхалтай. Стив Нэш энэ үзүүлэлтийг Голден Стэйтийн эсрэг хийж, Санс  2 дахь хожлоо авлаа. Стив Нэшийн кареерийн рекорд нт 22 оновчтой дамжуулалт юм. Голден Стэйт Финиксийн талбайд 9 дараалан хожигдоод байна. Дон Нельсоны баг авьяаслаг, сайн тоглогчид олонтой ч амжилт нь муу хэвээрээ л. Хэдий тэд олон оноо авч чаддаг ч хамгаалалт гэж огт байхгүй. Дон Нельсоны энэ хэв маяг амжилт үзүүлэхгүй нь тодорхой. Ер нь Дон Нельсон юу бодож явдаг юм байгаан. Хамгаалалтгүй багаараа ямар амжилт гаргана гэж боддог нь сонин.

Финиксийн Жейсон Ричардсон эхний 2 тоглолтыг өнжлөө. Зун тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад баригдсан. Үүнд нь баг нь шийтгэл оногдуулж, эхний 2 тоглолтыг өнжүүлсэн юм.

“Финикс” – “Голден Стэйт” – 123:101 (28:24, 34:27, 30:22, 31:28)

Ф: Барбоса – 24. Фрай – 22+8 самбар. Стаудемайер – 20.

Г: Эллис – 19. Азубуике – 17. Жексон – 13.

Mavericks Lakers Basketball

Улирал бүрийн өмнө ямар нэгэн багийг Чикагогийн алдарт 72:10 амжилтыг эвдэх боломжтой гэдэг ч тэр таамаглал биелдэггүй. Энэ улирлын өмнө Лейкерсийг энэ амжилтанд хүрэх боломжтой гэж байлаа. Гэвч Лейкерс ердөө 2 дахь тоглолтондоо л эхний хожигдлоо хүлээлээ. Тэр тусмаа талбай дээрээ. Даллас 94:80-аар Лейкерсийг хожиж, Лейкерст 6 дараалан хожигдсон цувралаа зогсоов. По Газоль энэ тоглолтонд мөн оролцсонгүй. Дараагийн Атлантатай хийх тоглолтыг ч өнжиж магадгүй гэнэ. Рон Артист тун муу тоглосон төдийгүй техникийн алдаагаар торгуулсан байна.

“Лейкерс” – “Даллас” – 80:94 (21:24, 24:28, 15:26, 20:16)

Л: Брайант – 20. Байнэм – 14+10 самбар. Браун – 12.

Д: Новицки – 21+10 самбар. Мэрион – 18. Терри – 16.

“Юта” – “Клипперс” – 111:98 (34:32, 26:28, 23:24, 28:14)

Ю: Миллсэп – 23+9 самбар. Д. Уильямс – 21+9 дамжуулалт. Бузер – 20+12 самбар.

К: Гордон – 22. Б. Дэвис – 21. Каман – 21.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. boston says:

    Bi bostond hairtai bas durtai. Uragshaa. Bertel gemtel l hol bgasai. Rasheed tomoojson goy haragdaj bna lee shuu. manai aashtai Rondo yamar gaihaltai togloj bsan geech. Namaig uiluulah shahsan shuu. Pierce 3r ued yamar gaihaltai bsan be. Er ni Rivers gaihamshigtai coach yum aa. Good luck.

    GD Star Rating
    loading...
  2. aka_melo03 says:

    Сайн уу? / http://crossover-mix.ucoz.com / НБА сонирхдог заавал ороорой
    НБА микс, НБА тоглолтууд гэх мэт бүхий л ВИДЕО нарыг зөвхөн таньд???

    GD Star Rating
    loading...
  3. aka_melo03 says:

    Сайн уу? / http://crossover-mix.ucoz.com / НБА сонирхдог заавал ороорой
    НБА микс, НБА тоглолтууд гэх мэт бүхий л ВИДЕО нарыг зөвхөн таньд???

    GD Star Rating
    loading...
  4. marcus says:

    Boston uragshaa. manai bag ch ene jil sain bh tuluvtei bn. gol ni bench mash sain togloj bn. Rasheed, Marquis, Eddie sain bnaa. Deer ni Big Baby geed l. ter Lester Hudson ch neleen ireeduitei zaluu bh shig bn lee. Aaron Brooks tei style ni ih adilhan haragdaj bn lee. ene jil Lakers Boston avargiin tuluu tulaasai.

    GD Star Rating
    loading...
  5. Smith says:

    Boston Celtics ene jil dahin Champion bolno .

    GD Star Rating
    loading...
  6. T.I says:

    Jermaine O’Neal sain togloj ehelsend mash bayartai bna 2 toglolt darallan 20s deesh onoo avlaa … Beasley ch saijirch bainale …! Wade maani sain baih ni todorhoi teriige ch haruulsar l bna. Bertel l hol baigasai yalanguya J.Oneal-aas… Trevor Ariza gaihaltai togloj bnalede… ! Mon Aaron Brooks Houstonii iredui bolohoor zaluuchud!

    GD Star Rating
    loading...
  7. George says:

    yoy roy ariza 2 arai l alaltssan shu

    GD Star Rating
    loading...
  8. crusader says:

    Би ч олон хэлсэн дээ. Артест Лейкерст сайн зүйл авчирахгүй ээ гэж. Хохь нь тэнэг Лейкерс. Харин манайд тун ашигтай наймаа болсон Ариза ирээд.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: