loading...
Монгол улсын 2009 оны аварга шалгаруулах Гандболын
насанд хүрэгчдийн тэмцээн 2009 оны 10 сарын31 ба 11 сарын 1-ны өдрүүдэдУлаанбаатар хотноо Хан- уул дүүргийн Биеийн тамир спортын газрын спортын ордонд зохиогдохоор боллоо.
Жил бүр уламжлал болон явагддаг энэхүү тэмцээн аймаг, нийслэлийн спортын газар / Сэлэнгэ, Дархан-уул, Зүүнхараа, Орхон/ ЕБС-иуд, их, дээд сургуулиудын багш, оюутнуудаас бүрдсэн эмэгтэй, эрэгтэй 20 орчим баг тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр ЭМШУИС-ийн багш Н.Сүхбаатар томилогдон МГХ-ны шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээнийг зохийн байгуулах ажлыг хариуцаж байна.
Тэмцээний өмнө Хан уул дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд гандболын спортын хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд дүүргийн спортын газар / дарга Ц.Ганболд/, Монголын гандболын холбоотой хамтран “Гандболын спортын сургалт семинар”-ыг 2009 оны 10 сарын 30 ны өдөр багш, дасгалжуулагч нарын дунд зохион байгуулах бөгөөд онолын болон практик дадлага, шүүгчдийн ур чадварын хичээлүүд орно.
Өнгөрсөн тэмцээний эмэгтэй, эрэгтэйчүүдийн аваргаар Л.Лхагвасүрэн захиралтай Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн баг шалгарч байжээ. Мөн МУБИС, Төмөр замын дээд сургууль, Мон-Алтиус дээд сургуулиуд амжилттай оролцож байсан юм.
Энэ 2009 онд Монголын гандболын холбооноос МҮОНРТ-ийн нэрэмжит өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 4 дүгээр сард, Оюутны спортын 2 дугаар их наадмын гандболын тэмцээнийг 5 сард тус тус зохион байгуулан явуулсан ба 2010 онд Сингапур улсад болох “Хүүхдийн олимпийн наадам”-д гандболын спортын төрлөөр өсвөрийн баг тамирчдаа бэлтгэн оролцуулах зорилтыг тавьж байгаа ажээ.
loading...



