Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо, Чингис Хаан-2009 » Берла: Монголын бөхчүүд бяртай

GD Star Rating
loading...

Европын АШТ-ий хүрэл медальт, “Бээжин-2008” олимпийн наадамд олимпын аварга Н.Түвшинбаяртай барилдаж байсан -100 кг Германы шигшээ багийн тамирчин Бенжамин Берлатай ярилцлаа.

Спортын Цонх: Та эхний барилдаандаа монголын бөхийг ялсан. Хэр  хүнд байв?

Бенжамин Берла:Тиймээ, Монгол тамирчин маш  бяртай, барилдахад  эвгүй байсан. Би түүнээс  идэвхитэй байсан болохоор торгуулиар яллаа.

Спортын Цонх: 2008 оны Бээжингийн олимпод та манай олимпийн аварга Түвшинбаяртай барилдан ялагдсан. Түүнээс хойш монгол бөхчүүдтэй барилдах тусгай техник эсвэл тактиктай болсон уу?

Бенжамин Берла: Олимпийн аварга бол мэдээж гайхалтай тамирчин. Тэр намхан бөгөөд хүчтэй  бараг барьц авах боломжгүй, миний техникт таарахгүй тун хэцүү байсан. Дараа дараагийн том барилдаануудад түүнтэй таарч хүч үзнэ гэж бодож байгаа. Мэдээж үүнд өөрийн тактик, техникээ бэлдэлгүй яахав.

Спортын Цонх: Энэ тэмцээнд таны  хамгийн хүчтэй өрсөлдөгч чинь хэн бэ?

Бенжамин Берла: Өрсөлдөгчид бүгд л хүчтэй байна. Ялангуяа  сая барилдсан солонгосын тамирчин Хван Ти  Тэ байна. Одоо хүрлийн төлөө барилдах тамирчин ч бас ширүүн.

Спортын Цонх: Та Монголын тамирчинтай таарсан

Бенжамин Берла: Тиймээ Б.Тэмүүлэнтэй таарсан. Түүнийг дэлхийн аваргаар барилдаж байхыг харсан. Тун эвгүй бөх.

Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

Бенжамин Берла: Сайхан байна . Бид одоогоор хотоор явах завгүй байгаа болхоор үзэж харсан юм цөөхөн байна. Ирэх долоо хоногт биднийг аялуулах хөтөлбөрийн  үеэр хоттой  танилцана  гэж бодож байгаа.

GD Star Rating
loading...
Берла: Монголын бөхчүүд бяртай, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: