loading...
Дэлхийн хамгийн хурдан уралдаан Формула нэгийн энэ оны хамгийн сүүлийн гараа өчигдөр Арабын нэгдсэн Эмират улсын Яас Марина авто тойруулгад явагдлаа. Хэдийгээр Женсон Баттон өмнөх гараанд түрүүлэх болзлоо хангасан ч нисгэгчид оны төгсгөлийг сайн хийхийг хүсэж байсан тул тун ширүүн өрсөлдөөн өрнөсөн юм. Ингээд 2009 оны Абу Дабигийн Гран Прин ялагчаар Ред Булл Рено багийн нисгэгч Себастьян Феттель тодорлоо. 22 настай Герман эрийн хувьд энэ оныг 4 гараанд түрүүлж 84 оноо цуглуулсан үзүүлэлтээр өндөрлөж байна. Харин Браун Мерседесийн бахархал Женсон Баттон түүнээс 18 секундын алдагдалтайгаар 3-р байр эзэлжээ. Веттелийн багийн анд Марк Веббер энэ гараанд шилдэг уралдааныг үзүүлж 2-р байранд орсон. Эндээс авсан 8 онооныхоо ачаар Веббер улиралыг 4-р байрын амжилтаар дуусгаж байна. Харин аваргаа хамгаалж байсан Луис Хэмилтоны хувьд бүтэлтэй зүйл Арабт ховорхон байлаа. Хэдийгээр байрлал тогтоох уралдаанд түрүүлсэн ч жинхэнэ уралдаанд Хэмилтоны машинд асуудал гарч 35-р тойргоос уралдааныг орхисон юм. Торо Россо Ферраригийн залуу нисгэгч Себастьян Буеми улиралын 6 дахь оноогоо энэ гараанд авч 16-р байр эзэлсэн амжилтаар 2009 оныг үдлээ. Ирэх улиралд 20 настай энэ залууг өндөр амжилт амжилт хүлээж байгаа гэж автомашины мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Ийнхүү Формула нэг уралдааны нэгэн улирал өндөрлөлөө. Зохион бүтээгчдийн ангилалд Браун Мерседес 172 оноотой тасархай тэргүүлсэн бол 153.5 оноотой Ред Булл Рено баг удаалжээ. 2000 оноос Ф1-д уралдаж байгаа Британи эр Женсон Баттон ийнхүү 9 жил хүлээсний эцэст анхны түрүүгээ хүртлээ. Ирэх улиралд тэр аваргаа хамгаалах хүндхэн даалгаварыг тэр биелүүлэх ёстой. 2010 оны Формула нэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 3 сарын 14-нд Бахрайны Гран Пригээр эхэлж 11 сарын 14-бд Бразилийн авто тойруулгад өндөрлөнө.
loading...



