loading...
Ювентусыг эс тооцвол Италийн шилдэг багууд энэ тойрогт бүгдээрээ 3 оноо халаасаллаа. ”Дархан аварга” Интер Милан хомоол хамагч Ливорнод аварга багийн амтыг мэдрүүлж талбайд нь 2 : 0-ээр буулган авлаа. Долоо хоногийн дундуур явагдах аваргуудын лигийн тоглолтонд Жосе Моуриньо анхаарлаа хандуулж хэд хэдэн гарааны тоглогчдоо сэлгээнд суулгасан ч тэдний ялалтад нэг их нөлөө үзүүлсэнгүй. Это’огийн оронд талбайд гарсан Диего Милито 49 дэх минутад гоолын салхийг хагалсан. Тэрээр тоглолтын дараа ”Энэ ялалт бидний хувьд тун чухал оноо авчирлаа. Эхний хагаст бид тийм ч сайн байгаагүй. Харин 2-р үед олдсон боломжуудаа маш сайн ашиглаж чадлаа. Динамо Киевийн эсрэг хийх тоглолт ч энэ үр дүнгээр өндөрлөөсэй гэж би хүсэж байна” гэжээ. 80 дахь минутад Майкон 2 дахь гоолыг Бенуссигийн хаалганд оруулж тоглолтын цэгийг тавьсан юм. Тэдний араас нэхэж байсан Ювентус өмнөх өдөр нь Наполигид ялагдсан тул Моуриньо сэтгэл өөдрөг Ливорног орхисон нь ойлгомжтой. Роберто Донадонигийн орыг Мазарри муугүй залгаж хэдхэн долоо хоногийн дотор хүснэгтийн доод хагасаас 6-р байр луу урагшлуулж чадлаа. Тэдний энэ ялалтад дубль хийсэн Словак эр Марик Хамсик голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Ювентус улиралын 2 дахь ялагдлаа амсаж Интерээс 7 оноо алдаж эхэллээ. Үүний хажуугаар Сампдорид гүйцэгдэх аюул ч тэднийг зовоож байна.
Марко Боррьело дубль хийж Миланд 3 оноо авчирлаа. Реал Мадридтай хийх чухал тоглолтын өмнө багийн сэтгэлзүйг энэ ялалт өргөж өгсөн нь ойлгомжтой. Дашрамд дурьдахад шүүмжлэлийн бай болоод байсан Шидэт Ронни энэ өдөр тун сайн тоглосныг дурьдахгүй өнгөрөх аргагүй.
Бусад сонирхолтой тоглолтуудын хувьд Бари Сампдоригийн талбайд тэнцлээ. 90 дэх минутад Баррето торгуулийн цохилтоо алдаагүй байсан бол тэд ганц ч оноогүй харих байв. Мөн Сиена есхөн мянган дэмжигчдийнхээ өмнө Лациог ялж чадалгүй оноо хуваасан байна. Ялалт амжилтаар цангаж байгаа Рома клуб Болоньяг ялж фенүүдийнхээ уур цухлыг бага ч гэсэн дарлаа. Бэртлээс эргэн ирсэн Мирко Вучинич, сүүлийн үед нэг их харагдахгүй байгаа Перротта нар багтаа ялалтын гоолуудыг авчирсан юм. Мэргэн буучдыг Ди Натале 7 гоолтой тэргүүлсээр байгаа. Харин түүний ардаас Хамсик, Паззини, Милито гэсэн 3 довтлогч 2 гоолын зөрүүтэй нэхэж байна.
***
|
# |
Клуб |
T/T |
X |
T |
Хж |
+/- |
Оноо |
|
1 |
ИНТЕР |
11 |
9 |
1 |
1 |
28-9 |
28 |
|
2 |
ЮВЕНТУС |
11 |
6 |
3 |
2 |
20-11 |
21 |
|
3 |
САМПДОРИЯ |
11 |
6 |
3 |
2 |
18-13 |
21 |
|
4 |
МИЛАН |
11 |
5 |
4 |
2 |
12-11 |
19 |
|
5 |
ФИОРЕНТИНА |
11 |
5 |
3 |
3 |
12-9 |
18 |
|
6 |
НАПОЛИ |
11 |
5 |
2 |
4 |
17-18 |
17 |
|
7 |
ЖЕНОА |
11 |
5 |
2 |
4 |
18-20 |
17 |
|
8 |
ПАРМА |
11 |
5 |
2 |
4 |
12-14 |
17 |
|
9 |
КАЛЬЯРИ |
11 |
5 |
1 |
5 |
14-12 |
16 |
|
10 |
ПАЛЕРМО |
11 |
4 |
4 |
3 |
15-14 |
16 |
|
11 |
БАРИ |
11 |
3 |
6 |
2 |
10-7 |
15 |
|
12 |
КЬЕВО |
11 |
4 |
3 |
4 |
14-12 |
15 |
|
13 |
УДИНЕЗЕ |
11 |
4 |
3 |
4 |
15-15 |
15 |
|
14 |
РОМА |
11 |
4 |
2 |
5 |
18-19 |
14 |
|
15 |
ЛАЦИО |
11 |
2 |
5 |
4 |
8-12 |
11 |
|
16 |
АТАЛАНТА |
11 |
2 |
3 |
6 |
9-15 |
9 |
|
17 |
БОЛОНЬЯ |
11 |
2 |
3 |
6 |
10-17 |
9 |
|
18 |
ЛИВОРНО |
11 |
2 |
3 |
6 |
4-12 |
9 |
|
19 |
КАТАНИЯ |
11 |
1 |
4 |
6 |
11-18 |
7 |
|
20 |
СИЕНА |
11 |
1 |
3 |
7 |
9-16 |
6 |
loading...




Milan uragshilj bgaad bayartai bna. Fiorentina 4-t orchoosoi. Inter turuulnee. Juventus hichneen hicheegeed ch barahgui
loading...
АС МИЛАН УРАГШАА. Интерийн хаанчлалыг Милан л зогсоож байсан түүхтэй.
loading...
Златаны оронд ч гэх шиг…
loading...
tegeed henii orond gej
loading...
Zlatan butsaad Barca-aas irsen gesen. Eto + Zlatan gogogog. muahahaha
loading...
tanai site gatsaad bn uu manai com suga bolchihson ym bolwuu zarimdaa error zaagaad baih ym ?
loading...
hamsik dajgui zaluu bn shuu
manai chelsea avna geed bnlee
loading...
Say Milan sain toglosoon. Boreillo-giin suuliin goal ni goy goal baisan. Ronaldinho neeree sain baisan shuu. Ene ercheeree Realtai sain togloh heregtei. Odoo setgel zuin huvid umnuh togloltoos esregeeree bolson baigaa. Reald iluu daramt baigaa, ted harin yah bol.
loading...
Hamsikiyg avahgui bh uu. Napoli zarahgui gej medegdsen bsan. tuuntey tuungui hamgaalalt gangan bgaa. Harin Aguerog l avchihmaar bgaam daa. Saihan zaluu tend zevreed duusah n
loading...
Roni sain bna nice nice
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
Cонголтын хувьд Кака, Роналдо, Рауль, Пепита, Бензима, Пуойль, Ибра, Месси, Пикэ, Иньеста, Хави, Трезегэ, Дельпьеро, Пирло, Бекхам, Инзаги, Пато, Ронни, Гиггз, Рууни, Оуэн, Каррик, Флетчер, Эссэйн, Лэмпард, Баллак, Дрогба, Анелка гм.
Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...
Пазза Интер. Одоогийн байдлаар Интер Европын бүх лигүүдийн дунд хамгийн хол /7/ оноогоор тасархай явж байгаа баг байна. Мөн 11 тоглолтын дараах байдлаар 28 оноотой байгаа нь Европтоо бас л хамгийн өндөр байна. Челси 27 оноотой Европт 2-т явж байна. Угаасаа 5 дахиа дарааллан түрүүлнээ Нерраззури.
loading...