Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо, Чингис Хаан-2009 » Мартин Дрекслер: Хоёр ч медаль нэмж авах боломжтой байлаа

GD Star Rating
loading...

“Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд Германы баг  тамирчид  дөрөвдүгээр байрыг эзэлсэн. Эмэгтэйчүүдээс -78 кг Анника Хайзе мөнгөн медаль,  +78 кг Кристина Крахе хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдээс  81 кг Ник Хайн хүрэл медалийн эзэн болсон юм. Ингээд Германы шигшээ багийн дасгалжуулагч Мартин Дрекслерээс хоёр асуулт асуусан юм.

Спортын Цонх: Танай баг энэ тэмцээнд олон хүний бүрэлдхүүнтэй оролцсон. Зорилгоо биелүүлж чадсан уу?

Мартин Дрекслер: Заримыг нь биелүүлсэн , зарим талаараа хангалтгүй  байлаа. Дахин  нэг  хоёр  медаль авах боломж байсан.

Cпортын Цонх: Сюзи Циммерманыг ялагдсаны дараа  дасгалжуулагч Даниэль Гершнер ерөнхий шүүгчдийн индэрт очиж ярилцаж байгаа харагдсан. Шүүгчийн  шийдвэрүүдэд эргэлзэж байсан уу?

Мартин Дрекслер: Би түрүүн хэлсэн,  бид дахин нэг хоёр медаль авах боломжтой байсан. Гэхдээ энэ бол өнгөрсөн асуудал. Бид дараагийн тэмцээндээ гол анхаарлаа хандуулж байна.

Спортын Цонх: Дараагийн  тэмцээнүүдийнхээ талаар хэлэхгүй юу?

Мартин Дрекслер: Энэ багаараа   23 хүртлэх  насны Европын аварга шалгаруулах тэмцээн мөн үүнээс долоо хоногийн дараа  Японы цомын тэмцээнд оролцоно.

GD Star Rating
loading...
Мартин Дрекслер: Хоёр ч медаль нэмж авах боломжтой байлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: