Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо, Чингис Хаан-2009 » Украины дасгалжуулагч В.Дубров сэтгэл хангалуун

GD Star Rating
loading...

Украины  шигшээ багийн  дасгалжуулагч Виталий Дубровтой  ярилцав. Тэрээр Украины жүдогийн анхны дэлхийн аварга Сухуми Георгий Зантараягийн багш юм. Мөн саяхан Украины олимпийн хорооны ерөнхийлөгч Сергей Бубка түүнийг шагнасан билээ.

Спортын Цонх: Украин багаараа гуравдугаар байр эзэллээ. Та өнөөдрийн амжилтандаа  сэтгэл хангалуун байна уу?

Виталий Дубров: Тиймээ  хоёр алтан медальтай , ер нь бүх тамирчид маань  сайн оролцож,  сайн барилдаануудыг хийсэн. Энэ тэмцээн нь бидэнд томоохон бэлтгэл болж байгаа юм. Би  сэтгэл хангалуун байна.

Спортын Цонх: Дараагийн том тэмцээн чинь хаана  болох вэ?

Виталий Дубров: Токиод болох цомын аваргад оролцоно. Тэнд үүнээс олон хүний бүрэлдэхүүнтэй  манай  23 хүртэлх насны  хамгийн хүчтэй тамирчид маань очих юм. Үүний дотор дэлхийн аварга Георгий Зантарая  байгаа.

Спортын Цонх: Таны үнэлж байгаагаар тэмцээн  ямар түвшинд  явагдав?  зохион байгуулалтын талаар.

Виталий Дубров: Тэмцээн бүхэлдээ амжилттай болж явагдлаа. Сайн байна. Танайд болох дараагийн тэмцээнүүд илүү болно гэдэгт итгэлтэй байна.

90 кг жинд алтан медаль хүртсэн Вадим Синявский

Спортын Цонх: Тэмцээний өмнө бид таны  өрсөлдөгчидийн  талаар асууж байлаа . Та тэдний талаар тодорхой  мэдээлэлгүй байсан .  Өрсөлдөгчид ямар байв?

Вадим Синявский: Маш том тэмцээн байлаа. Өрсөлдөгчид маань хангалттай хүчтэй байсан. Эхлээд  монголын тамирчинтай таарч ялсан. Цаашид монголчууд миний   хэцүү өрсөлдөгчид байхыг ойлгож авлаа. Дараа нь герман , солонгосын тамирчдыг ялсан. Аваргын төлөө их хүчтэй   казактай тулсан. Монголчууд түүнийг дэмжиж байсныг мэдсэн. Гэхдээ ялаад тэргүүн байр эзэллээ. Зочломтгой сайхан хүлээн авсанд их баярлаж  байгаагаа  монголчуудад дахин хэлье.  Биднийг тойрон аялуулах хөтөлбөр байгаа гэсэн тэсэн ядан хүлээж байна. Дашрамд хэлхэд энэ  нь  миний том тэмцээнээс хүртэж байгаа анхны аварга цол юм. Өмнө  нь би Гамбургт болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Туйлын их баяртай байна.

100 кг жинд алтан медаль хүртсэн  Станислав Бондаренко

Спортын Цонх: Баяр хүргэе. Өчигдөр тантай  ярилцаж байхад их  тайван хүн шиг санагдсан. Өнөөдөр  дэвжээн дээр та бас тайван харагдаж байсан шүү. Танд өрсөлдөгч нар  чинь айдас төрүүлэхээр харагдаагүй юу эсвэл та хангалттай хүчтэйгээ мэдэрч байв уу?

Станислав Бондаренко : Жүдо барилдхад  тайван байх  нь чухал  гэж боддог (инээв) Үгүй дээ , надтай барилдсан бөхчүүд бүгд л хүчтэй  байсан. Сүүлийн барилдаанд ялчаад сэтгэл хөдлөлөө нууж чадаагүй. Танай сайхан оронд ирээд энэ том тэмцээнээс алтан медаль  хүртсэндээ маш их баяртай байгаагаа дахин  хэлмээр байна.

GD Star Rating
loading...
Украины дасгалжуулагч В.Дубров сэтгэл хангалуун, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. nisdeg_melkhii says:

    temtseen maani ovoo zohion baiguulalttai bolson yum shig bna ovoo doo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: