loading...
Өнөөдөр НБА-ын талбайд 7 тоглолт боллоо.
Бостон Селтикс сүүлийн 3 улирлын 2-т нь 4:0 гэсэн эхлэл хийж байна. Нью-Орлеанс Хорнетс Бостоны талбайд зочилж тоглоод барсангүй. 2007-2008 он улиралд аварга болохдоо 8:0-ээр эхэлж байсан бол өнгөрсөн жил 2:0-ээр эхэлж байж. Хэдийгээр Крис Пол Рондогоос илүү байсан ч Селтикс Хорнетсоос хавьгүй сайн баг юм.
Пол болон Рондо нар бас жаахан зөрчилдөөд авч. Тоглолт дууссаны дараа Пол Рондогийн араас Бостоны хувцас солих өрөө ороход нь Бостоны туслах дасгалжуулагч зогсоосон гэнэ.
Пол тоглолтын дараа: “Рондо бол Пирс, Рэй Аллен, Гарнетт зэрэг шилдэг тоглогчидтой нэг багт тоглож байгаа болохоороо азтай залуу” гэж хэлжээ.
“Бостон” – “Нью-Орлеан” – 97:87 (22:20, 25:18, 25:31, 25:18)
Б: Пирс – 27. Р. Аллен – 17. Гарнетт – 14.
О: Стоякович – 26. Пол – 22. Дэв. Уэст – 10.
Орландо Мэжик Торонтогийн талбайд зочлон тоглож, 3 тоглолтноос 3 дахь хожлоо авав. Ж. Ж. Реддик Торонтогийн эсрэг өөрийн дээд амжилт 27 оноо авсан бол Жамеер Нельсон өнгөрсөн оны 12 сараас хойш анх удаа 30 оноо авснаар Мэжик 125:116-аар хожжээ. Мэжик нийт 17 удаа 3 онооны оновчтой дамжуулалт хийсэн байна. Мэжик улирлын эхний тоглолтонд 3 онооны 16 оновчтой дамжуулалт хийж байв. Харин Рэпторс 863 тоглолт дараалан дор хаяж нэг удаа 3 онооны шидэлтээр оноо аваад байгаа нь НБА – ийн дээд амжилт юм.
Мэжик одоогоор 3 тоглож 3 хожоод байгаа, улирлын өмнөх хяналтын тоглолтуудад 8 хожсон. Нийтдээ 11 тоглолт дараалан хожигдоогүй явна. Реддик Картерийн байранд тоглосон бөгөөд Стэн Ван Ганди түүнд заавал Картер шиг тогло гэхгүй, зүгээр л өөрийнхөө тоглолтыг гарга гэж хэлсэн гэнэ. Мөн Реддикийн коллежийн дасгалжуулагч Майк Шишевски ч өөрийнхөө тоглолтыг л гаргах хэрэгтэй гэж өнгөрсөн Баасан гаригт утсаар ярихдаа хэлсэн аж.
Хедо Туркоглу хуучин багийнхныхаа эсрэг тогложээ. Реддик: “Хедог өөр багийн хувцастай байгаагаар харахад хэцүү байлаа” гэжээ.
Рэпторсийн хамгаалагч Кальдерон энэ улирал эхэлснээс хойш 4 удаа торгуулийн шидэлтээ алдаад байна. Тэрээр өнгөрсөн улирлын турш 154 шидэхдээ 3 удаа л алдаж байж.
“Торонто” – “Орландо” – 116:125 (28:36, 25:28, 36:35, 27:26)
Т: Бош – 35 + 16 самбар. Барньяни – 26. Туркоглу – 19.
О: Ж. Нельсон – 30. Редик – 27. Дуайт Ховард – 24 + 11 самбар.
Майами одоогоор хожигдоогүй байгаа 5 багийн нэг болж үлдлээ. Тэд талбай дээрээ Буллзыг 8 онооны илүүгээр хожив. Хит 2004-2005 оноос хойш анх удаа улирлыг 3 хожлоор эхлэв. Дуэйн Уэйд энэ тоглолтонд 25 оноо авчээ. Тэрээр 3-р үед 10000 дахь оноогоо авсан байна. Одоо тоглож байгаа тоглогчдоос 43 тоглогч 10 000 оноонд хүрээд байгаа юм.
“Майами” – “Чикаго” – 95:87 (24:27, 25:21, 20:22, 26:17)
М: Уэйд – 25. Хаслем – 19 + 11 самбар. Арройо – 12.
Ч: Денг – 26 + 8 самбар. Салмонс – 17. Миллер – 11.
2007 оны драфтын тэргүүнүүдийн баг тоглож, Одений баг хожив. Оден өнгөрсөн 2 сараас хойш анх удаа дабл-дабл хийсэн байна. Харин Кевин Дюрант 21 шидэж, 3-ыг нь л оновчтой болгожээ. 1986-86 оны улирлаас хойш 20-оос дээш шидэлт хийгээд 3-аас цөөнийг нь оновчтой болгосон 23 дахь тохиолдлыг Дюрант хийв. Портлэнд хожсон ч довтлогч ЛаМаркус Олдриж нь гэмтэл авч, тоглолтыг орхисон. Түүний гэмтэл хэр хүнд эсэх нь одоогоор тодорхойгүй.
“Оклахома-Сити” – “Портленд” – 74:83 (15:25, 22:14, 19:21, 18:23)
О: Уэстбрук – 23. Грин – 19 + 11 самбар. Дюрант – 16.
П: Блэйк – 18. Рой – 16. Оден – 12 + 10 самбар. Аутлау – 12.
Кармело дахин 40+ оноо авлаа. Тэрээр эхний 3 тоглолтын дараа дунджаар 37.6 оноо аваад байна. Улирлын өмнөх тоглолтуудын дундаж нь лигийн хамгийн их буюу 23.6 байсан. Мелогийн 42 онооны эсрэг Майо 40 оноо авсан ч багаа хожигдлоос аварсангүй, Денвер Мемфисийг хожлоо. Денвер 3:0 бол Мемфис 1:2. Мемфисийн хамгаалагч Аллен Айверсон маргааш Сакраментогийн эсрэг шинэ багийнхаа төлөөх анхны тоглолтоо хийнэ гэнэ.
“Денвер” – “Мемфис” – 133:123 (33:40, 34:26, 36:28, 30:29)
Д: Энтони – 42. Биллапс – 22. Нене – 18..
М: Майо – 40. М. Газоль – 20 + 11 самбар. Гэй – 18.
Чайнинг Фрай 3 онооны шидэлтийг 10 удаа шидэж, 6-г нь оновчтой болгожээ. Тэрээр нийт 25 оноо авч. Сансын дасгалжуулагч Элвин Жентри: “Хэрэв 6-г нь л оновчтой болгож байвал Фрай 15 шидсэн ч болно” гэсэн байна. Санс улирлын 3 дахь ялалтаа авлаа. Харин Миннесота 2 дахиа хожигдов. Жейсон Ричардсан улирлын анхны тоглолтоо хийж, 23 оноо авсан бөгөөд эхний 2 тоглолтыг торгуулийн улмаас өнжөөд байлаа.
Санс энэ долоо хоногт хүндхэн аялан тоглолтуудтай. Орландо, Бостон, Вашингтон, Филадельфигээр нийт 6489 миль хол аялна. Ер нь Сансын дараагийн 19 тоглолтын 14 нь зочлон тоглолт байх нь.
“Финикс” – “Миннесота” – 120:112 (35:34, 32:27, 29:24, 24:27)
Ф: Фрэй – 25. Ричардсон – 23. Хилл – 23 + 10 самбар.
М: Гомес – 23 + 15 самбар. Жефферсон – 21 + 8 самбар. Брюэрс – 19.
Коби улирал эхэлснээс хойшхи хамгийн сайн тоглолтоо үзүүлж, Лейкерс талбай дээрээ Хоуксийг хожив. Коби 97 дахь удаагаа 40+ оноо авсан байна. Жо Жонсон Лейкерсийн сайн хамгаалагчдын эсрэг 27 оноо авсан ч Хоуксийг Лейкерсийн талбайд 4 дараалан хожигдох явдлыг зогсоож чадсангүй.
Лейкерс улирлын эхний 3 тоглолтоо дараалан өөрийнхөө талбайд хийгээд байна. По Газоль энэ тоглолтыг мөн л өнжлөө. Дараагийн 2 тоглолтыг ч өнжих магадлалтай гэнэ.
“Лейкерс” – “Атланта” – 118:110 (27:25, 37:33, 34:18, 20:34)
Л: Брайант – 41. Э. Байнум – 21. Артест – 12.
А: Жо Жонсон – 27. Кроуфорд – 17. Бибби – 15.
Маргааш болох тоглолтуу:
Шарлотт – Нью-жерси
Юта – Хьюстон
Нью-Йорк – Нью-Орлеан
Сакраменко – Мемфис
Клипперс – Миннесота
loading...




Maimi maani sain togolj bainaa.! Setgel hangaluun bna! Chris Paul Rajon Rondo 2 odohondo medeej Paul havigui iluu harin Rondo dundiin shidelt sain hiideg bolchihvol Pauloos potential hurd geh meteere bol dutahgui…!Rondogiin toglolt taalagddagaa.!
Melo uneheer galzuu bainaa! Ene ercheere sain shagasai!
loading...
LAL DEN NOH 3 sn bna uliral dunguj l eheljine shu de yu bolhig hen ch medku mamba melo cp 3t bi hairtai
loading...
rondo bologue paul jinhene taarsan ugiig n helsen bna
paul herwe ih 3tai bsan bol hojigdoho medehgui NBA utgagu bolno shde
tm bolohor n NBA-iin tsalingiin bodlogo mash zow bguyu
loading...
esregeeree rondo arai sul bagt, tom od hovortoi bagt toglodog bsan bol bombog ezemshilt ni ihesch toglolt ni iluu garch uzuuleltuud ni ch ih bh bsan ch bj magad shuudee.
loading...
Miami sn bas wade ene ulirald mvp avbal goy bna melo ongolog bna
mvp – wade
defensive player- d.howard
rookie-jennings
improved -brandon roy
minii taamag
loading...
Реддик DUKE-d байсан шигээ тоглоод эхлэх юм бол ирээдүйн Режжие Миллер болох боломжтой. Гэхдээ энэ бол тун хэцүү л дээ. Калдерон яачваа түрүү жил ёстой лайтай фрий тров шидэж байсан шд.
loading...
Xediigeer ert ch gelee KG gemtexgui bol BOSTON ene ulirliin orgil amjiltiig vzvvlex baixaa!D-Wade MVP abbal ch ternees saixan yum gej yu baixab!Daanch MVP-g bagiinx amjiltiig ilvv tootsoj olgodog boloxoor MVP-giin tuluu LeBron vs Kobe l Baix yum shig bn daa!CP3 Rajon 2-iin xubid Paul-iin buruu gej bodoj bn!Aa ene ch yaxab sportod baidag l engiin zvil shvv dee!Ene n tvrvvlne ter n tvrvvlne geed xelexed daanch boloogui bn daa!Ene bvxnees ilvv irex zun l jinxene goe yum bolno doo!
Free agents:King James,Mamba,D-Wade,CB4,Joe jonhson…………!
loading...
Boston turuulne
loading...
ene jil boston turuulehgui bol yoo nereee. kg biti gemteesei.nodlin bsan bol lal nahin shaalgah ni todorhoi bsiiin
loading...