loading...
МУ-ын “Аварга” Биеийн тамирын дээд сургуулиас БНСУ-ын иргэн ноён Пак Сун Хо-д Хүндэт докторын цол олгох ёслолын арга хэмжээ өнгөрөгч ням гарагт боллоо. Ноён Пак Сун Хо нь оюутан цагаасаа эхлэн өнөө хүртэл жүдо бөхөөр тасралтгүй 30 жил хичээллэн жүдо бөхийн 8-р даны зэрэг эрэмбэ хүртэхээс гадна БНСУ-ын Жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч болон тус улсын жүдогийн бизнес клубуудын Ерөнхийлөгчийн сонгуульт ажлын албыг хашдаг байна.
2006 оноос эхлэн МУ-д биеийн тамир-спорт, тэр дундаа жүдо бөхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, “Аварга” БТДС-ийн багш дасгалжуулагч нарын мэдлэг чадамжийг дээшлүүлэх, энэ чиглэлээр хамтран эрдэм шинжилгээ, судалгааг хийх, сургуулийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хамтарсан бэлтгэл тогтмол зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэснийг үнэлэн “Аварга” БТДС-иас ноён Пак Сун Хо-д Хүндэт докторын цол, өргөмжлөл олгосон байна. Ноён Пак нь “Аварга” БТДС-ийн хүндэт докторын цолыг хүртэж байгаа гурав дахь гадаадын иргэн болжээ.
loading...



