loading...
BMW Уильямс баг Бразил нисгэгч Рубин Баррикелог ирэх улирлаас багтаа уралдуулах боллоо. Энэ жил 37 нас хүрч яваа туршлагатай нисгэгчийн хувьд оны эхэнд Браун ЖП багтай гэрээ байгуулж Женсон Баттоны хамт шилдэг уралдааныг үзүүлж багаа зохион бүтээгчдийн ангилалд түрүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн юм. Одоо уралдаж байгаа нисгэгчдээс туршлага, уралдсан жилээрээ гарцаа байгүй Рубин хамгийн шилдэг нь. Тэрээр 1993 онд анхны уралдаандаа оролцсоноосоо хойш 288 гараанд оролцож 11 түрүү хүртжээ. Баррикелогийн хамт энэ улиралд цахиур хагалсан залуу нисгэгч Нико Улкенберг Уильямсийн төлөө уралдах ажээ. Тус багийн захирал Фрэнк Уильямс ”Рубиний тухай олон юм яриад яахавдээ. Ямархуу чадал чансаатай нисгэгч вэ гэдгийг нь хүн болгон мэднэ. Никогийн хувьд F3-д түрүүлсэн, ер нь их ирээдүйтэй нисгэгч” гэжээ.
loading...



