Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гандбол » Гандболын УАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

handballМонголын гандболын холбооноос 2009 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах Гандболын тэмцээнийг 2009 оны 10 дугаар сарын 31-нээс 11  сарын 1-ны өдрүүдэд Хан-уул дүүргийн спортын ордонд амжилттай зохион байгуулж эмэгтэй, эрэгтэй 19 багийн 250 орчим тамирчид оролцон хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин нийтдээ 38 тоглолтыг явуулж дүнгээ гаргалаа. Тэмцээнд Н.Амгалантамир дасалжуулагчтай Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын баг ирж амжилттай тоглосон байна.

Эмэгтэй багуудаас тэргүүн байрыг Д.Энэбиш дасгалжуулагчтай МУБИС-ийн баг эзлэн, Д.Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний БТДС-ийн баг хоёрдугаар байрт шалгарч Г.Амарсанаа дасгалжуулагчтай Мон-Алтиус БТДС-ийн баг тамирчид хүрэл медалийн эзэд болцгоов.

Харин эрэгтэй багууд гурван хэсэг болж тоглолтууд ихээхэн сонирхол, өрсөлдөөнтэй явагдснаас алтан медалийг Н.Юнгээ дасгалжуулагчтай нийслэлийн СХД-ийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн  баг,  Д.Уртнасан дасгалжуулагчтай Үндэсний БТДС-ийн баг мөнгөн медаль хүртэн Н.Сүхбаатар дасгалжуулагчтай Д.Эрдэнэ-очир ахлагчтай Монгол Японы “Шинэ Монгол” сургуулийн баг гуравдугаар байранд шалгарч медаль, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. Тэмцээний шилдэг тамирчдаар:

Шилдэг довтлогч:                 Ю. Сайнхүү / Үндэсний БТДС сургууль, эрэгтэй/

Д. Баянжаргал / Үндэсний БТДС,  эмэгтэй/

Шилдэг хамгаалагч:              Ж. Тогоохүү / Аварга БТДС, эрэгтэй/

Т.Билгүүнсайхан /Үндэсний БТДС, эмэгтэй/

Шилдэг хаалгачаар:              Э.Тэнүүн  /СХД-ийн “Ирээдүй” сургууль, эрэгтэй/

Ж. Нямсүрэн /Шинэ Монгол сургууль, эмэгтэй/

Шилдэг шүүгч:                      Д. Эрдэнэ-очир /Шинэ Монгол сургууль/

Шилдэг дасгалжуулагч:       Д. Уртнасан / Үндэсний БТДС сургууль, эрэгтэй/

Н.Юнгээ / СХД-ийн “Ирээдүй” сургууль, эмэгтэй/

нар тус тус шалгарлаа.

Тус тэмцээний өмнө Монголын гандболын холбооноос Хан-уул дүүргийн БТСГазартай хамтран дүүргийн 13-н Ерөнхий боловсролын дунд сургуулийн биеийн тамирын багш нарын дунд гандболын спортын сургалт, семинарыг зарлан явуулж 7-р сургууль, 15 сургууль, 26 сургууль, 60 сургууль, 75 -р сургууль, шинээр байгуулагдсан 115 дугаар сургуулийн багш нар болон Хан-уул дүүргийн БТСГазарт Монголын гандболын холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тэмцээний хаалтын ажиллагааны үеэр гандболын спортын гарын авлага, ном, сэтгүүл,  спортын хэрэглэл, материал бэлэглэв.

Дараагийн гандболын тэмцээнийг Монголын гандболын холбооноос эрхлэн  2010 оны 2 дугаар сард спортын мастер, дасгалжуулагч  Н.Юнгээгийн нэрэмжит холбооны цомын төлөө өсвөр үеийн 14-15 нас, 16-17 насны охид, хөвгүүдийн тэмцээнийг явуулахаар шийдвэрлэлээ. Мөн 3 сард насанд хүрэгчдийн цомын төлөө тэмцээн, 4 дүгээр сард МҮОНРТ-ийн нэрэмжит уламжлалт өсвөр үеийн тэмцээн, 5 сард оюутны аварга зэрэг  тэмцээнүүд явагдах ба ирэх оны 11 сард УАШТ-ийг Буян-ухаа дах шинэ спортын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

GD Star Rating
loading...
Гандболын УАШТ өндөрлөлөө, 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. T says:

    Tataruud…

    GD Star Rating
    loading...
  2. Fan says:

    ene ireedui tsogtsolbor mgldee tasartsan ym bn lee.gandboll ih sonirholtei sport bn lee shuu.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: