loading...
Ла лигийн 9-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдээр болж, Барса болон Реалын онооны зөрүү ойртлоо. Реал Мадрид өөрийн талбайдаа Хетафетай тоглож, 2:0-ээр хожлоо. Гэхдээ хожил амар олдоогүй. 1-р үед Реалын хамгаалагч Раул Албиол улаан хуудас авч Реал талбай дээр 10-уулаа үлдсэн. Реал энэ тоглолтноос бүтэн оноо авч чадахгүй бол Пеллегрини бас л бөөн шүүмжлэлд унах байсан биз. Тэд сүүлийн 5 тоглолтынхоо 3-т нь хожигдоод байв. Гэвч Реалыг энэ удаа Аргентин довтлогч Г. Игуайн аварч, 2-р үед 2 гоол дараалан хийжээ. Реал ингэснээр лигийнхээ 9 тоглолтноос 7 дахь хожлоо авав. Реал одоо Аваргуудын лигт Миланы талбайд зочилно. Кака хуучин багийнхаа эсрэг.
Харин лигийг тэргүүлж байсан Барса Осасунагийн талбайд 2 оноо харамсалтай алджээ. 72 дахь минутанд хагас хамгаалагч С. Кейта багтаа тэргүүлэл авчирсан ч шүүгчийн мэдлийн цагт Барсагийн хамгаалагч Пике авто гоол хийснээр тоглолт 1:1-ээр тэнцсэн байна. Гэхдээ Пикед буруу өгөх аргагүй. Харин энэ гоол Рафаель Маркесийн алдаанаас болж орсон гэхэд болно. Барса 2 оноо алдсанаар Реалаас 1 онооны л давуутай үлджээ. Хэдий тэнцсэн ч гэсэн Пэп Гуардиола багийнхаа тоглолтонд сэтгэл хангалуун байна гэж. “Хөлбөмбөгт ийм зүйл тохиолддог. Осасуна өнгөрсөн тойрогт шүүгчийн мэдлийн цагт гоол алдаж тэнцэж байсан бол энэ удаа тэд хийж тэнцлээ. Энэ бол хөлбөмбөг” гэж Пэп хэлж. Осасуна өнгөрсөн тойрогт Расингийг хожиж байгаад 90+5 дахь минутанд тэнцээний гоол алдаж байжээ. Барса одоо Аваргуудын лигт Орост зочилж, Рубинтай чухал тоглолт хийх юм.
Ла лигийн лидерүүдийн нэг Севилья Хересийг 2:0-ээр хожиж, байраа хадгаллаа. Алваро Негредо болон Луис Фабиано нар гоол хийцгээжээ.
Атлетико Мадрид дасгалжуулагчаа солиод ч нэмэргүй. Хожигдсоор л. Валенсиг дасгалжуулж байсан Куики Санчес Флоресоор удирдуулсан тэд А. Бильбаод 0:1-ээр хожигджээ. А. Мадрид 18-р байранд бичигдэж байна.
Валенси хамгаалагч Дэвид Наваррогийн гоолын ачаар Малагаг хожлоо. Валенси сүүлийн 15 тоглолтынхоо 9-д нь хожоод байна. Үүний дотор Евро-лигийн плей-оффын 2 тоглолт багтаж байна. Эдгээр 15 тоглолтынхоо ердөө нэгд нь хожигдож. Одоогоор лигийг тэргүүлэгч Барсагаас 5 оноо дутуу байна.
Мальорка энэ улирлыг тун сайн эхлүүлж байгаа бөгөөд 9-р тойрогт Расингийг 1:0-ээр хожиж, 17 дахь оноогоо авав. Тэд Валенсигийн ард буюу 5-д бичигджээ.
Эспаньол улирлын 4 дэх ялалтаа авахад аз дутаж, сүүлийн минутанд гоол алдсанаар Вальядолидтой оноо хуваалаа.
Улирлыг маш муу эхлүүлсэн Вильяреал энэ жил дээшээ дахин дэвшсэн Тенерифийг 5:0-ээр бут ниргэв. Вильяреал эхний 7 тоглолтноос ердөө 3 оноо аваад байлаа. Харин сүүлийн 2 тоглолт дараалан хожиж байна.
Алмериаг 2:1-ээр хожсон Р. Сарагоса 12-р байр луу дэвшжээ. Тэд улирлын 3 дахь хожлоо авсан.
ЛА ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ДҮН:
“Херес” – “Севилья” – 0:2 (0:1)
Гоол: Негредо, 42 – 0:1, Фабиано, 90 – 0:2.
“Херес”: Ренан, Перес, Артилес Олива, Гиода, Касадо, Кейта (Викейра Моуре, 51), Бергантиньос Гарсия, Кальво (Фигуэро Кабрера, 79), Мальдонадо (Рамиро, 60), Бермейо.
“Севилья”: Варас, Конко, Драгутинович, Скилаччи, Ф. Наварро, Ренато (Коне, 90), Зокора, Х. Навас, Перотти (Капель, 75), Фабиано, А. Негредо (Душер, 69).
“Мунисипаль де Шапин” (Херес-де-ла-Фронтера)
“Атлетик” – “Атлетико” – 1:0 (1:0)
Гоол: Х. Мартинес, 19 – 1:0.
“Атлетик”: Ирайсос, Койкили, Устариц, Аморебиета, Ираола, Орбаис (Перес, 66), Де Маркос Арана, Токеро (Габилондо, 42), Мартинес, Сусаета (Д. Лопес, 72), Льоренте.
“Атлетико”: С. Асенхо, Уйфалуши, Хуанито, П. Ибаньес, А. Лопес, Р. Гарсия, Ассунсао, М. Родригес (Хурадо, 60), Симау (Рейес, 86), Форлан, Агуэро.
“Сан Мамес” (Бильбао)
“Вильярреал” – “Тенерифе” – 5:0 (1:0)
Гоол: Льоренте, 16 – 1:0, Пирес, 47 – 2:0, Росси, 52 – 3:0, Льоренте, 53 – 4:0, Кани, 89 – 5:0.
“Вильярреал”: Д. Лопес, Х. Вента, Маркано, Годин, Капдевила, Эгурен, Сориано, Пирес (Эскудеро, 77), Кани, Росси (Фустер, 71), Льоренте (Х. Перейра, 65).
“Тенерифе”: Арагонесес, Мартинес Лара, Сицилиа, Бельвис, Р. Мартинес, Леон, Альфаро, Омар (Саисар, 84), Мартинес.
“Эль Мадригал” (Вильярреаль)
“Эспаньол” – “Вальядолид” – 1:1 (0:0)
Гоол: Л. Гарсия, 50 – 1:0, Медуньянин, 90 – 1:1.
“Эспаньол”: Камени, Пиллуд, Форлин, Ронкалья, Гарсиа де ла Круз, Уртадо Перес, Ж. Верду (Баэнья Урдиалес, 86), Л. Гарсия, Алонсо (Саар, 78), Маркес (де ла Пенья, 66), Кальехон.
“Вальядолид”: Виллар, Маркос, Прието, Батиста Сантана, П. Лопес, Борха (Медуньянин, 83), Рубио, Алеман (Манушу, 76), Каноббио, Гарсия Баррено (Буэно, 46), Коста.
“Корнелья Эль Прат” (Барселона)
“Мальорка” – “Расинг” – 1:0 (1:0)
Гоол: Вебо, 18 – 1:0.
“Мальорка”: Ават, Маттиони, Гонсалес Роча, Араужо, Айосе, Валеро (Туни Колом, 86), М. Суарес, Альварес, Гонсало Кастро, Кастаньо (А. Кейта, 78), Вебо (Марти, 70).
“Расинг”: Тоньо, Х. Креспо, Торрехон, Энрике, Кристиан (Гейхо, 57), Кольса, Ласен, Л. Гарсия, Серрано, Тчите (Хиско, 79), Мунитис (Родригес, 58).
“Оно Эстади” (Пальма де Майорка)
“Сарагоса” – “Альмерия” – 2:1 (2:1)
Гоол: Лафита, 30 – 1:0, Пулидо, 35 – 2:0, Хуанма Ортис, 39 – 2:1.
“Сарагоса”: Лопес, Пулидо, Павон, Айяла (П. Амо, 46), Паредес, Понсио, Агуилар, Пеннант (Эррера, 27), Лафита, Хорхе Лопес, Арисменди (Соуза Эвертон, 60).
“Альмерия”: Диего Алвес, Мичел, Чико, Акасьете, Д. Кисма, Бернардельо (Корона, 78), Мбами, Хуанма Ортис (Хосе Ортис, 64), Пьятти (Родригес, 88), Крусат, К. Уче.
“Ромареда” (Сарагоса)
“Депортиво” – “Спортинг” – 1:1 (1:0)
Гоол: Лассад, 42 – 1:0, Д. Кастро, 69 – 1:1.
“Депортиво”: Арансубия, М. Пабло, Лопо, Колотто, Филипе Луис, А. Томас (Адриан, 75), Серхио, Лассад, Гуардадо, Х. Родригес, Рики (П. Альварес, 82).
“Спортинг”: Х. Пабло, Лора, Арнолин, Ботиа, Р. Канелья, Мичел (С. Матабуэна, 41), Ривера, Моран, де лас Куэвас (Кармело, 85), Д. Кастро, Баррал (М. Билич, 67).
“Осасуна” – “Барселона” 1:1 (0:0)
Гоол: С. Кейта, 72 – 0:1, Пике, 90 (автогол) – 1:1.
“Осасуна”: Рикардо, Аспиликуэта, Хосечо, М. Фланьо, Монреаль, Пуньяль (Рупер, 78), Некунам, Хуанфран (Галан, 83), Камуньяс, Пандиани, Аранда (Масуд, 70).
“Барселона”: Вальдес, Пуйоль, Чигринский (Р. Маркес, 61), Пике, Абидаль, Хави, Бускетс, С. Кейта, Месси, Ибрагимович, Иньеста (Педро, 90).
“Реал” – “Хетафе” 2:0 (0:0)
Гоол: Игуаин, 53 – 1:0; Игуаин, 57 – 2:0
“Реал”: Касильяс, Рамос, Альбиоль, Пепе, Арбелоа, Л. Диарра, Алонсо, Игуаин (Рауль, 77), Кака (Ван дер Ваарт, 82), Марсело, Бензема (Гаго, 63).
“Хетафе”: Устари, М. Торрес, Марио, Диас, Ману (Гавилан, 61), Селестини, Парехо (Адриан Гонсалес, 70), Боатенг (Альбин, 53), П. Леон, дель Мораль, Сольдадо.
“Малага” – “Валенси” – 0:1 (0:0)
Гоол: Д. Наварро, 69 – 0:1.
“Малага”: Мунуа, Х. Гамес, Велигтон, Степанов, Хуанито (Бенашур, 47), Мтилига, Апоньо, Х. Торрес (Н. Баа, 83), Обинья, Дуда, А. Луке (Эдинью, 70).
“Валенси”: Сезар, Мигел, Деальберт, Д. Наварро, Бруно, Альбельда, Банега (Мадуро, 72), П. Эрнандес (Хоакин, 78), Сильва, Мата (Матье, 90), Вилья.
Ла Лигийн явц
|
|
баг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1 | Барселона | 9 | 7 | 2 | 0 | 24-5 | 23 |
| 2 | Реал М | 9 | 7 | 1 | 1 | 23-6 | 22 |
| 3 | Севилья | 9 | 6 | 1 | 2 | 16-5 | 19 |
| 4 | Валенси | 9 | 5 | 3 | 1 | 16-9 | 18 |
| 5 | Мальорка | 9 | 5 | 2 | 2 | 16-9 | 17 |
| 6 | Депортиво | 9 | 5 | 1 | 3 | 12-11 | 16 |
| 7 | Спортинг Хихон | 9 | 3 | 4 | 2 | 11-10 | 13 |
| 8 | Эспаньол | 9 | 3 | 4 | 2 | 8-9 | 13 |
| 9 | Атлетик Б | 9 | 4 | 1 | 4 | 9-13 | 13 |
| 10 | Хетафе | 9 | 4 | 0 | 5 | 12-14 | 12 |
| 11 | Осасуна | 9 | 3 | 3 | 3 | 11-10 | 12 |
| 12 | Сарагоса | 9 | 3 | 2 | 4 | 13-18 | 11 |
| 13 | Вильярреал | 9 | 2 | 3 | 4 | 12-11 | 9 |
| 14 | Вальядолид | 9 | 2 | 3 | 4 | 14-17 | 9 |
| 15 | Альмерия | 9 | 2 | 3 | 4 | 8-12 | 9 |
| 16 | Тенерифе | 9 | 3 | 0 | 6 | 5-17 | 9 |
| 17 | Расинг | 9 | 1 | 4 | 4 | 10-17 | 7 |
| 18 | Атлетико М | 9 | 1 | 4 | 4 | 10-19 | 7 |
| 19 | Херес | 9 | 1 | 2 | 6 | 3-16 | 5 |
| 20 | Малага | 9 | 1 | 1 | 7 | 8-13 | 4 |
Мэргэн буучид:
|
|
тоглогч |
Гоол (Пен) |
| 1 | Давид Вилья (Валенси) | 7 (0) |
| 2 | Златан Ибрагимович (Барселона) | 7 (0) |
| 3 | Лионель Месси (Барселона) | 6 (0) |
| 4 | Вальтер Пандиани (Осасуна) | 6 (0) |
| 5 | Сейду Кейта (Барселона) | 6 (0) |
loading...




real sain
loading...
ulun barca hohi ni…
loading...
Azgu barca wahahhahahaaa……… real ugasa yvan changarnuu harjil bgarai!
loading...
pellegriniig solih heregtei ene nuhur delhiin saichuudiig tsugluulchaad hojigdood bval dasgaljuulagch hiih yamar hereg bnaa. ronaldo bhgui ch gesen kaka-g sain ashiglah heregtei esvel taktikaa uurchluh heregtei sh dee. kaka alonso kassiyas geed sjildeguud bhad hojigdood bval zaigaa tavij uguh heregtei dee
loading...
LA Liga ch BPL-iig uneheer guitsehguimaa.
Yaasan ch tsoohon goal ordgiin, tegeed nogoo l Barca-aas l hed heden baagii soal scoring leader oor bagaas bdaggui ee.
Tsoohon l goal ordog league bna daa.
loading...
Odoo real ymarsaa haruulah blgyi de ronaldo gemtlees ergej irwel byr sonirholtoi hamgiin gol ni barsagiin deer garah heregt.
loading...
REAL MADRID ene jil LFP – giin AVARGA bolno.
loading...
REAL MADRID is BEST team in the world
loading...
Атлетико Мадридаас Кун Агуерог Ливерпүүл авчихаасай
loading...
real sonirhol tatahaas argaggui ym oo. gehdee sn bag bol yagaad ch bish
loading...
za manaihan dahiad terguuled ehelne biz dee hugian sn shuu
loading...
Kaka uuriinhuu fenuudtei uulzhan ee. Goy udesh boloh ni ee. Bugd bosood l…. Real unuudur sain togloh bh aa.
loading...
casillas
albiol ramos pepe marcelo
granero lass alonso
kaka
benzema raul
gej togluul zvgeer bn da
loading...
Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
Сонголтын хувьд Кака, Роналдо, Рауль, Пепита, Бензима, Пуойль, Ибра, Месси, Пикэ, Иньеста, Хави, Трезегэ, Дельпьеро, Пирло, Бекхам, Инзаги, Пато, Ронни, Гиггз, Рууни, Оуэн, Каррик, Флетчер, Эссэйн, Лэмпард, Баллак, Дрогба, Анелка гм.
Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810
loading...
Хэхэ. Би FIFA 10 дээр
Casillas
Ramos Pepe Vidic Albiol
CR9 Fabregas Alonso Kaka
Benz Pato
gesen chin estoi budaa bolgoj bna.
GK
RWB CB CB LWBC
RWM, RCM, LCM, LCAM
ST, CF
loading...
odoo Vidic, Fabregas, Pato 3-g avbal estoi goe boloh geed bna aa keke
loading...
Hehehe
loading...
tiimee ene chini real shu de.
loading...
REAL YAJ CH HICHEEGEED BARCAGIIN DEER GARCH CHADKU
IIM ORON GARAN TOGLOLTTOI BAG YAJ ONOO TSAGIIN HAMGIIN SHILDEG CLUBIIG AMJHIN BEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE
loading...