Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Тэшүүр » Тэшүүрчид Канадад улсын найман рекорд шинэчлэн тогтоов

GD Star Rating
loading...

Манай тэшүүрчид олимпод оролцох эрх авахын төлөө бэлтгэл сургуулиа Канадын Калгари хотод хийж байна. 10 сарын 30-31-нд Калгарид анхныхаа тэмцээнд амжилттай оролцож Б.Ургаацэцэг таван зайд улсын рекорд шинэчилж ОУХМ-ын болзол хангав. Г.Ууганбаатар гурван зайд улсын рекорд шинэчилжээ. Г.Мөнхдорж, Б.Базарсад нар хувийнхаа дээд амжилтыг ахиулан ОУХМ-ын болзол биелүүлж манай тэшүүрчид гараагаа сайн эхлэв.

Б.Ургаацэцэг 500 м 1000 м 1500 м 3000 м Нийлбэр
Хуучин 44,03 1,30,11 2,19,18 5,04,02 189,152
шинэ 43,71 1,27,68 2,14,18 4,53,52 181,196
Н.Ууганбаатар
Хуучин 38,01 1,14,43 1,53,61
Шинэ 37,96 1,14,14 1,52,87
Г.Мөнхдорж 1,17,17 1,57,4 4,08,62
Б.Базарсад 1,17,97

Гүйлтийн тэшүүрчид олимпийн эрх олгох Дэлхийн цомын аваргын тэмцээнд 12 сарын 4-6нд Канадын Калгарид, 12 сарын 11-13-нд АНУ-ын Солт Лейкэд уралдах болно.

Шорт трекийн тамирчид олимпийн эрх олгох тэмцээнд 12 сарын 11-15нд АНУ-ын Маркуветэд оролцоно гэж Монголын Тэшүүрийн Холбооны зөвлөх дасгалжуулагч Л.Цэнд багш бидэнд мэдээллээ.

GD Star Rating
loading...
Тэшүүрчид Канадад улсын найман рекорд шинэчлэн тогтоов, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. mondoo says:

    Saihan medee!!! 1500 m,3000m-d 5,10 minutaar evdsen bna. Ahiad ch amjilt uzuuleh ni gartsaagui,bayar hurgei!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: