Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Өсвөрийн шатарчид амжилт арвинтай

GD Star Rating
loading...

Өнгөрсөн 10-р сард Халимаг улс сайн дураар ОХУ-д нэгдсэний 400 жилийн ой тохиосон байна. Энэ ойн хүрээнд Халимагийн Элстэй хотноо 10-р сарын 02-ноос 10-ны өдрүүдэд 15 хүртэлх насны өсвөрийн хүүхдүүдийн дунд “Шатрын аварга” шалгаруулах тэмцээнийг тус улсаас зохион байгуулжээ. Тэмцээнд Туркмен, Украин, ОХУ болон манай улсаас нийт 22 багийн таирчид оролцсон байна. Манай улсаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй гэсэн багийн бүрэлдэхүүнийг МШХ-ны дэд ерөнхийлөгч Лхагвасүран дасгалжуулан авч явжээ. Мөн тэмцээнд оролцсон тамирчид нийт 9 өрөг тоглосон байна.

Тус тэмцээнд манай улсаас өсвөр үеийн хүүхэд залуусыг төлөөлөн оролцосн тамирчид амжилттай оролцон 5 алт, нэг хүрэл медаль хүртэн багийн дүнгээрээ 1-р байранд жагсжээ. Манай тамирчин шатрын ОУХМ Энхтуул ширээндээ түрүүлсэн бол 1-р ширээнд оюун ухаанаа сорьсон Насанжаргал хүрэл медаль хүртсэн амжилттай. Халимагт шатрын ордон болон шатрын ОУ-ын нэг төв байдаг бөгөөд өөрийн орондоо шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх улмаар хичээлийн сургалтанд нь шатрын программыг тусгаж оруулсан байдаг байна. Манай улсаас тус орныг зорьсон албаны хүмүүс Халимагийн ерөнхийлөгч Үлэмжиневтэй уулзалт хийсэн бөгөөд ирэх онд 7, 8-р сарын зааг дээр манай улсад болох шатрын цуврал 5 дахь гран-при тэмцээний бэлтгэл, явц, мөн Монгол улсад шатрын хөгжил ямар түвшинд явж байгаа талаар олон асуудлын тухай ярилцсан байна. Дашрамд дуулгахад “Монкад” шатрын клубын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн удахгүй Монгени цогцолбор сургууль дээр явагдах юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: