loading...
Аваргуудын лигийн 4-р тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Хэсгийн шат эхэлснээс хойш ялагдаагүй яваа цөөхөн багуудын нэг Жирондин Бордо клуб Алиенз Арена цэнгэлдэхэд ялалтын цувралаа үргэлжлүүлэхээр зочилсон. Лигтээ хүртэл тэргүүн байранд заларч яваа нь Бордогийн энэ амжилт гэнэтийн зүйл биш гэдгийг нотолсон тул Ван Галь гаргаж болох хамгийн шилдэг бүрэлдэхүүнээ илгээсэн. Гэвч тэд яаж ч хичээгээд Шамах, Гуркюфф нарын гоолыг хамгаалж чадсангүй. Ван Галь тоглолтын дараа ”Энэ удаа бидэнд аз тохиосонгүй. Бордогийн тэр Кианигийн гар хүрсэн дээр 100 хувь пенальти өгөх ёстой байсан юм. Их жижигхэн зүйл энэ тоглолтын хувь заяаг шийдлээ. Мэдээж хэрэг бид өөрсдийгөө өмөөрөхгүй. Тааруухан байсан болохоор л ялагдсан. Гэхдээ бүх зүйл дуусчихаагүй байна. Боломж байж л байгаа” гэжээ. Харин France Football сэтгүүлд Лоран Блан ”Хүнд тоглолт болно гэдгийг мэдэж байсан. Аз болоход Байерн бидний бодож байсан шиг сайн байсангүй. Миний бодлоор бид сайн хамгаалж олдсон боломжоо ашиглаж чадсаны хүчинд яллаа. Олдсон боломж болгоныг гоолоор төгсгөх нь манай гол филисофи” гэж сэтгэгдлээ ярьсан байна. Магадгүй эзэн багийн гол тоглогч Рибери гараанд багтаагүй нь тэдний амжилтанд нөлөөлсөн байж мэдэх л юм. Ямар ч байсан Бордог 7 жилийн өмнөх Лионы замаар замнаж байна гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Энэ хэсгийн гол фаворитуудын нэг Ювентус, Израйлийн Маккаби Хайфаг 1 : 0-ээр буулган авч 8 оноотой болов. Мауро Каморанези эхний хагасын нэмэлт цагт цорын ганц ялалтын гоолыг багтаа бэлэглэжээ. Хэрвээ Буффон байгаагүй байсан бол энэ 3 оноо Ювед ирэхгүй ч байсан байж мэднэ. Жижи маш олон аюултай довтолгоог хааж багаа аварчээ.
***
***
***
***
| Баг | T/T | X | T | Хж | + | - | +/- | оноо |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 4 | 3 | 1 | 0 | 6 | 2 | +4 | 10 | |
| 4 | 2 | 2 | 0 | 3 | 1 | +2 | 8 | |
| 4 | 1 | 1 | 2 | 4 | 4 | 0 | 4 | |
| 4 | 0 | 0 | 4 | 0 | 6 | −6 | 0 |
loading...




bordo ch garah n todorhoi bolchihloo l doo, odoo bayern juve 2 iin hen n garah bol gedeg l sonin baina, AC Milan Gourcuff-g yavuulsan n mash tom aldaa baij dee. Utgaar n haruulj baina daa ene zaluu ch
loading...
Bayern ingeed Europa league ruu mult. Ribery amjilttai togloj baigaa bag ruu yavsan ni deer dee. Hairan career-aa ingej ballaad yahav
loading...
bayern muu bna.
loading...
bayern garch chadahguiee odooo ch
loading...
Courcuff ug ni sain zaluu, Milanii ireedui gegdej baisan yum. Hairan zaluu.
loading...
Клозийн довтолгоо дээр гар хүрчихээд байхад шүүгч торгодоггүй наасан
loading...
damba zail go go bayern
loading...