loading...
ЦСКА Москва энэ шатны хамгийн том дуулианыг тарих тун дөхлөө. Тэд дотоодын лигтээ амжилтгүй яваа тул Аваргуудын лигийг гол байгаа болгоод байгаа нь тодорхой. Хуанде Рамосын орыг залгасан Леонид Слуцкий авьяаслаг мэргэжилтэн болохоо нотолж Олд Траффордод үнэхээр сайн тулалдсаныг үнэлэх хэрэгтэй. Улаан чөтгөрүүдийн наймааны гол бай болоод байгаа Акинфеев ч энэ өдөр ур чадвараа хангалттай харуулсан. 25 дахь минутаас л Дзагоевын гоолоор зочид тэргүүлж эхэлсэн. Харин хариуг нь Майкл Оуэн 4 минутын дараа Нанигийн дамжуулалтаар барьж чадсан. Гэхдээ энэ бол түр зуурын баяр хөөрийг л Юнайтедад авчирчээ. 31 дэх минутад Красич, дараа нь 47 дахь минутад Березуцкий гоол оруулж Олд Траффордыг чимээгүй болгож орхисон. Энэ хүнд үед Алекс оновчтой сэлгээ хийж Уэйн Руни, Патрис Эвраг талбайд гаргасан нь тоглолтын салхийг өөр тийш нь эргүүлжээ. Хүнд үед багаа авардаг заншлаараа Пол Скоулз чөлөөт цохилтоос Акинфеевийн хаалгыг мялаасан. Гэхдээ нэр төрөө хадгалж үлдэхэд Юнайтедэд дахиад нэг гоол хэрэгтэй байлаа. Энэ л хариуцлагатай үед Луис Валенсия нэмэлт цагийн 2 дахь минутад тэнцээний бөмбөгийг хийж багийнхаа ялагдаагүй цувралыг тасалдуулсангүй. Сүүлийн 95 дахь минутад Шемберас хөөгдөж, Обертан шар хуудас авсныг эс тооцвол өөр сонирхолтой зүйл үлдсэн минутад болсонгүй. Ийнхүү Улаан чөтгөрүүд долоо хоногийн төгсгөлөөр Челситэй хийх тулааны өмнө сэтгэлзүйн хувьд тун ашигтай байдалтай болж ирлээ. Багийн бүх тоглогчид л энэ тэнцээнд сэтгэл хангалуун байгаагаа өгүүлж байна. Гэри Невиль ”Энэ бол манай багийн сүүлийн хэдэн жилд хийж байгаа хамгийн гайхалтай эхлэл” гэсэн бол Эвра ”Би Челситэй хийх тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Тэдний эсрэг тоглох болгонд надад таагүй явдал тохиолддог ч энэ удаа үгүй байхаа. Би тэднийг ялна гэдэг итгэлээ энэ тоглолтоос олж авлаа” гэжээ. Германы аварга Вольфсбург Туркийн Бешикташийг бут ниргэж МанЮ-ийн араас шил даран нэхэж явна. Ирэх тойрогт тэд ЦСКА-гийн талбайд ялж чадвал плей офф шатны эрхээ бараг халааслах байх.
***
***
***
| Баг | T/T | X | T | Хж | + | - | +/- | Оноо |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 4 | 3 | 1 | 0 | 7 | 4 | +3 | 10 | |
| 4 | 2 | 1 | 1 | 7 | 3 | +4 | 7 | |
| 4 | 1 | 1 | 2 | 6 | 8 | −2 | 4 | |
| 4 | 0 | 1 | 3 | 1 | 6 | −5 | 1 |
loading...




ЦСКА sain bn shuu
loading...
Энэ жил маню нэг л азтай яваад байна даа. энэ аз хэдийн болтол үргэлжлэх бол тэр л их сонин байна. гэхдээ валенсид баяр хүргэе, бас маню баяр хүргэе
loading...
Manu aztai bag shuu
loading...
Ene hun chine Owen bhgui yu daa!!!!!!!!!
Valiensa mash sain bn ManU gogo gogo uragshaa.
loading...
Manu uneheer aztaimaa. Nemelt tsagt goaldahiin. Yadaj bhada ter goal n buur deflection shuu!. Manai chelsea azgvimaa dandaa nemelt tsagt goal aldahiin.
loading...
Ìàí U äýëõèéí òîï áàã õýñãèéí 1 ð ãàðàõ íü òîäîðõîé. Ãýõäýý ýíä ÖÑêÀ ãèéí òàëààð îíöîëæ òýð äóíäàà Àëàí Çàãîåâèéã äóðäàõã¿é ºíãºð÷ áîëîõã¿é íü. Òýä 10.21 íä Ëóæíèêèä òóí õàíãàëòã¿é òîãëîëò ¿ç¿¿ëñýíèéã áèä ìýäýæ áàéãàà. Óðä øºíèé òîãëîëòîä ÖÑÊÀ ¿íýõýýð òºðºë íü àðèëæñàí ìýò áîëñîí áàéíà. òîãëîëòûí ñòèëèéã íü õ¿ðòýë á¿õëýýð íü ººð÷èëæýý. Ñëóöêèé ñàéí ìýðãýæèëòýí þì áàéíà. äåâà äåâà …… áàðàã ë õîæèæ ÿâààä õîæèëîî àëä÷èõëàà.
loading...
САФ бөөдөж байгаа байлгүй. Бөө мөөгөөр сүрхий явдаг гээ биз дээ хэ хэ хэ
loading...
MANU сайн байгаа шүү сэтгэл түгшин байсан шүү. энэ бүтэн сайнд л…
loading...
bas l ergelzeetei goal shuu valencia!!!!
loading...
uchigdur shunu manu sain togloson.unheer iluu bsn shu.end az bishee zaluusaa hervee ter Darren Fletcher-g 11-t ungaahad pinalti ugsun bol toglolt uuruur ergeh bsn.Rooney orj ireed toglolt unheer goe sergesen shu..harin ter obertan gedeg zaluug sain garaand gargaad bval evgui huuhed bga yumdaa.Makeda oldson bolomjuudaa aldaad blaa hervee ter 3 tsohilt gool bolson bolch,
loading...
mongolchuud ingeel nogoo teneg boo ene ter yariad bdag shd.naaduul chin boo gej yu bdgiig medehgui shd.bas nemelt tsagt orson goal az bdag gej hen helj bna….ymaa oilgoj bj bich ain nemelt tsagt orson gaol az gedeggui ym ter chin avyas ain yaj selgee hj yaj yaj onoo nohohiig uzuulleedee ferguson 3.1 bj bgad 3.3 gedeg chin hezeech az bdaggui ym..
loading...
МанЮ азын цуврал дуусаагүй л байна уу.. Челситэй яах бол доо. ЦСКА хожчихлоо гэж эрт баярлаж дээ, МанЮ туршлагатай, нөөцтэй баг гэдгээ харуулж чадлаа чадлаа
loading...
манчестер үргэлж азтай байна гэж юу байхав челсид хожигдох нь тодорхой
loading...
haalttai tsohiltoos goal scholes hiigeegui
irsen bumbugiig murguj hiisin
aztai ch bna odtoi ch bna avyastai ch bna
chadaj bgaa uymand yay gehev dee
buur togolot duussanii daraa goal hiigeed bgaa bish
toglolt urgeljilj l bhad hiij bgaa yum chn oor yu gehev
manu erhee barag avchlaa
loading...
Aziin tsuvral ch gex shig demii yum yrih yum. sain bolohooroo moment gargaj bgaa biz dee. Man united urgelj great za
loading...
MANU_CHELSEA 3-0 shu..buten saind manu hojloo…
loading...
chelsea-manu 3-1 drogba,ivanovic,lampard,makeda
loading...
Энэ чинь яачихсан сохор азтай баг вэ? Арсенал, Ман Сити одоо ЦСКА-тай сохор азаар л хусаад байх юмаа. Тэнэг аз нь одоо дууссан.
loading...
Энэ чинь яачихсан сохор азтай баг вэ? Арсенал, Ман Сити одоо ЦСКА-тай сохор азаар л хусаад байх юмаа. Тэнэг аз нь одоо дууссан…
loading...
Thh yag unen. Teneg sohor aztai uvgunii huuhduud.
loading...
russia ah nar min dee yu bolood bna daa. 2 jiliin omno cska yamar sn blaa/ hurdan l hyamralaasaa garasai. tegvel orsoldoon ulam shiruun bolnk doo. manutai bash sain togolson shuu. ene metchlen nutgiinhaa leageud togloosoi,
loading...