loading...
Өнгөрсөн тойрогт Аваргуудын лигт тоглож байгаа Францын 3 баг 3-уулаа ялалт байгуулсан бол энэ тойрогт ч энэ амжилтаа үргэлжлүүлэх боломжтой байна. Өнгөрсөн шөнө Бордо Баейрнийг, Марсель Цюрихийг хожсон. Өнөө шөнө 3 цаг 45 минутаас Олимпик Лион талбайдаа Ливерпулыг хүлээн авна. Энфилдэд болсон тоглолтонд Лион өрсөрлөгчөө 2:1-ээр хожсон. Францын багууд энэ жил Аваргуудын лигт 73 хувийн хожилтой байгаа нь бусад улсуудаас хамгийн өндөр хожлын хувь болж байгаа.
Лион хождоггүй юм гэхэд тэнцэхэд л дараагийн шатанд шалгарах эрхээ авна. Гэхдээ Лионы дасгалжуулагч Клод Буэл тэнцээний төлөө тоглохгүй, хожлын төлөө тоглоно гэж хэлсэн. Харин Ливерпуль хожиж чадахгүй л бол хэсгээсээ гарахгүй байх магадлал нь нэн ихсэх юм. Ливерпулын ахлагч Стивен Жеррард тоглохгүй бол Фернандо Торрес тоглоно. Гэхдээ Торрес гэмтэлтэй байгаа ч Рафа түүнийг амраахад хэцүү. Рафа хэлэхдээ: “Торрес хэдийгээр бүрэн фит болоогүй ч өдрөөс өдөрт сайжирсаар байгаа. МЮ-ийн эсрэг тэр 80 хувьтай л байсан ч гоол хийсэн… Бид өөрсөддөө итгэлтэй байгаа. Хэрэв чи нервтэж байвал алдаа гаргах болно. Бид хэцүү үед байгаа ч хөлбөмбөгт нөхцөл байдал долоо хоног бүр л өөрчлөгдөж байдаг. Хэдийгээр 4-5 тоглогч маань асуудалтай байгаа ч бид сайн баг хэвээрээ. Бид нээлттэй тоглолт хүлээж байгаа. Лион тэнцээний төлөө тоглохгүй байх ” гэжээ. Ливерпуль сүүлийн тоглолтондоо Фулхэмд хожигдсон бол Лион Сент-Этьенийг хожсон. Ливерпуль сүүлийн 7 тоглолтынхоо 6-д хожигдоод байгаа. Жеррардаас гадна Риера, Келли, Шкртел, Глен Жонсон, Ф. Аурелио нар тоглохгүй бол Акуйлани, Аггер, Нгог нар тоглохгүй байж магадгүй.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Дебрецен – Фиорентинагийн хооронд Унгарт болно. Фиорентина хожвол 9 оноотйо болох юм.
loading...




LIVERPOOL FC MUST WIN
loading...
must… win this Game… WE are Scouse WE are not ENGLISH
loading...
Ямар муу юм бэ? 7 тоглолтоос 6 хожигдол ердөө ганцхан хожил. Түүхийг нь эс тооцвол дээд хэмжээний баг гэж хэлэхэд хэцүүхэн л байна. Топ багуудын нэр хүндийг унагаасан шившиг.
loading...
Тэгэхэд Арсенал хажууд нь үүнээс ч илүү гэмтэл бэртлийн шуурганд өртөхдөө арай ч ингэж тоглоогүй. Аргагүй л топ баг гэж хэлэхэд хэцүүхэн байна.
loading...
crusader zailaa chi bodood uz arsenal hichneen toglogch ni gemteltei bsan ch gesen tsaana ni nuuts zaluuchud bna terend bayarlaj yav harin liverpool uneheer nuuts alga liverpool bolon rafa buru bishee
loading...
uneheer goy bna
loading...
LIVERPOOL-LION 1-1 vanaa hoton shuvuunuud minee
loading...
LIVERPOOL yu ch ugui hotsornoo geed bsnda…yanaa balai yum tentseed haychihlaa shude huurhiis
loading...
liverpool isto nere azgu ghd dendu azgu tuchinud ymaaaaaaaa.
loading...