Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Мэдээ, Формула-1 » С. Феттель: Бид илүү хүчирхэг болно

GD Star Rating
loading...

48637Ред Буллын нисгэгч  Себастьян Феттель Абу Дабигийн уралдаанд түрүүлсэн тухайгаа  мөн өнгөрсөн  2009 оны улиралын  талаар  ярьжээ. Тэр 2010 оны улиралыг тэсэн ядан хүлээж байна.

Себастьян,  2009 оны улиралын төгсгөлд сэтгэл хангалуун  байна уу ?

С.Феттель: Маш аз жаргалтай, би  үүнээс илүү байх боломжгүй  гэдэгт итгэж байна. Улиралын төгсгөлд  бидний  хүч үргэлж нэмэгдэж  байлаа . Эргээд хархад бид   заримдаа өгсөж заримдаа уруудсан  гэхдээ энэ бол байх зүйл. Би найман удаа шагналын тавцанд гарсан. Таван удаа барианд орж чадаагүй мэдээж  ямар ч нэмэр болоогүй. Энэ уралдааны гол зорилго бол дэд аваргыг баталгаажуулах явдал байв. Бидэнд энэхүү боломж нь олдсон тийм учраас би өнөөдөр  сэтгэл хангалуун байна.

Люьис Хэмилтоныг гарсны дараа хамгийн түрүүнд юу бодогдов?

С.Феттель: Энэ мөчид надад  ачаа минь хөнгөрч байгааг мэдэрсэн. Тэр бол хатуу самар шүү дээ, эхний хэсэгт  бид араас нь  зөндөө нэхсэн. Маш бэрхшээлтэй байв. Тойрог болгонд бид илүү ихийг  хүсэж байлаа. Тэр надаас холдох гэж оролдож харин би түүнд ойрхон байхыг хичээсэн. Би ойрхон байж чадсанаараа зогсоолд түүнийг гүйцэж чадсан. Түүнээс түрүүлж гараад тэрнийг  зогсох  хүртэл бүтэн хаазтайгаар цааш давхисан. Тэрээр бууж өгсөн нь намайг бага зэрэг тайвшруулсан шүү. Би амьсгаа авах боломжтой болж уралдааны хувиарлалтаа илүү сайнаар хийсэн.

Бразилийн Гран прид амжилтгүй оролцож  дэлхийн  аваргын төлөө гараа сунгаад  л өнгөрснийг дурсвал иймэрхүү ялалт нь  хэр чухал байсан бэ?

С.Феттель: Бразилийн уралдаан урам хугалсан  гэж бодохгүй байна.   Тодорхой хэлбэл аваргын төлөө цаашид  өрсөлдөх хэрэггүй, тэр  боломж үгүй болсон  гэдгийг ойлгосон үе байв. Нэг удаа тэвчээд өнгөрөх ёстой хүнд цохилт  байлаа. Өнгөрсөн хоёр долоо хоногт бид сайн бэлдсэн гэж бодож байна. Үүнийг даван туулах ёстой. Хамгийн чухал нь бид Абу Дабид маш урам зоригтойгоор эргэн ирсэн. Бид болж өнгөрч байгаа үйл явдал, мэдээ мэдээллүүдийг  судалж, хамаг анхаарлаа төвлөрүүлсэн. Нэг, хоёрдугаар байрыг эзэлхээс илүү амжилт гэж байхгүй.

Ред Булл багийн  ажлыг  чи хэрхэн дүгнэх вэ ?  2010 оны талаар ямар таамагтай байна ?

С.Феттель: Нэг багт байгаагын хувьд миний нүдээр тун мэргэжлийн ажилласан шүү. Энэ жил бусад багууд энд тэндээ шинэчлэл хийж  боловсронгуй болгож  мөн 2010 онд бэлтгэж байна. Дүрэм бол өөрчлөгдөж шалихгүй. Хамгийн том өөрчлөлт нь  шатахуун цэнэглэх хориотой болсон явдал. Түүнээс машинууд онцгой өөрчлөгдөхгүй байх. Хэлбэр төрх нь  хэвээрээ байна гэж бодож байна. “Milton Keynes” –д байгаа хүмүүс юу хийхээ сайн мэдэж байгаа. Энэ жил бидэнд томоохон боломж байсан хүчтэй  “зэвсэг” ч бүтээсэн. Ер нь би итгэлтэй байна. Миний бодлоор бид улам хүчирхэг болно. Марк,  бид хоёр мөн баг анх удаагаа зарим асуудалтай тулгарсан ба  цаашид үүнийг даван туулах туршлагатай болсон . Энд тэнд алдаанууд хийсэн гэхдээ энэ нь байх л зүйл. Бид энэ  алдааг цор ганцаараа  хийсэн нь биш. Багийнхан хамаг  чадлаа зориулж , машинаасаа бүх хүчийг нь ашиглаж  хамаг хүчээ дайчлан тэмцхэд хэмжээнээс  хэтрэх тохиолдол гардаг. Би энэ үйл явцыг хэвийн даван туулж чадна.  Маш олон зүйлийг энэ жил суралцлаа энэ нь биднийг ирэх жил мэдэгдхүйц сайжирхад нэмэр болно.

Абу Дабид ялалт байгуулсан болхоор чамд  Mercedes-AMG машин өгнө гэсэн..

С.Феттель: Тиймээ,  энэ талаар сонссон. Миний мэдээгүй байсан гэнэтийн бэлэг юм шиг байна. Ганц хоёр дам яриа сонсож байсан,  үнэн эсэхийг хэлж мэдэхгүй. Хүлээж л байя,  хамгийн шилдэг нь  хамгийн сүүлд  нь ирдэг гэдэг.

Үүгээр  чи Мерседес моторт дасал болох байх даа?

С.Феттель: Харж л байя. Хөдөлгүүрийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Үнэнийг хэлхэд бас сануулхад  Рено мотортой амаргүй жил байлаа. Бидний  хэдэн хөдөлгүүр шатсан. Гэхдээ  нөгөө талаар  энэ тухай  ярьж бичиж байсан ,  дараагын  моторыг  нэмэх шаардлаггүй гэж. Ингэснээр бид байр эзлэх шалгаруулалтын дараа ямар нэгэн торгуульгүй өнгөрч байсан. Ийм зүйл тохиолдоогүйд  Реногын хамтрагчид маань бардам байх ёстой. Ялалт байгуулах боломж дүүрэн хүчтэй  багцууд  байсныг бид бүгд мэдсэн. Минийхээр одоог хүртэл цуг явсан хамтрагчиддаа  талархах ёстой. Харин  ирээдүйд юу тохиолдох нь тодорхой бус.

2009 онд Формула-1 зөвхөн уралдааны зам болон  хэвлэлийн хуудсан дээр явагдсангүй. Формула-1 д  үүнтэй адил  олон янзын  шуугиантай улирал   дахин  давтагдвал нь зүйд нийцэхүү?

С.Феттель: Хамгийн чухал нь уралдааны зам дээрхи үйл явдлын дүн юуны  түрүүнд тавигдаж байсан гэж бодож байна. Мэдээж замын гадна болж байгаа үйл явдлуудын талаар зөндөө бичиж ярьсан. Магадгүй тэгж нэрлэж болохоор дуулиан байсан. Гэхдээ хөдөлгүүр асаад машинууд замд гарсан  үед бүгд  нам гүм болдог. Уралдаанд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байсан болхоор. Энэ жил үзэгчидэд гайхалтай дурсамжтай байсан боловуу.

Өөр өөр багууд шагналын тавцанд гарч байлаа. Байрлал эзлэх шалгаруулалтанд онцгой өрсөлдөөнтэй байв. Уралдаанд урагшаа ахих боломж үргэлж хэн нэгэнд олдож байлаа . Маш олон гүйцэж түрүүлсэн тохиолдол гарсныг бид харав. Бразилд манайхан  хойноос урагшаа ахисан хамгийн сайн уралдаанаа хийсэн гэж бодож байна. Тун  их сэтгэл догдлуулсан,  шатаасан уралдаан байлаа. Мэдээж бид дэлхийн аваргын төлөө тэмцэж түрүүлхийг хүсэж байсан. Санасанаар болоогүй ч бид ирэх жил юу хийх ёстойгоо мэдэж авцгаалаа.

GD Star Rating
loading...
С. Феттель: Бид илүү хүчирхэг болно, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: