loading...
Германы залуу нисгэгч Себастьян Феттель Формула-1-ийн дэд аварга болоод зогссонгүй “DHL Fastest Lap Trophy” шагналын эзэн боллоо. Уг шагнал нь хамгийн олон удаа хурдтай тойргийн цагийг гүйцэтгэсэн нисгэгчид олгодог шагнал билээ. Ред Буллын хоёр нисгэгч Марк Веббер , Себастьян Феттель нар 2009 оны 17 уралдаанд тус бүр гурван удаа хамгийн хурдан цагийг гүйцэтгэж, Феттель мөн гурван удаа тойргийн хоёрдахь хурдтай цагийг хийснээр тэргүүлжээ. Ред Буллын нисгэгчдийн дараа дэлхийн аварга Женсон Баттон, Рубенс Барикелло мөн Фернандо Алонсо нар тус бүр хоёр хурдтай тойргийн цагтай жагсаж байна. Үлдсэн хурдтай тойргуудыг Нико Росберг, Ярно Трулли, Фелиппэ Масса , Тимо Глок болон Адриан Сутил нар авч байна.
2007, 2008 оны “DHL Fastest Lap Trophy” шагналын эзэн Кими Райкконен нэг ч уралдаанд хурдалж чадсангүй. Тэрээр 2007 онд зургаан удаа, 2008 онд арван удаа хурдтай тойргийг гүйцэтгэж манлайлж байв.
loading...



