loading...
Дараагийн том концерн Формула-1-ийг орхихоор боллоо. Японы дугуй үйлдвэрлэгч “Bridgestone” 2010 онд дуусах Формула-1-д дугуй нийлүүлэх гэрээгээ сунгахгүй болсноо даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ. Тэд 2010 оныг дуустал нэг жил Формула-1д оролцоод бүрмөсөн орхих юм. Тус концерн нь Формула-1-ээс гарах болсон нь Хонда, Субару, Сузуки нь эдийн засгийн хямрал, санхүүгийн хүндрэлээс үүдэж спортыг орхисонтой адилгүй гэнэ. Шалтгаан нь өөрсдийн бизнес стратегийг өөрчилж гол төлөвлөгөө, чиглэлээ дэмжин ажиллах бодлого баримтлах болсонтой холбоотой гэжээ. “Bridgestone” нь 1997 оноос Формула-1-д дугуй нийлүүлэх болсон юм. Тэд дугуй үйлдвэрлэгч “Michelin” ийг орж ирэх хүртэлх хугацаанд Формула-1д дангаараа нийлүүлэх үүргийг хүлээж байсан билээ. 2007 оноос дахин өрсөлдөгчгүй дангаараа дугуйгаа нийлүүлж эхэлсэн юм.
1976-2009 оны хооронд “Bridgestone” 3080 удаа машинуудад тулгуур нь болж уралдааны замд гарчээ. Үүнээс 156 ялалт, 149 гарааны түрүү , 151 хурдтай тойрог, 181 тэргүүлэх уралдааныг гүйцэтгэж мөн 4576 оноо авсан байна. Энэ статистик үзүүлэлтээрээ Азийн дугуй нийлүүлэгч маань “Goodyear”-ийн дараа хоёрдугаар бичигдэж байгаа юм. Тэдний дугуйгаар Формула-1-ийн нисгэгчид 46,369 км замыг тэргүүлж , 225 Гран пригийн 69,3 хувийг ялалт байгуулж барианы шугамыг давжээ. “Bridgestone” нь 2010 онд “GP2 Serie” болон “ GP2 Asia Serie” –д дугуйгаа нийлүүлж , 2011 он хүртэл “MotoGP”-гийн түншээр байх юм.
loading...



