loading...
Өнөөдөр НБА-ын 9 тоглолт боллоо. Даллас Маверикс талбай дээрээ Ютаг хүлээн авч, Дирк Новицкигийн супер тоглолтын ачаар хожив. Дирк зөвхөн 4-р үед 29 оноо авч, нэг үед авсан оноогоороо багийнхаа дээд амжилтыг тогтоож, Даллас Ютаг 96:85-аар буулган авч, улирлын 3 дахь ялалтаа авсан бол Дероны баг 3 дахь ялагдлаа хүлээжээ. Юта тоглолтыг эхний 3 үеийн дараах байдлаар 15 онооны илүү хошуучилж байсан ч 4-р үед Новицкиг хамгаалж чадалгүй, Далласт 44 оноо алдсан байна. Юта 2002-2003 оноос хойш анх удаа эхний 4 тоглолтныхоо 3-т нь хожигдсон эхлэл хийж байна.
4-р үед хамгийн олон оноо авсан тохиолдол нь 1962 оны 3 сарын 2-нд Уилт Чамберлин Никсийн эсрэг 31-ийг авсан байдаг аж. Харин аль ч хамаагүй 1 үед авсан хамгийн олон оноо нь 33 бөгөөд Спэрсийн Жорж Гервин 1978 онд, Денверийн Кармело Энтони 2008 онд тус тус авч байжээ.
“Даллас” – “Юта” – 96:85 (17:20, 18:17, 17:30, 44:18)
Д: Новицки – 40 оноо+11 самбар. Кидд – 19. Мэрион – 10. Терри – 10.
Ю: Уильямс – 22. Окур – 14. Кириленко – 12+5 самбар+3 блок-шот.
Денвер Индианаг талбай дээр нь хожсоноор 4:0 болж, сүүлийн 24 жилийн хамгийн сайн эхлэлээ хийв. Харин Пейсерс 1996-97 оны улирлаас хойш анх удаа 0:3 болж байна. Кармело Энтони улирлын эхний 3 тоглолтонд дунджаар 38 оноо авч байсан бол энэ удаа арай даруухан буюу 25 оноо авчээ. Денверийн аялан тоглолтууд Нью-Жерси, Майами, Атланта, Милоуки, Чикагогийн эсрэг үргэлжилнэ.
“Индиана” – “Денвер” – 93:111 (13:30, 26:25, 32:28, 22:28)
И: Жоунс – 20 оноо. Гранжер – 18. Хибберт – 14+12 самбар.
Д: Энтони – 25. Биллапс – 24. Нене – 16+13 самбар.
Шак шинэ багтаа ирснээсээ хойшхи хамгийн сайн тоглолтоо Визардсийн эсрэг үзүүлж, 21 оноо авснаар Кавальерс талбай дээрээ улирлын 3 дахь хожлоо авлаа. Эхний 2 тоглолтондоо хожигдсоноос хойш Кавальерс 3 дараалан хожив. Эдгээр 3 хожил нь бүгд 10-аас дээш онооны зөрүүтэй байлаа. Визардсын хувьд Кавальерст 6 дахиа дараалан хожигдов.
“Кливленд” – “Вашингтон” – 102:90 (17:31, 33:23, 28:19, 24:17)
К: Жеймс – 27 оноо. О Нил – 21. М.Уильямс – 15.
В: Батлер – 22. Аренас – 22. М.Миллер – 12.
Рон Артист Лейкерст ирснээсээ хойш анх удаа довтолгоонд сайн тоглож, 20 оноогоор багтаа тусалж, Лейкерс Оклахомаг талбай дээр нь нэмэлт цагт хожлоо. Коби 31 авсны дотор нэмэлт цагт багтаа тэргүүлэл авчирсэн 2 оноо нь багтана. Лейкерс улирал эхэлснээс хойш анх удаа айлын талбайд тогложээ. Эндрью Байнум Газолийг эзгүйд багтаа сайн тусалж, эхний 4 тоглолтын 3-т нь дабл-дабл хийгээд байна. Харин Тюндерээс Кевин Дюрант 28 оноо авсан ч 4-р үе болон нэмэлт цагт тун муу тогложээ.
“Оклахома” – “Лейкерс” - 98:101 НЦ (25:32, 26:20, 22:19, 17:19, 8:11)
О: Дюрант – 28 оноо, Грин – 18, Уэстбрук – 12.
Д: Брайнт – 31, Байнум – 22+10 самбар, Артест – 20.
Луол Денг 24 оноо, 20 самбараас авалт хийж, Чикаго Милоукиг 18 оноогоор хожигдож байгаад барьж хожлоо. Денг нь Маркус Файзираас хойш 20+ оноо, 20+ самбараас авалт хийсэн Буллзын анхны тоглогч болжээ. Буллз Баксийг талбай дээрээ 8 дараалан хожиж байна.
“Чикаго” – “Милуоки” - 83:81 (13:25, 16:18, 27:17, 27:21)
Ч: Денг – 24 оноо+20 самбар, Роуз – 16, Миллер – 13.
М: Женнингс – 25, Богут – 16, Уоррик – 11.
Жамал Кроуфорд өөрийн шинэ баг болон шинэ үүрэг, рольдоо сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрээр нөөц тоглогчоор тоглолтонд оролцож, 27 оноо авч багаа тэргүүлснээр Атланта Портлэндийг талбай дээр нь хожлоо. Портлэнд, Юта, Нью-Орлеанс зэрэг Өрнөдийн залуу лидерүүд бүхий багууд улирлыг тааруухан эхэлж байна. Өмнөх тоглолтонд гэмтэл авсан ЛаМаркус Олдриж талбайд эргэн ирж, улирал эхэлснээс хойш анхны дабл-даблаа хийсэн ч баг нь хожигдлоо.
“Портленд” – “Атланта” – 91:97 (25:15, 23:32, 21:25, 22:25)
П: Олдридж – 20 оноо +14 самбар, Аутлоу – 19, Рой – 19.
А: Кроуфорд – 27, Жонсон – 19, Пачулиа – 12
Бостон Селтикс 5 тоглож, 5 дахь хожлоо авлаа. Рашид Уоллес л шинэ багтаа ирснээс хойшхи хамгийн сайн тоглолтоо үзүүлэн, 3 онооны 6 шидэлтээ амжилттай болгожээ. Селтикс сүүлийн 3 жилд 2 дахь удаагаа 5:0 эхлэл хийж байна. 5 тоглолт хийхдээ Селтикс одоогоор өрсөлдөгчдөө 90-ээс дээш оноо алдаагүй. 5 хожлын дундаж онооны зөрүү нь 21.6 байгаа нь Селтиксийн түүхэн дэх хамгийн дээд амжилт. Харин лигийн түүхэнд бол 3-т бичигдэх үзүүлэлт. 1966-67 оны Филли болон өнгөрсөн жилийн Лейкерсийн эхний 5 тоглолтын онооны дундаж харьцаа нь энэ жилийн Селтиксийн +21.6-аас их байжээ.
“Филадельфи” – “Бостон” - 74:105 (17:19, 19:25, 18:25, 20:36)
Ф: Игоудала – 17 оноо, Янг – 11, Далемберт – 8.
Б: Пирс – 21, Уоллес – 20, Хаус – 12.
Орландо Мэжик улирлын анхны хожигдлоо Детройтын талбайд хүлээлээ. Тэйшаун Принц 6 жилийн хугацаанд анхны тоглолтоо өнжиж, мөн Рип Хэмилтоны эзгүйд Бен Гордон, Родни Стаки, Уилл Байнум зэрэг жижиг, хурдтай тоглогчид Мэжикийг дөнгөсөн гэж болно. Эдгээр 3 тоглогч нийт 63 оноо авсан байна. Пистонс Мэжикийг 4 дэхээ дараалан хожиж байгаа нь энэ. Дуайт өнөөдөр тун базаахгүй тоглож, 8 оноо, 5 самбараас авалт хийж. Тэрээр 2008 оны 12 сарын 27-ноос хойшхи хамгийн цөөн самбараас авалтаа хийсэн энэ нь.
Принц 2003 оны 4 сараас хойш 496 тоглолт дараалан тоглоод байжээ. 2003 оны 4 сард түүнийг Рик Карлайл зүгээр л тоглолтонд оролцуулаагүй. Ер нь Хэмилтон, Принц нар 7 жил гаруй нэг багт тоглохдоо хамтдаа тоглолт өнжсөн тохиолдол нэг ч байхгүй байсан гэнэ.
“Детройт” – “Орландо” - 85:80 (19:14, 19:27, 22:19, 25:20)
Д: Гордон – 23 оноо, Стаки – 20, Байнум – 20.
О: Картер – 15, Редик – 14, Барнс – 11.
Бүсийн хамгаалалтыг сайн хийж байгаа Санс энэ улирал эхэлснээс хойш 4 дэх дараалсан хожлоо авлаа. Энэ удаа Майамиг талбайд нь хожив. 35 настай Нэш 30 оноо авч багаа тэргүүлж. Нэш одоогоор дунджаар 21.5 оноо, 12.5 оновчтой дамжуулалт дундчилж байна. Одоогоор Бостон, Денвер, Санс багууд хожигдоогүй явна.
“Майами” – “Финикс” - 96:104 (26:23, 26:21, 29:31, 15:29)
М: Уэйд – 23 оноо, Ричардсон – 18, О’Нил – 14.
Ф: Нэш – 30, Стаудмайр – 16+11 самбар, Ричардсон – 14.
loading...





Nash unen sain yumaa!
Argagui l 2 uliral daraalalj ulirlaliin MYP absan yum cnini argagui biz ee!
loading...
Nash iim hogshin bsiimu argagui sain yumaa. tehed iverson, kidd, bibby ed nar nash shig togtmol shildeg toglohku l bnsht. tehdee busdiig n muu geegeui shuu
loading...
zio zio
loading...
ene jil boston awraga boloh bhaa KG-g barahgui sh dee tee
loading...
yay dirk yostoi mair togloson shu
hair canada ene ercheree toglovolch STAT ene 2 ch yum dulgana shu
loading...
uliral dunguj l eheljine shu de zalusa ali bag turulhig helehed dendu ert bgain bishu ain yu ch bolj medne shude kkk
loading...
kk ih medegch nar chaavaas’
loading...
Нэш ч Айверсон, Кидд 2ыг ичээж байна даа.
loading...
Nash bol Bertel gemtlees hol bdag toglogch uuriiguu togloh be gedgee meddeg toglogch getel iverson ed nar bol denduu huviin toglolt gargah gd bdag tiim bolohoor bertel amarhan avdima ghdee Nash bol aimar holbodog sain shiddeg holbogch hunii buh shinjiig avsan barag tugs toglogch ghdee Sonin Buh Ym Bgaa Hernee Onoo Neeh Ih Sain Avdguma !
loading...
dallas-n huuchin hoslol galzuursan bh shiv
loading...
НБА энэ улирлын хамгийн их сонирхол татаж байгаа баг аль баг вэ?
loading...
sagsan bombog bombog ooroo booronhii shv zaluusa
loading...