Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бейсбол » Нью-Йоркийн Янкууд 27 дахиа аваргаллаа

GD Star Rating
loading...

1257399891Бейсболын түүхэнд хамгийн алдартай баг Нью Йорк Янкис MLB-ийн Дэлхийн цуврал буюу шигшээ цувралд 4-2-оор ялалт байгуулж 27 дахиа аваргаллаа.

Дундаа Нью Жерси хотын хавчуулсан хөрш гэж болохоор хоёр хотын тулаанд Япон залуу Хидеки Мацуй гялалзаж MVP болов.

105 дахь улиралдаа зохион байгуулагдаж буй МЛБ-ийн шигшээ тулаанд Үндэсний лигийн аварга Филадельфи Филлис, Америкийн лигийн аварга Нью Йорк Янкис багууд үлдэж 6 дахь тоглолтонд 7-3-аар Янкууд хожсон юм.

Тэртээ 1923 оны аваргын цувралыг санагалзах хүмүүс байна. Тэр үед солгой цохигч Бейб Рут, солгой шидэгч Херб Пеннок нар сүүлчийн тоглолтонд онцгой нөлөөлсөн. Рут гурван удаа хөүм-ран хийж сүүлчийнх нь аварга авчирсан юм. 86 жилийн дараа яг энэ байдал давтагдлаа. Солгой цохигч Хидеки Мацуй өнөөдөр гол баатар байж 6 удаа ран хийн, түүнчлэн аваргын хувь заяаг шийдсэн хөүм раныг хийснээр цувралыг дуусгасан юм.

Филличүүд хоёр дахь жилээ аваргын төлөө шалгарч аваргаа хамгаалж чадсангүй ээ.

“Нью-Йорк Янкис” – “Филадельфи” – 7:3 (0:0, 2:0, 2:1, 0:0, 3:0, 0:2, 0:0, 0:0, 0:0)

Цувралын харьцаа: 4:2 (эхний тоглолто – 1:6, хоёр дахь- 3:1, гурав дахь – 8:5, дөрөв дэх – 7:4, тав дахь – 6:8)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. wow says:

    Wow ashgui dee, Yankees maani ahsgui neg avargallaa, Matsui ch sain toglogch shuu DH bolhoos l bish, Jeter, A-Rod 2 l tehdee enee bagiin noyn nuruunuuddaa………laitai laitai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: