Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » 2 үдэш, 2 нэмэлт цаг, 2 хожил

GD Star Rating
loading...

1257395547Өнөөдөр НБА-д 10 тоглолт боллоо. Эдгээрийн 2 нь нэмэлт цагт шийдэгдсэн. Лос Анжелес Лейкерс 2 дараалж нэмэлт цагт хожлоо. Лейкерс Рокитст зочилсон тул Артист өнгөрсөн жил тоглосон хотдоо эргэн ирсэн бол Ариза хуучин хамтрагчдынхаа эсрэг уулзжээ.

Коби 41 оноо, Байнум 17 оноо, 17 самбараас авалт хийж, Лейкерс 103:102-оор хожив. Лейкерс Рокитсийг улирлын 5 тоглолтонд дараалан хожоод байна. Харин Рокист талбай дээрээ 7 тоглолт дараалан ялаад байсан амжилт зогссон. Кобигийн хувьд 98 дахь удаагаа 40+ оноо авч, энэ үзүүлэлтээрээ түүхэнд 3-т бичигдэх болжээ. Кобигийн өмнө Уилт Чамберлин, Майкл Жордан нар байгаа.

Үндсэн цаг дуусахад 30 секунд дутуу байхад Артитс 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор тоог 92:89 болгосон. Шидэлтээ оновчтой болгосныхоо дараа Артист талбайн төвд ирээд Рокитсийг тайм-аут ав гэсэн маягийн үйлдэл үзүүлж, үүнд нь Тойота Центрт цугласан үзэгчид дургүйцэн, түүнийг “бүү”-лж байлаа.

Гэхдээ Рокитс хариуг нь барьж, Ариза  мөн 3 онооны шидэлтээр тэнцүүлж цаг сунгасан. Ариза шидэлтээ оновчтой болгосныхоо дараа 3 хуруугаа гозойлгон, Лейкесрийн нөөцийнхний зүг харуулж байв. Ер нь Рокитс – Лейкерс, Ариза – Артист гэсэн нэлээн сонирхолтой “драм” явагдсан гэж хэлж болно.

Нэмэлт цагт Лейкерс илүү тоглож, 1 оноо илүү болсон. Сүүлчийн довтолгооныг дахин Ариза гүйцэтгэсэн ч Дерек Фишерт бөмбөгөө таслуулснаар Лейкерс хожсон юм.

“Хьюстон” – “Лейкерс” – 102:103 ОТ (22:22, 26:22, 26:29, 18:19, 10:11)

Х: Лэндри – 20 + 8 самбар. Скола – 16 + 13 самбар. Ариза – 15. Брукс – 15.

Л: Брайант – 41. Байнум – 17 + 17 самбар. Артест – 15,

Нэмэлт цагт шийдэгдсэн бас нэгэн тоглолт Хорнетс – Мавериксийн хооронд өрнөж, Хорнетс хожлоо. Дорнод бүсээр аялан 2 тоглолт хийхдээ Хорнетс 2 хожигдоод байсан. Байрон Скотт багийнхнаа “Бид бол баг биш. Бид сагсан бөмбөгийн тоглогчдыг цуглуулсан цуглуулга” гэж хэлж байж.

Далласын эсрэг тоглолтын үндсэн цаг дуусахаас өмнөхөн Пежа Стоякович 3 онооны шидэлтээ оновчтой болгосноор тоо тэнцэж цаг сунгаж, улмаар Хорнетс хожсон юм. Далласт үндсэн цагт хожих боломж байсан ч Терри техникийн алдааны шидэлт алдаж, Бареа торгуулийн 2 шидэлт тус тус алдсан нь Пежад тоог тэнцүүлэх боломжийг олгосон юм.

“Нью-Орлеан” – “Даллас” – 114:107 ОТ (25:17, 25:31, 24:21, 23:28, 17:10)

Н: Пол – 39. Дэв. Уэст – 25 + 10 самбар. Браун – 18.

Д: Терри – 35. Дампьер – 16 + 14 самбар. Новицки – 12.

Жамал Кроуфорд 6 дахь тоглогчийн үүргээ дахин нэг сайн гүйцэтгэж, 26 оноо авснаар Хоукс Кингзийг талбайд нь хожлоо.

“Жамал бол төрөлхийн оноо авагч. Тэр гараанд гарахгүй байсан ч 20 оноо авч чадна. Гараанд гарсан, гараагүй түүний хувьд ялгаагүй” хэмээн мөн 26 оноо авсан Жо Жонсон хэлж.

“Сакраменто” – “Атланта” – 105:113 (24:26, 31:30, 32:27, 18:30)

С: Кев. Мартин – 29 + 11 самбар. Дж. Томпсон – 22 + 12 самбар. Эванс – 15.

А: Жо Жонсон – 26 + 8 самбар. Кроуфорд – 26. Жош Смит – 14.

Хожил аваагүй байсан Голден Стэйт өнөөдөр Мемфисээр энэ улирлын анхны хожлоо авлаа. Дон Нельсон дахин жижиг бүрэлдэхүүнээр тоглосон. Энэ нь зарим фантази тоглогчдод, тухайлбал Энтони Рэндольфийг авсан менежерүүдэд огт таалагдахгүй байгаа нь тодорхой.

Голден Стэйтээс энэ удаа Энтони Морроу сайн тоглож, 24 оноо авчээ. Мөн Монта Эллис 24 оноо, 12 оновчтой дамжуулалт хийж.

Мемфисээс Руди Гэй 29 оноо авсан бол Аллен Айверсон 18 оноо авч, лигийн түүхэнд 24 000 оноо авсан 16 дахь тоглогч боллоо. Мемфисийн дасгалжуулагч Л. Холлинс багийнхаа хамгаалалт муу байгааг хэлжээ. ”Бид хэнийг ч хамгаалж чадахгүй байна. Улирал эхэлснээс хойшхи хэдэн тоглолтонд бид хэнийг ч хамгаалж чадахгүй байна” гэжээ.

“Голден Стэйт” – “Мемфис” – 113:105 (19:29, 38:27, 33:24, 23:25)

Г: Эллис – 24 + 12 дамжуулалт. Морроу – 24. С. Жексон – 20. Мэггетти – 20.

М: Р. Гэй – 29 + 8 самбар. Айверсон – 18. Рэндольф – 16 + 10 самбар.

Зарим гол тоглогчид нь тоглоогүй ч Индиана Никсийг талбайд нь хожиж, улирлын анхны хожлоо авлаа. Пейсерс тун сайн хамгаалсан бөгөөд Никс сүүлийн 9 минут гаруй хугацаанд нэг ч удаа оновчтой довтлоогүй байна.

“Манай проблем бол тоглолт эхэлснээс дуустал довтолгоо байсан. Бид хамгаалалтынхаа талаах их ярьдаг. Харин энэ удаа бидний довтолгоо огт явсангүй” гэж Дэвид Ли хэлжээ.

Пейсерийн довтлогч Трой Мэрфи гэмтлийн улмаас энэ тоглолтонд тоглосонгүй. Түүнийг хэр удаан тоглохгүй байхыг хэлж мэдэхгүй байна гэж Пейсерсийн дасгалжуулагч Ж. О`Брайн хэлсэн.

“Нью-Йорк” – “Индиана” – 89:101 (25:21, 31:29, 18:23, 15:28)

Н: Харрингтон – 22 + 9 самбар. Ли – 20 + 19 самбар. Галлинари – 11. Чандлер – 11.

И: Грейнжер – 21. Жонс – 19 + 12 самбар. Форд – 16.

Гарнетт Миннесотад эсрэг дүрээр 3 дахиа ирж тоглож, 12 оноо 11 оноогоор Бостонд тусалснаар Бостон улирлын 6 дахь дараалсан хожлоо авлаа. Селтикс сүүлийн 3 жилийн 2-т нь 6:0 эхлэл хийж байна. Гэхдээ Селтикс муу тоглосон. Учир нь тэд энэ улирлын хамгийн бага 92 оноо авч, хамгийн их 90 оноо алджээ.

“Миннесота” – “Бостон” – 90:92 (27:22, 22:19, 23:31, 18:20)

М: Печёров – 24 + 8 самбар. Жефферсон – 18. Брюйер – 13.

Б: Рондо – 18. Аллен – 14. Перкинс – 13 + 8 самбар.

Хожигдолгүй баг нэгээр хасагдлаа. Орландо талбай дээрээ Сансыг илт давуу хожиж, улирлын анхны ялагдлыг нь өгөв. Санс түүхэндээ 2 дахь удаагаа 5:0 эхлэл хийх гээд чадсангүй. 1984-85 оны улиралд тэд 5:0 эхлэл хийж байжээ.

Мэжикийн Райн Андерсон торгуультай байгаа Рашард Льюсийг тоглож эхлэх үед нь гарааны тоглогчийн байраа тавьж өгөхгүй гэсэн утгатай тоглоом, шоглоомыг үг хэлж. Үнэхээр ч Райн Андерсон Сансын эсрэг тун сайн байж, 20 оноо, 10 самбараас авалв авчээ.  Мэжик Сансыг Картер, Рашард нарын эзгүйд 23 онооны зөрүүгээр хожиж. Харин Сансаас Л. Барбоза гэмтлийн улмаас тоглосонгүй.

“Орландо” – “Финикс” – 122:100 (29:25, 29:27, 34:26, 30:22)

О: Ховард – 25. Андерсон – 20 + 10 самбар. Нельсон – 16 + 10 дамжуулалт.

Ф: Стаудмайер – 25 + 14 самбар. Дадли – 17. Драгич – 15.

Нэг ч хожоогүй болон нэг ч хожигдоогүй багийн тоглолт хожигдоогүй багийн ялалтаар өндөрлөж, байдал хэвээр үлдэв. Денвер лигт Бостоны хамтаар нэг ч хожигдоогүй байгаа бол Нетс ганцаараа нэг ч хожилгүй байна. Нетс 1996-97 оны улиралд мөн 0:5 эхэлж байж. Харин Денвер 1985-86 оны улирлыг 6:0-ээр эхэлж байсан нь багийнх нь түүхэн дэх хамгийн өндөр амжилт. Дараагийн тоглолтоо Наггетс Майамитай хийнэ.

“Нью-жерси” – “Денвер” – 94:122 (23:22, 28:28, 26:44, 17:28)

Н: Дуглас-Робертс – 19. Нажера – 14. Уильямс – 13.

Д: Лоусон – 23. Энтони – 22. Мартин – 18 + 10 самбар.

Heat Wizards BasketballДуэйн Уэйд 2-р хагаст нэг ч минут амралгүй тоглож, тоглолтонд нийт 40 оноо авснаар Хит Визардсийг хожлоо. Уэйд 40+ оноог 25 дахиа авчээ. 25 секунд дутуу байхад багтаа тэргүүлэл авчирсан чухал оноог Уэйд Д. Стивенсоны хамгаалалтын өмнөөс авсан байна.

Визардсаас Аренас 32 оноо авсан бөгөөд түүнд 10 000 оноотон болоход 9 оноо хэрэгтэй. Майами өнгөрсөн жил Визардстай 4 тоглохдоо бүгдэд нь хожиж байжээ. Дашрамд дурдахад Уэйд энэ жилээс Converse-ийг больж, Jordan өмсөх болсон байна.

“Вашингтон” – “Майами” – 89:93 (17:31, 24:19, 25:16, 23:27)

В: Аринас – 32. Хэйвуд – 16 + 11 самбар. Батлер – 13 + 10 самбар.

М: Уэйд – 40. Ричардсон – 19 + 9 самбар. Хаслим – 13.

Барньяна 22 оноо, мөн кареерийн дээд үзүүлэлт 12 самбараас авалт хийсэн бол Крис Бош 25 оноо авч, Рэпторс талбай дээрээ Детройтийг хожлоо. Рэпторс 2-р үед маш сайн тоглож, 44 оноо авсан нь хожлын үндэс байсан биз.

Торонто энэ улиралд Пистонсийн эсрэг 100-аас дээш оноо авсан анхны баг болжээ. Пистонс улирал эхэлснээс хойш алдаж буй оноогоороо зөвхөн Селтиксийн ард орж байгаа. Пистонс 2 дахь тоглолтондоо дараалан Хэмилтон, Принц наргүйгээр тогложээ.

“Торонто” – “Детройт” – 110:99 (24:28, 44:28, 17:21, 25:22)

Т: Бош – 25 + 8 самбар. Барньяни – 22 + 12 самбар. Туркоглу – 16.

Д: Гордон – 30. Байнум – 16. Виллануэва – 16.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

18 Сэтгэгдэл

  1. mike says:

    lakers goe shoooo…

    GD Star Rating
    loading...
  2. MB says:

    Yanaa Nuggets iin daraagiin toglolt Heat ym bna sh de Ternees l aij bna aaaaaa Harin boston giin daraagiin toglolt PHX ym bna leeeee ail ail den l hojigdoodq tsuvarlaaa hamgaaalahad hetsuuu l ym bna daaaa

    GD Star Rating
    loading...
  3. MB says:

    Нэг ч хожоогүй болон нэг ч хожигдоогүй багийн тоглолт хожигдоогүй багийн ялалтаар өндөрлөж, байдал хэвээр үлдэв. Денвер лигт Бостоны хамтаар нэг ч хожигдоогүй байгаа бол Нетс ганцаараа нэг ч хожилгүй байна. Нетс 1996-97 оны улиралд мөн 0:5 эхэлж байж. Харин Денвер 1985-86 оны улирлыг 6:0-ээр эхэлж байсан нь багийнх нь түүхэн дэх хамгийн өндөр амжилт. Дараагийн тоглолтоо Наггетс Майамитай хийнэ.

    GD Star Rating
    loading...
  4. Trap says:

    Boston Celtics maani hojsoor shooon shooon

    GD Star Rating
    loading...
  5. davka says:

    boston ch aimar bainadaa boston orlonda 2iin togloltiig hurdan uzeh yumsan turuu jil garnett iig ezguid howard ih dewsen ene jil big babe maani garnett wallace 2iin garaas garah bolwuuda huurhii min… melo wade 2iin duel ch bas l ewgui bolnodoo bureldehuunii huwid DEN iluu bga gehde wade ch…yaya

    GD Star Rating
    loading...
  6. T3M-R8K says:

    LAL aztai yum aa

    GD Star Rating
    loading...
  7. nisdeg_melkhii says:

    davkatai sanal neg bna

    GD Star Rating
    loading...
  8. zugeer l melo maani ene uliral alj bna
    ene uliral melo-n jil boloosoi gj guemen ih husch bnadaa

    GD Star Rating
    loading...
  9. otgoo says:

    ene Arenas uneheer ergen irjee sain togolj bn shuu te all

    GD Star Rating
    loading...
  10. s says:

    denver sn togloj bga ch neeh sn baguudatai toglogui bn. UTA POR MEM SAC IND tai togloson Uta ene jil ugasa sn togloj chadq bga por-g suuliin ued hojson miami WAS CHI IND NYK-g hojij PHX-d jhn tmhen hojigdtson theer bolomj 50-50 l bh gj bodoj bn

    GD Star Rating
    loading...
  11. Boston says:

    Boston let’s go.

    GD Star Rating
    loading...
  12. XXX-MDD says:

    Uliraliin togloltuus saihan bolj bna aa. Ene Agent zero unen sain bna aa. Urjigdar daanch olon azguitej bna lee dee.

    GD Star Rating
    loading...
  13. CHELSEA says:

    Ron Artist tus boloxoosoo iluu us bolno doo. Ariza-g yavuulsan ni aldaa bolson yum. Aviyastai zaluu… Erted Artistaas l bolj Dallast xojigdson shuu dee. Mangar zaluu…

    GD Star Rating
    loading...
  14. s says:

    Ariza-g yvulsan bish ariza uuruu yvsan shde lal nehsen mungii ni ugch chadq harin artest arai baga unetei bsin

    GD Star Rating
    loading...
  15. T.I says:

    Setgel hangaluun bainaa bagtaa.. Miami Denver 2n toglolt uneheer shiruun bolno yah argagui .! Boston sain bainaa KG gej uneheer l aguu hamgaalagch yumda KG-tei Bostongoos baguud 90s deesh onoo zulgaaj chadahgui bna shu.! Rondogiin ch hamgaalalt jahan saijirsan haragdaj bnale medeej Sheed irsen ch gsn noloolj bga bolovu.!

    GD Star Rating
    loading...
  16. noj says:

    ма кэжи ах лайтай байнаа байна. энэ жил аврагаа буцаагаад авчуул за болоо болоо 40 дөхөж байна

    GD Star Rating
    loading...
  17. skyizthalimit says:

    Phoenix Boston-i esreg 90-es deesh onoo baitugai xojliig n bulaagad avchla da xoorxi… =P

    GD Star Rating
    loading...
  18. Murat says:

    Ter Artest er ni yamarch judaggui hun yumaa. suga yum baij gants gurvaas shidched huuchin bagiinhaa esreg tegej bolohguishd.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: