loading...
Азийн танхимын спортын 3-р наадамд манай улсаас 8 төрөлд тамирчид оролцож байгаа. Үүнээс электрон спортын төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн бол “Кураш” бөхийн төрөлд хос хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл өчигдөр танхимын байт харвааны төрөлд манай тамирчин Урантунгалаг мөнгөн медаль хүртсэнээр Монголын медалийн тоо дахин нэгээр нэмэгдлээ. Танхимын байт харвааны төрөлд 17 ҮОХ-ны эрэгтэй 83, эмэгтэй 53, нийт 136 тамирчин оролцлоо. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн харваачаа сойсон юм. Манай тамиричн Урантунгалаг эхлээд Бутаны тамирчныг 112:109 оноогоор давамгайлан шилдэг наймд шалгаран үлдсэн. Улмаар аваргын төлөө харваж мөнгөн медаль дээр буун тус наадмын танхимын байт харвааны дэд аварга боллоо. Энэ жил улсын аварга болсон залуу тамирчин Долгорсүрэн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн эхний тоглолтдоо Индонезийн тамирчинд 115:113-аар ялагджээ. Харин Гантөгс Катарын тамирчныг 112:107-гоор буулган авч шилдэг наймд үлдсэн ч дараагийн тоглолтдоо БНСУ-ын харваачид ганцхан оноогоор ялагдсан байна.
loading...



