loading...
Энэ жилийн шинэ тоглогчдын дундаас миний анхаарлыг хамгийн их татаж байгаа нь Брэндон Женнингс гэх залуу. Тэрээр драфтын номер 10-аар сонгогдож, Милоуки Бакст очсон.
Женнингс НБА-ын анхны тоглолтондоо 17 оноо авч, 9 оновчтой дамжуулалт, 9 самбараас бөмбөг авалт хийжээ. НБА дэх анхны тоглолтондоо трипл-дабл хийж, Оскар Робертсоны амжилтанд хүрэх шахсан. Оскар Робертсон бол лигийн түүхэнд НБА-ын гараагаа трипл-даблаар эхэлж байсан ганц тоглогч. Гэхдээ Женнингс 1974 оноос хойш шинэ тоглогч багаа оноо, самбар, оновчтой дамжуулалтаар анхны тоглолтондоо тэргүүлсэн ганц тоглогч гэсэн юм сонсогдсон.
Женнингс дунд сургуулиа төгсөөд коллежэд ороогүй. НБА-д тоглох Америк тоглогчийн насны хязгаарыг нэмсэн тул Женнингсд дунд сургуулиасаа шууд НБА-д орох боломж олдоогүй аж. Тиймээс тэрээр нэг жилийг Италийн лигт өнгөрөөжээ. Гэхдээ Италийн лигт сүртэй гоц гойд ялгараагүй. 27 тоглолтонд оролцохдоо 11-т нь л гараанд гарч, дунджаар 5.5 оноо авч байв. Энэ амжилтыг дунд сургуулийнх нь үзүүлэлттэй харьцуулшгүй. Женнингс 2007-20008 онд ОАК Хилл Академид байхдаа 35.5 оноо, 6.8 оновчтой дамжуулалт, 3.2 бөмбөг таслалт хийж, оны шилдгээр олон удаа нэрлэгдэж байж. Боннер Академийн эсрэг 13 удаа холын шидэлтээ амжилттай болгож, нийт 63 оноо авснаар 27 жил болсон ахлах сургуулийн дээд амжилтыг эвдэж байсан байна.
Бакс түүнийг сонгож авсан нь нүдээ олсон хэрэг гэж хэлнэ. Женнингс одоогоор ердөө 3-хан тоглолтонд оролцоод байгаа ч 17, 24, 25 оноонуудыг аваад байгаа. Майкл Редд гэмтэлтэй энэ үед Женнингс бараг л Баксын лидерийн хэмжээнд яригдах эхэлжээ.
“Бүтэн жилийн турш Европт тоглохдоо би өөрөөсөө ахмад тоглогчдын эсрэг, ихэвчлэн 30 настай залуусын эсрэг тоглож байсан. Тэд надаас хүчтэйн дээр маш их авьяаслаг төдийгүй ухаалаг тоглогчид байсан…Бүгд л намайг Европ явах хэрэггүй. Харин коллежэд орвол драфтын топ 5-д багтана гэж хэлж байсан. Гэхдээ тэд бүгдийг мэдэхгүй. Бэлтгэл гэж ямар хэцүү байдгийг огт гадарлахгүй…Би үнэхээр хурдан өсөн дэвжсэн. Европын лиг бол залуу тоглогчдыг НБА-д коллежоос илүү сайн бэлдэж өгдөг” гэж Женнингс хэлжээ. Европт тоглосон нь Женнингсийг илүү ухаалаг болгож, сайнаар нөлөөлсөн байх.
Хэдий 3 тоглолтоор бүхнийг дүгнэж болохгүй, урт улирал, олон жилийн кареер байгаа ч Женнингс үнэхээр сайн тоглогч болох байх. НБА-ын аналист Рик Камла ч хэлж байна лээ. Энэ залуу хамгийн муугаар бодоход Кенни Андерсон, сайнаар бодоход Айверсон шиг тоглогч болно оо гэж.
Би лав ч фантазигийн багтаа энэ жилийн рүкинүүдээс нэг ч тоглогч аваагүй, энэ нөхрийг л авдаг байж. Рүки тоглогч эхний тоглолтонд трипл-дабл хийх шахсан нөхөр. 17-9-9. Оскар Робертсон л лигийн түүхэнд трипл-дабл хийж байсан.
Түүний тоглолтыг харахад Айверсон л лигт дөнгөж орсныхоо дараа иймэрхүү тоглодог байсан болов уу гэмээр.
Юу ч гэсэн та бүхэн Брэндон Женнингс гэх нэрийг тогтоогоод аваарай.
loading...




togtoochlo
loading...
Харжил байя
loading...
Бас л ОАК Хилл Академийнх
loading...
Togloltiin harsaan uneheer aviyaslag zaluu bnale. Aimshigtai hurdan CRossoverud ni zugeerl gaita.! Hun amitnii shilbe hugalnaa ene zaluu!
loading...
Bi Fantasy daa naad nuhriig chin avtsiisht. Uneheer leader bolj chadah zaluu bna lee6
loading...
ireeguin shildeg holbon toglogchdiin neg
loading...
ireeduin shildeg holbon toglogchdiin neg
loading...
Sn ym bnalee
Ireeduid superstar-iin hemjeend yrigdah ni oilgomjtoi bh
loading...
iverson shig toglogch bolno geheer ene nohort mash ih itgel naidvar hvleelgej bn minii huvid chi chadnaa and mine
loading...
iverson chine aguu toglogch shdee hehe vneheer hani boloh sain hamtragch bsan bol iverson avarga avah l bsan
loading...
namaig naizaa bolgochih tehuu, bi nba sonirhdog ym l daa daanch yarih hun oldku bna . hetsuu bna ACS_STAT@yahoo.com shuu . bi bna-n buh toglogchdiig medne
loading...
yarih geheer medku humuustei hetsuu bna
loading...
neerei tmee mash sain yum bnlee bas stephen curry sain bolno gej naidaj bgaa tgd busad in tgd bolool bnlee
loading...
Harjil baiya mini shuteentei haritsuultsan ch bhshig hehe gehde eriig buu bas iversong tetgevertee garhiin tsagt ene zaluug tochiglochhoy hehe za teed amjilt! hehe uur bagt l oroh bsiimda bucks-d amjilt olhod hetsuude za yu ch gsn ene bagtaa uurigu sain taniulaad avah heregtei!
loading...
Ene neeree yag Iverson shig nuhur bain lee.Gehdee Iverson zaluudaa yamar ch toglogch heden ch hun hamaagui shuurga shig shaagaad ordog baisan Ene zaluu Europe-d togloson yum bol tiim zorig baigaa boluu daa
loading...