Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Кливлендийн талбайдаа хүлээсэн хоёр дахь хожигдол

GD Star Rating
loading...

90040767_DLK001_CAVS_V_BULLӨнгөрсөн улиралд талбайдаа хоёрхон хожигдсон Морин цэргүүд энэ жил хоёр дахиа хожигдлоо. Гурван тоглолт дараалан ялаад байсан ч тэдний цувралыг Чикаго Буллс зогсоов. Тоглолтын төгсгөлд 85-86 байхад Кавальерсийн дасгалжуулагч Майк Браун завсарлага авч довтолгооны хувилбар зохиосон ч бөмбөг тоглолтонд орохоос өмнө Буллсын дасгалжуулагч Дель Негро 20 секундын завсарлага аван сөрөг хамгаалалтын хувилбарыг бэлджээ. Бөмбөгийг тоглолтонд Кавальерс оруулсан ч ЛеБрон Жеймс бөмбөгөө алдсанаар Чикаго хожлоо.

Шак тоглолтын дараа “Бид сүүлд тэнэг тэнэг алдаа гаргаагүй бол хожих байлаа” гэсэн бол ЛеБрон “Зарим үед тоглолт “ороод”, шидсэн бүхэн ордог өдөр байна, зарим өдөр эсрэгээрээ ч байна. Өнөөдөр эсрэг өдөр нь байлаа” гэсэн байна.

Кливлендийн дараагийн тоглолт Нью-Йорк хотноо болно. Энэ улирал ЛеБрон ба түүний нөхөд ганц л удаа Мэдисон Сквэр Гарденд тоглох ба Нью-Йорк хотын үзэгчид түүнийг хэрхэн угтан авах нь сонирхол татаж байна. Учир нь ирэх зун чөлөөт агент болох ЛеБроныг тэд л хамгийн ихээр авахыг хүсч байгаа юм.

“Кливленд” – “Чикаго” – 85:86 (27:25, 16:21, 22:17, 20:23)

К: Л. Жеймс (25 оноо), Ш. О’Нил (14 + 10 самбар), Варежао (12 + 13 самбар).

Ч: Денг (15), Д. Роуз (14 + 11 дамжуулалт), Сэлмонс (14).

Энэ улирал эхлээд тийм ч сайн тоглохгүй байсан Бузер өнөөдөр хэн гэдгээ харууллаа. Тоглолтын 48 минутын турш Юта идэвхитэй байж 113-99ээр хожсоноор улирлын хоёр дахь ялалтаа авав. 2008 оны 4 сараас хойш Юта Сан-Антониог хожоогүй байсан юм. Түүнээс гадна 1999 оноос хойш Юта Жазз Сан Антониог ялахдаа 100-аас их оноог авч байгаагүй ажээ.

“Юта” – “Сан-Антонио” – 113:99 (32:22, 28:28, 33:30, 20:19)

Ю: Бузер (27 + 14 самбар), Дэр. Уильямс (27 + 9 дамжуулалт+ 7 самбар), Кириленко (12 + 6 дамжуулалт), Мэтьюз (12).

С: Т. Паркер (21), Данкан (15 + 13 самбар), Блэр (14 + 9 самбар), Р. Жефферсон (14).

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. PJ says:

    shaqtai neg ih hosolj chadahgui bn cavs magadgui joohon hugatsaa heregtei bh harj l baidaa

    GD Star Rating
    loading...
  2. davka says:

    CLE iin toglolt neg l unjgar boltson bnle shaq tiim ch eyreg nuluu uzuulehgui baih shig bn ymar ch hurdan dowtolgoon baihgui talbai deer shaq bigZ varejoa3iig zereg gargachihaar chin ene bagaas hurdan dowtolgoon garahu bas neg togloltond dundjilj awdag onoo n ene jil baga bolchijee

    GD Star Rating
    loading...
  3. m says:

    suuld neg nuhur hen ch bilee dee golitsoogoo ch onohgui shideed evgui bolgotson shd.lebron ch gsn uuruu shal hudlaa orolt hiigeed bumbuguu aldaj haragdana lee dee.

    GD Star Rating
    loading...
  4. lebron bumbug tatah gj bgaad saltaagaa evgui sandland tsohisondoo haha

    GD Star Rating
    loading...
  5. miki roko says:

    CLE-n fenuud sonin bolj baigaa yum baina daa
    Xe Xe!

    GD Star Rating
    loading...
  6. ] says:

    namaig naizaa bolgochih tehuu, bi nba sonirhdog ym l daa daanch yarih hun oldku bna . hetsuu bna ACS_STAT@yahoo.com shuu . bi bna-n buh toglogchdiig medne

    GD Star Rating
    loading...
  7. wEr says:

    asuultiin sport forumd orood tend hariltsaj bolno shtee

    GD Star Rating
    loading...
  8. T3M-R8K says:

    CAV-g avraga avna geed chag chag hiigeed bsan nohduud haana bna………haana bna.odoo ichihgui ta nar tsag hugatsaa haruulan geh vii dee.

    GD Star Rating
    loading...
  9. hb says:

    gutsaad baigaarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: