loading...
2010 онд Тоёота Формула-1д уралдахгүй боллоо.
Мотоспортыг орхиж байгаа Япончуудын давалгаа үргэлжилсээр байна. Автомашин үйлдвэрлэгч Тоёота концерн Формула-1-ээс гарч байна. Эхлээд Хонда концерн “Super Aguri” багийг худалдаж дараа нь өөрсдөө Формула-1-ээс гарав. Нэгэн зэрэг “Subaru” ба “Suzuki” Rally-г орхиж , “Kawasaki” мотоциклийн дэлхийн аваргад оролцохоо больсон . Хэдхэн хоногийн өмнө дугуй үйлдвэрлэгч “Bridgestone” групп дахин ганцхан жил мотоспортод үлдэх болсноо зарлав. Тоёота 2010 оныг дуустал Формула-1-д байх нөхцөл бололцоогүй болсноор ийм шийдвэрт хүржээ. Тоёотагийн ерөнхийлөгч Акио Тоёода “Хэцүү боловч эргэлт буцалтгүй шийдвэр байлаа” гэж хэлэв. Тоёота Формула-1-ийг орхисноор Феррари, Рено, Мерседес-Бенц гэсэн гурван үйлдвэрлэгч үлдэж байгаа юм. Тоёотагийн ганц моторын холбоотон Уильямс баг хамтран ажиллахгүй болсноо саяхан мэдэгдсэн болохоор тэдний хөдөлгүүр мөн Формула-1-д байхгүй болж байна. Бусад мотоспортын төрлүүдэд зөвхөн арга хэмжээ зохион байгуулах зэрэг тодорхой хязгаартай оролцох аж.
БМВ Формула-1-ийг орхихдоо ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй учир асуудалгүй гэнэ. Тоёота нь энэ жил 2012 он хүртэл Формула-1-д байна гэсэн шинэ гэрээнд гарын үсэг зурсан. Тэгэхээр “Concorde” гэрээг зөрчсөн учир хуулийн дагуу торгууль хүлээх болж байна.
Тоёота нь бүрхэг ирээдүйгээсээ шалтгаалан ямар ч нисгэгчтэй урдчилсан гэрээ байгуулаагүй байсан . Хоёр нисгэгч үүнийг тооцсон болохоор өөр сонголт хийх нь ойлгомжтой. Ярно Труллид хэд хэдэн сонголт байгаагаас Лотус багт тохироо нь илүү бүрдэж байгаа юм байна. Харин Тимо Глок Реногийн хоёр дахь нисгэгч болох магадлал өндөр ажээ.
Тоёота нь нэг дээвэр дор Формула-1-ийн машиныхаа бүх зүйлийг үйлдвэрлэдэг цорын ганц баг байлаа. Германы Кёльн хотод байрлах тус үйлдвэрт салхин хоолой болон бусад хэрэгцээтэй төхөөрөмжүүд байрлана. Одоогоор үйлдвэрийг цаашид хэрхэн ашиглах асуудал нээлттэй хэвээр байгаа гэнэ. Топ ажилтнуудын ирээдүйд санаа зовох зүйл бага гэнэ. Удахгүй тэдэнд бусад шинэ багуудаас ажиллах санал ирэх нь тодорхой.
Тус баг 139 Формула-1-ийн Гран прид оролцож гурван удаа гарааны түрүүг авч, гурван удаа хамгийн хурдтай тойргийг гүйцэтгэжээ. Нэг ч удаа ялаагүй бөгөөд энэ жил Гран прид түрүүлэх гол зорилготой байжээ. Гэвч тэд зорьсондоо хүрч чадсангүй. Найман жил Формула-1д харьяалагдаж байхдаа 278,5 оноо авчээ.
loading...




Haramsaltai
loading...
Яаая гэхэв дээ
loading...