loading...
Ирэх жилийн наадмууд
Ирэх жил манай Ази тивд олон наадмын “майхан дэрвэлзэнэ”. Эхлээд 8-р сард Сингапур хот-улс маань 8-р сарын 14-26 нд Хүүхдийн Анхдугаар наадмыг хүндэтгэлтэйгээр хүлээн авна. Дараа нь 11-р сарын 11-27-нд Гуанжоу хотноо Азийн Том Наадам нижигнэнхэн эхэлж, өмнөд Хятадад “Asian Games” гэсэн бүхэл бүтэн хот бүрэн ажиллагаанд орохоор зэхэж байна. Дараа нь 12-р сарын 8-16нд Оманы Мускат хотноо Азийн элсний спортын 2-р наадам ариун элсээ дэвсэн анд нөхдөө урина.Энэ асуудлаар Мускат-2010 Зохион Байгуулах Хорооныхон хэвлэлийн бага хурал хийлгэж, ирэх жилийн спортын 12 төрлөөр 45 орноос 2500 гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс Персийн буланг зорих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Харин монголчуудын хувьд энэ удаа “элсний бөх” хөтөлбөрөөс хасагдсанд ундууцаж, эргүүлэн оруулахыг шаардлаа. Азийн Олимпийн Зөвлөл нь энэ асуудлыг Азийн Сонирхогчдын Бөхийн Зөвлөлийн удирдлагатай ярилцаж, нааштай шийдвэрлэх талаар арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Учир нь 2008 онд Балид болсон Элсний анхны наадамд манай элсчин бөх Т.Энх-Амгалан дөрөв ялж АЛТАН медаль эх орондоо авчирсан билээ.
Найман медалийн үнэ цэнэ
Өмнөд Вьетнамын Сайгон хотноо салам зодолдсон манай кикбоксын хоёр тамирчин шөвгийн дөрөвт хоёулаа өрсөлдөгчөө дийлсэнгүй, хүрэл медалийн болзол хангав. Үүгээр Монголын багийн нийт тамирчид дуусч 2 мөнгө, 6 хүрэл медалийн амжилт үзүүлэв. Манай тамирчид зөвхөн хүч чадлын бус, оюун ухааны спортоор хоёр медаль, мэргэн харваач маань үзүүр түрүү, кик боксчид маань дальдралгүйгээр давсан ялалт, курашийн амтгүй, амттай хүрлүүд гээд л олон өнгө солонгорон байнам.
Донгодож амжаагүй тахианууд
Энд ирсэн гадаадынхан бүгд л наадмын бэлгэдэл сахиус болох ховор үүлдрийн ХО тахиаг хайсан боловч хаанаас ч олсонгүй. Харин Зохион Байгуулах Хорооныхон “дууссан” гэсэн хариу өгч, одоо үйлдвэрлэж байгаа хэмээн тайвшрууллаа. Хамгийн сонин нь наадмын хаалт 11 сарын 8-нд атал нэмэгдэл маскот тахиануудыг 11 сарын 10-нд үйлдвэрлэж дуусгана гэнэ ээ. Хэн авах юм бол оо?
ОТО (Ханой-Вьетнам)
loading...




goy helsen hen avahiin be neeree
loading...
oo nere 1-t gediin bailuu jaaluud..
loading...