loading...
Мэргэжлийн сүмогийн түүхэнд хамгийн агуу амжилтыг үзүүлсэн их аварга Тайхо Японы Засгийн газраас олгодог Урлагийн дээд шагналыг (манайхтай зүйрлэвэл Урлагийн гавьяат зүтгэлтэн) гардлаа. Ингэснээр сүмогийн ертөнцөөс уг алдрыг хүртсэн анхны хүн нь тэр болов.
Аравдугаар сарын 27-нд Японы Засгийн газраас 15 хүнд дээрх шагналыг олгох шийдвэр гаргасны дотор Тайхо аварга байжээ. Түүний мэргэжлийн сүмо дахь түүхэн их амжилтынх нь зэрэгцээ 1969 оноос хойш Улаан загалмай нийгэмлэгийн ажилд идэвхтэй оролцож, хүмүүнлэгийн үйлст байгуулсан гавъяаг нь ийн үнэлжээ. Тэрбээр өөрөө цусны донор болохоос гадна Японы ард түмнийг үүнд идэвхтэй оролцохыг уриалж, “Тайхогийн галт тэрэг” нэртэй донорын вагон явуулдаг байсан гэнэ. Уг шагналыг авах болсноо мэдээд тэр “Энэ бол сүмогийн ертөнцийнхнийг төлөөлүүлэн надад шагнал олгосноос биш намайг шагнаж буй хэрэг биш гэж бодож байна. Урьд нь сүмочид нь тэр бүр 60 гартлаа насалдаггүй байсан учир энэ шагналыг хараахан авч амждаггүй байсан болов уу” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр (XI.4) болсон байна.
loading...




Aca naadhin guydaj av
loading...
naizuudaa interneteer margaashiin che-manugiin togloltiig vzex xaygiig xelj ogch tuslaach
loading...
Huuchinsag uzeltei ene muusain nuhduudiig gavyat bolson ni bidend ymar hamaatai yum be ?
loading...