Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Буучид бууж өгөхгүй

GD Star Rating
loading...

FBL-ENG-PR-WOLVES-ARSENALӨнгөрсөн шөнө Премьер лигийн шинэ цэрэг Волвес буюу чононууд талбайдаа Арсеналыг хүлээн авлаа. Тэд 1979 оноос хойш буучдыг ялж байгаагүй хар цувралаа энд төгсгөл болгохыг хүсэж байсан нь мэдээж. Гэвч Мик Макартигийн цэргүүд өөрсдөө бараг ”цагаан тугаа” өргөсөн гэж хэлж болно. 28 дахь минутад  Зубар, 35 дахь минутад Крэддок нар өөрийн хаалганд гоолдож Арсеналд том тус болсон юм. Тэдний энэ ”урвалтаас” болж Волвесчуудад ямар ч боломж бараг үлдээгүй  юм. 45  дахь минутад Ческ, 66  дахь Аршавин нар ялалтаа баталгаажуулж тооны харьцааг 4 : 0 болгосноос хойш ч тэдний урам зориг нэгмөсөн мохсон. 89  дэх минутад Крэддок алдаагаа цайруулж нэр төрийн ганц гоол авчирсан. Ийнхүү Арсений хөвгүүд аваргын төлөөх өрсөлдөөнөөс тийм ч амар хасагдахгүй гэдгээ харууллаа. Өнөө шөнийн Челси – Манчестерийн тоглолт тэдний хувьд тун чухал. Венгер энэ ялалтынхаа дараа ”Бид нар бага багаар хүчирхэгжсээр байна. Хүмүүсийн бодож байгаагаас ч илүү манай баг хүчтэй. Өнөөдрийн ялалт ч үүнийг харууллаа. Гэхдээ энэ бол бидний хязгаар биш” гэжээ.
Энэ хооронд Лондоны өөр нэгэн баг Тоттенхэм Сандерлэндийг ялж 4-р байраа хадгаллаа. Сандерлэндэд тоглолтыг эргүүлэх боломж 52 дахь минутад олдсон ч Бент торгуулийн цохилтоо алдаж багаа хөөджээ. Үүнээс өмнө Кин нэг гоол оруулаад байсан бөгөөд 68 дахь минутад Хаддлстоун багийнхаа 2 дахь гоолыг оруулсан юм. Тоглолтын дара Реднап ”Гомеш бол яах аргагүй man of the match тэр гайхалтай хаалтуудыг хийсэн” гэжээ.

Манчестер сити, Бернлитэй хүндхэн тоглолт хийсэн. 43  дахь минут гэхэд тэд 2 : 0-ээр ялгдаж байлаа. Гэвч Райт Филипс, Туре нар гайхалтай come back хийж тоог тэнцүүлсэн төдийгүй Беллами 58 дахь минутад бүр 3 : 2 болгосон гоолыг оруулсан. Гэхдээ Оуэн Койлын цэргүүд ч зүгээр ялагдахыг хүссэнгүй. Цаг дуусахаас 3 минутын өмнө Макдональд тэнцээний бөмбөгийг Гивений хаалганд хийж дөнгөсөн. Багийнхаа аврагч Макдональд ”Үндсэн багт хийж байгаа анхны гоол гэдэг утгаараа үнэхээр сэтгэл минь хөдөлж байна. Өнөөдөр бол амьдралын минь хамгийн жаргалтай өдөр. Бүтэн улиралын турш бид энэ эрчээрээ байж чадвал өндөр амжилт гаргахыг үгүйсгэх аргагүй” гэж ярьжээ. Өнөө шөнө энэ тойргийн хамгийн чухал тулаан Стэмфордийн гүүрэн дээр болно.

Вулверхэмптон. 28,937 үзэгч.
ВУЛВЕРХЭМПТОН – АРСЕНАЛ – 1:4 (0:3).
Зубар, 28-автогoол (0:1). Крэддок, 35-автоoгол (0:2). Фабрегас, 45 (0:3). Аршавин, 66 (0:4). Крэддок, 89 (1:4).
Эбанкс-Блэйк, 27, Мильяш, 60 (Вулверхэмптон), Галлас, 10, Аршавин, 40, Гиббс, 59 (Арсенал).
Вулверхэмптон: Хеннесси, Зубар, Крэддок, Берра, Стирмэн, Эдвардс (Мансьенн, 80), Генри, Кастильо (Кайтли, 65), Мильяш (Джарвис, 74), Эбанкс-Блэйк, Дойл.

Арсенал: Альмуния, Санья, Галлас, Вермален, Гиббс, Аршавин (Насри, 75), Рэмси, Диаби (Сонг, 24), Фабрегас, Эдуардо (Росицки, 71), Ван Перси.


Лондон. 35,955 үзэгч.
ТОТТЕНХЭМ – САНДЕРЛЕНД – 2:0 (1:0).
Кин, 12 (1:0). Хаддлстоун, 68 (2:0).
Бент, 52 (Сандерленд).
Гомес, 52 (Тоттенхэм), Хендерсон, 38, Тернер, 48 (Сандерленд).
Тоттенхэм: Гомес, Чорлука, Вудгейт, Кинг (Доусон, 60), Ассу-Экотто, Дженас, Хаддлстоун, Паласиос, Кин (Краньчар, 63), Крауч, Дефо.

Сандерленд: Гордон (Фалоп, 67), Бердсли (Фердинанд, 78), Да Силва, Тернер, Маккартни, Мальбранк (Хили, 77), Рид, Хендерсон, Ричардсон, Кэмпбелл, Бент.


Манчестер. 47,205 үзэгч.
МАНЧЕСТЕР СИТИ – БЕРНЛИ – 3:3 (1:2).
Александер, 19-с пенальти (0:1). Флетчер, 32 (0:2). Райт-Филлипс, 43 (1:2). Туре, 55 (2:2). Беллами, 58 (3:2). Макдональд, 87 (3:3).
Беллами, 31 (Манчестер Сити), Бикей, 29, Мирс, 83, Карлайл, 90 (Бернли).
Манчестер Сити: Гивен, Сабалета, Туре, Лескотт, Бридж, Райт-Филлипс, Бэрри, Айрлэнд, Беллами, Тевес (Петров, 73), Адебайор.

Бернли: Йенсен, Мирс, Карлайл, Калдуэлл, Джордан, Иглс (Наджент, 71), Бикей (Макдональд, 62), Александер, Эллиотт, Блэйк (Гудйонссон, 62), Флетчер.


Бирмингем. 38,101 үзэгч.
АСТОН ВИЛЛА – БОЛТОН – 5:1 (2:1).
Э.Янг, 5 (1:0). Агбонлахор, 43 (2:0). Эльмандер, 44 (2:1). Карью, 53 (3:1). Милнер, 72 (4:1). Куэльяр, 75 (5:1).
Милнер, 72 (Астон Вилла).
Гарднер, 88 (Астон Вилла), Коэн, 23, Кэхилл, 45, К.Дэйвис, 73, Робинсон, 90 (Болтон).
Астон Вилла: Фридель, Л.Янг, Куэльяр, Данн, Уорнок, Милнер (Дельфунесо, 82), Рео-Кокер (Дельф, 86), Сидуэлл (Гарднер, 86), Э.Янг, Агбонлахор, Карью.

Болтон: Яаскелайнен, Рикеттс (Стеинссон, 69), Кэхилл, Найт, Робинсон, Тэйлор, Муамба, Коэн (Эльмандер, 29), Ли, Гарднер, К.Дэйвис.


Блэкберн. 23,110 үзэгч.
БЛЭКБЕРН – ПОРТСМУТ – 3:1 (0:1).
О’Хара, 15 (0:1). Робертс, 53 (1:1). Нельсен, 73 (2:1). Робертс, 86 (3:1).
Шимбонда, 36, Живе, 37, Нельсен, 41 (Блэкберн), О’Хара, 36, Боатенг, 58, Браун, 66 (Портсмут).
Блэкберн: Робинсон, Шимбонда, Самба, Нельсен, Живе, Диуф (Маккарти, 46), Эмертон, Нзонзи, Данн, Педерсен (Робертс, 46), Ди Санто (Эндрюс, 84).

Портсмут: Джеймс, Ванден Борре, Кабуль, Уилсон, Бен-Хаим, Браун, Мокена (Кану, 78), Боатенг, О’Хара, Аруна (Смит, 52), Пикьонн.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. Hacker says:

    Chelsea Man.utd – like grand derby

    GD Star Rating
    loading...
  2. zev says:

    sportnews–n zaluuchuuddaa amjilt xvsie

    GD Star Rating
    loading...
  3. arsenal uneheer sn bna
    ylanguya cesc..
    cesc-g onoo tsagin hamgiin shildeg nairuulagch gsn bsan
    unendee bol yg ene uyd cesc-g barah hun algadaaa
    uneheer sn bna fantasy der bol cesc-g ahlagchaaraa tavichhad bol zuer l 20s deesh onoo bnga avna doo hehe

    onoo shunu ystoi shiidverleh tulan bolno doo
    manu hojoosoi :)

    GD Star Rating
    loading...
  4. zochin says:

    Arsenal yum duulgah geed bh shig bnda,sain bnaa.neg toglolt dutuu bga teriigee hojood negeer garaad irehnee.unuu oroi chelsea-manu togloltood manu hojvol aan.ene man.city gants hojigdoltoi yavaad bh yum,buun tentsee neg l bolj uguhgui bga yumda.Tottenhamnii orond garaad irvel ug n,saihan boloh geed bdg

    GD Star Rating
    loading...
  5. Boldgerel says:

    GO!Chelsea GO!

    GD Star Rating
    loading...
  6. xzbunny says:

    premier league-s my ganc demjdeg bag arsenal sn bn oo. ene ercheeree yavaad bval chelsea manu 2-n deer garaad irne shu! goy do goy ihenh toglogchid france bdag. argagui l buuchid yumda. buudaj ogch bn sh de.

    GD Star Rating
    loading...
  7. munhuulei[r9]I3 says:

    ene jil chelsea arsenal 2iin neg n l turuulne manu medeej sain bgag uguisgehkui gehde ene jil arai l amjihgui bhda 2 jil hangalttai amjilt uzuulle hanah tsag n bolo blgude kkk harin tott sain bga ch gsn ene tur zuuriih gej bodoj baina city medeej ergeed deeshleh n todorhoi ghdee 4 uus deeshlehgui baih harij liverpool-d majic l tuslah baihdaa ydaj gemteltei nuhduud n orood irchuul ug n ingej togloh bag bishdee la leagiin huvid gevel buh yum ugaasa todorhoi neg bol barca esvel real gehde ene jil manai bag joohon formondoo orj chadahgui bgaan dara jilees l real hagalah bhdaa ronaldog yu ch gesen harii baiz ergej ired yu bolohnov busad leagiin talar sain medkuma bundest lav wolfsburg ahiij avch chadahgui baih bayern hanburg narin neg n baihdaa harin france-d haha lyon l blgude golland turk daanch sain medkumdaa portugalig ch gsn, italid harin ac inter juv 3 haga shaaltsah yumshig bndaa xixi

    GD Star Rating
    loading...
  8. Anhaa says:

    Chelsea xojnoo STAMFORDod chelsea zvgeer xojigdono gej bxgvi bas bitgii tentschixeesei fabregasiin bairlal deer oor sain xvn bxgvi gedeg yul bol

    GD Star Rating
    loading...
  9. Liverpool FC - Kh says:

    Chelsea hojin biz dee. Aygui bol 0-0 eer tentsen shuu

    GD Star Rating
    loading...
  10. GO CHELSEA GO says:

    GO CHELSEA GO….ЭНэ жил босоо байгаа…

    GD Star Rating
    loading...
  11. Artest says:

    Arsenal Hezeed sain baih bolno.

    GD Star Rating
    loading...
  12. Эрхэмээ says:

    Би “Их буучид”-д ХАЙРТАЙ!

    GD Star Rating
    loading...
  13. Zalyyhan ih byychid uneheer sain bnaa …..saihn bnaa ……manaihan sain shuu ……Tsomiin toloo yragshaa……Arshivin chi shuu …..

    GD Star Rating
    loading...
  14. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
    Сонголтын хувьд Кака, Роналдо, Рауль, Пепита, Бензима, Пуойль, Ибра, Месси, Пикэ, Иньеста, Хави, Трезегэ, Дельпьеро, Пирло, Бекхам, Инзаги, Пато, Ронни, Гиггз, Рууни, Оуэн, Каррик, Флетчер, Эссэйн, Лэмпард, Баллак, Дрогба, Анелка гм.
    Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810

    GD Star Rating
    loading...
  15. helix says:

    Арсеналийн жерси алга байна тэх үү

    GD Star Rating
    loading...
  16. AAA says:

    arsenal iluu ih ym duulgah bha aa, bayarlah boloogui bna aa. uunees ch iluu ym hiine :) ) . fab tiim sn gej uu? bi lav tegj bodku bna .

    GD Star Rating
    loading...
  17. DENARS says:

    ARSENAL bol odoo tsagiin hamgiin sn bag gj bi battai helj bn. Ene jil zaawal turuulne GOOD LUCK ARSENAL

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: