Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Мэргэжлийн Бокс » Валуев ялагдаж Хэй хүнд жингийн аварга болов

GD Star Rating
loading...

Өнгөрсөн Бямба гарагт Германы Ньюрнберг хотноо WBA-гийн аваргын төлөөх тулаан болж өнгөрлөө. Хүнд жингийн мэргэжлийн боксын дэлхийн аварга  оросын үлэмж биетэн Николай Валуев (36) нь   Дэвид Хэйд (29) оноогоор ялагдан аваргын бүсээ алдав .Valuev (4) Валуев  өрсөлдөгчөөсөө  20 см өндөр,  45 кг илүү хүнд  жинтэй байв. Британ эр тулааны турш илүүрхэж , хурдтай бөгөөд оновчтой  цохилтоор байгаа онож байлаа. Эхний гурван раундад Валуев юу ч хийж чадсангүй. Хөдөлгөөн ихтэй ба сөрөг  довтолгоог амжилттай хийж байсан Хэйын эсрэг Валуев ямар ч жор олсонгүй. Дөрөвдэх үеэс дэлхийн аваргын тоглолт идвэхтэй болсон ч Хэй түүнээс илүү тоглоно. Валуев өрсөлдөгчөө онохыг хичээж байсан ч нөгөөх доошоо шумбаж,  хурдан зайлна. Өндрийн ялгаа  британ эрд ашигтайгаар эргэжээ. Хэй түүнийг тойрон бүжиглэж гэнэт цахилгаан мэт  довтлон оноо авч байв. Валуев хоосон цохилтоор  хүчээ барж байлаа. Түүний цохилт ихэвчлэн Хэйын мөрөнд нь тусаж байв.  Сүүлийн раундэд Хэй хүчтэй цохилтоор Валуевийг унагах дөхөв.  Энэ нь тулааныг шийдвэрлхэд   чухал нэмэр болжээ. Николай Валуев 53 мэргэжилийн тулаанд оролцож хоёрдахь ялагдлаа хүлээж байгаа юм.

Шүүгчдийн оноо: Tom Miller (USA) 116:112 , Stefano Carozza ( ITA) 116:112  Juan Garcia Reyes  (ESP)114:114

Valuev_Haye

Valuev_Valuev (3)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. bek says:

    ugasaaa britain zaluu iluu bsaan

    GD Star Rating
    loading...
  2. zev says:

    53 – 2 ялагдал гэдэг бас л сайн байна шөө

    GD Star Rating
    loading...
  3. blue son says:

    TOM BUETEI XUN unendee geniin uurchlultei bdag gej yag unen ydaan xudulguuntei bas tegeed yxaan medrel myy -tai TENEG KING KONG umaa .Tiim tom buetei baij shyyd tsoxoid ynagaj chadaxgui yag Orgilbold shig gar umaa.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: