Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Газоль, Байнумгүй ч Лейкерс хожсоор

GD Star Rating
loading...

nba_g_kobevert_288Өнөөдөр НБА-д 6 тоглолт боллоо.По Газоль болон Эндрью Байнум гэсэн самбарын 2 гол тоглогч нь эзгүй ч Лейкерс талбай дээрээ Нью-Орлеансийг амархан хожлоо. Лейкерс ийн 5 дахь дараалсан хожлоо авч байна. Коби 28 оноо авсан бөгөөд энэ улиралд ердөө 2 дахь удаагаа 30-аас доош оноо авлаа.  Лейкерс 7 тоглолт хийгээд байгаагийнхаа 5-г нь талбай дээрээ хийжээ. Хорнетсийн хувьд сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигдож байна.

“Лейкерс” – “Нью-Орлеан” – 104:88 (27:17, 28:25, 27:16, 22:30)

Л: Брайант – 28. Ш. Браун – 15. Уолтон – 11.

Н: Пол – 15 + 9 дамжуулалт. Дэв. Уэст – 11. Э. Окафор – 10 + 14 самбар. Поузи – 10. Дев. Браун – 10

Оклахома энэ улирлын гараагаа тун муугүй эхэлж байна. Өнөөдөр лигийн шилдэг багуудын нэг Орландо Мэжикийг талбай дээрээ илт давуу хожлоо. “Бид яг одоогоор сагсан бөмбөгийн сайн баг биш. Би үүнийг хэлж байсан, гэвч нэг ч хүн үүнийг сонсоогүй” гэж Стэн Ван Ганди тоглолтын дараа хэлжээ. Мэжик өнгөрсөн 2 сараас хойш улирлын тоглолтын хамгийн муу ялагдлаа хүлээсэн нь энэ. Мэжикийн Винс Картер гэмтлээс болж 4 дэх тоглолтондоо дараалан тоглосонгүй. Харин Рашард Льюисийн торгууль дуусаагүй хэвээр.

Оклахома өнгөрсөн жил 3 дахь хожлоо 27 дахь тоглолт хүртлээ авч чадахгүй байсан бол энэ улиралд ердөө 6 дахь тоглолтоороо л авлаа.

“Оклахома-Сити” – “Орландо” – 102:74 (23:25, 30:19, 26:13, 23:17)

ОС: Дюрант – 28. Уэстбрук – 17 + 10 дамжуулалт. Крстич – 14.

О: Дуайт Ховард – 20. М. Пьетрус – 15. Ж. Нельсон – 10.

Бен Уоллес дахин төржээ. Амжилт, ялалтанд хамт хүрч байсан Детройт Пистонстоо эргэн ирсэн тэрээр энэ улиралд сайн тоглож байна. Бен бол довтлох чиглэлийн сайн тоглогч биш, харин хамгаалалтын сайн тоглогч. Өнөөдөр Филлигийн эсрэг гэхэд л тэрээ ердөө 2-хон оноо авсан ч 16 самбар, 3 блок, 3 таслалт хийж багтаа тусалснаар Детройт өрсөлдөгчөө 88:81-ээр хожжээ. Бен Гордон 23 оноогоор багаа тэргүүлсэн байна. Харин Рип Хэмилтон, Тэйшуан Принц нар гэмтлийн улмаас тоглохгүй хэвээрээ байна. Мөн Принцийг зарах, солих арга замыг Пистонс хайж байгаа гэсэн яриа байгаа.

Филлиг Игоудала 24 оноогоор тэргүүлсэн. Филли сүүлийн 8 довтолгоогоо дараалан оновчгүй болсон нь тэдний хожигдлын шалтгаан болов.

“Детройт” – “Филадельфи” – 88:81 (23:19, 20:18, 21:22, 24:22)

Д: Гордон – 23. Виллануэва – 16. Стаки – 13.

Ф: Игуодала – 24. Спейтс – 15. У. Грин – 13.

Кевин Мартинаа 2 сар алдаад байгаа ч Сакраменто түүний эзгүйд 2 дахь дараалсан ялалтаа авлаа. Шинэ тоглогч Т. Еванс Мартинийг сайн орлож, 23 оноогоор багаа тэргүүлжээ. Зөвхөн 2-р үед тэрээр 18 оноо авсан байна. Сүүлийн жилийн хугацаанд Кингз анх удаа дараалан ялж байна. Кингз өнгөрсөн оны 11 сарын 9-нөөс хойш нэг ч удаа дараалан ялаагүй байжээ. Голден Стэйтийн хувьд одоогоор нэг тоглолтонд дунджаар 113.5 оноо алдаж байгаа нь лигийн 2 дахь муу үзүүлэлт болж байна.

“Сакраменто” – “Голден Стэйт” – 120:107 (30:29, 35:25, 31:23, 24:30)

С: Т. Эванс – 23 + 8 самбар. Б. Удрих – 20. Ж. Томпсон – 19 + 10 самбар.

Г: С. Жексон – 21. Мэггетти – 20. А. Рэндольф – 14.

Портлэндийн дасгалжуулагч Нэйт МакМиллан дахин 3 хамгаалагчийг гараанд цуг гаргалаа. Өөрөөр хэлбэл 2 холбогчоо буюу Андре Миллер, Стив Блейк нарыг Брэндон Ройтой хамтад нь гараанд гаргасан байна. Ийм гараа гаргасан 2 тоглолтондоо 2-ууланд нь Портлэнд хожжээ. Миннесота улирлын эхний тоглолтонд хожсон ч дараалан 6 хожигдлоо.

2 холбогчтой тоглох нь Олдрижэд их таалагдсан бол Ройгийн хувьд тийм ч тохиромжтой биш байна, одоогоор. Тэрээр өнөөдөр ердөө 2 оноо авчээ. 2006 оны 11 сарын 10-нд Рой Хорнетсийн эсрэг оноо авч чадаагүйгээс хойш өнөөдөр хамгийн муу тоглолтоо үзүүлэв. Гэхдээ Рой: “Бусад залуус сайн тоглож байсан тул би оноо авах шаардлагагүй” гэжээ.

“Портленд” – “Миннесота” – 116:93 (33:24, 29:21, 30:22, 24:26)

П: А. Миллер – 21. Олдридж – 19 + 10 самбар. Аутло – 19.

М: Джаваи – 16. Р. Гомес – 15. Эл Жефферсон – 12 + 10 самбар. К. Брюэр – 12.

Финикс эхний хагаст 16 удаа бөмбөгөө алдаж таслуулсан ч Визардсийг талбайд нь хожиж дөнгөлөө. Тэд 6:1 амжилттай болж байна. Энэ нь Сансын түүхэнд эхний 7 тоглолтын дараах хамгийн сайн амжилт нь ажээ.

“Вашингтон” – “Финикс” – 90:102 (29:26, 22:30, 20:24, 19:22)

В: Аринас – 20. Блэтч – 20. К. Батлер – 19.

Ф: Ж. Ричардсон – 22. Фрай – 18 + 10 самбар. А. Стаудмайр – 17 + 12 самбар.

58852120Өчигдөр болсон тоглолтууд:

Өчигдөр НБА-д 7 тоглолт болсон. Гэхдээ өчигдрийн гол үйл явдал нь Айверсонтой холбоотой. Мемфис Гризлис багт энэ зун ирээд улирал эхэлснээс хойш 3 тоглолтонд оролцоод байсан Айверсон багийнхаа Клипперстэй хийсэн тоглолтонд оролцсонгүй. Айверсон өөрийг нь нөөц тоглогч болгосныг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Тэр өөрийгөө илүү олон минут талбай дээр байх ёстой гэж үзэж байгаагаас биш ямар нэгэн залуу багийн нөөцийн сандалд тоглолтын ихэнхэд нь сууж, онцын үүрэг рольгүй байхыг хүсэхгүй байгаа юм. Айверсон Мемфисийн төлөө дахин тоглохгүй ч байж магадгүй гэсэн бодолтой хүмүүс ч байна. Юу болохыг харж л байя.

“Атланта” – “Денвер” – 125:100 (33:25, 27:25, 30:24, 35:26)

А: Кроуфорд – 25. Жонсон – 22. Смит – 22 + 9 самбар.

Д: Энтони – 30. Биллупс – 27. Хиларио – 12.

“Нью-жерси” – “Бостон” – 76:86 (19:18, 21:21, 21:20, 15:27)

Н: Лопес – 23. Алстон – 20. Симмонс – 10.

Б: Пирс – 16. Рондо – 16. Аллен – 12.

“Чикаго” – “Шарлотт” – 93:90 (26:28, 20:25, 27:17, 20:20)

Ч: Салмонс – 27. Ноа – 21 + 16 самбар. Денг – 14 + 11 самбар.

Ш: Диао – 20. Фелтон – 14. Чандлер – 13.

“Даллас” – “Торонто” – 129:101 (26:25, 29:23, 30:22, 44:31)

Д: Новицки – 29 + 9 самбар. Терри – 19. Мэрион – 18 + 8 самбар.

Т: Бош – 26 + 12 самбар. Барньяни – 22. Кальдерон – 13.

“Милуоки” – “Нью-Йорк” – 102:87 (40:22, 26:13, 17:23, 19:29)

М: Богут – 22 + 8 самбар. Микс – 19. Женнингс – 17.

Н: Ли – 18. Дуглас – 16. Галлинари – 15.

“Мемфис” – “Лос-Анджелес” – 110:113 (29:23, 31:32, 22:27, 28:31)

М: Каман – 26 + 9 самбар. Смит – 18. Гордон – 15. Дэвис – 15.

Л: Гей – 33. Рэндольф – 19 + 12 самбар. Конли – 16.

“Юта” – “Сакраменто” – 99:104 (30:19, 25:36, 13:30, 31:19)

Ю: Дэр. Уильямс – 29 + 15 дамжуулалт. Бузер – 16 + 17 самбар. Окур – 16.

С: Т. Эванс – 32. Б. Удрих – 15. Ночиони – 14.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. a says:

    Iverson miami d ochih bsan yum ene Hasheem THabeet iig barag gargahgui marc gasol mash ix garah yum

    GD Star Rating
    loading...
  2. . says:

    nba -n talaar chatlahiig husvel my hayag acs_stat@yahoo.com shuu? forumaar hariltsah geheer yadargaatai sanagdaad bna/..,…..bi suns-g demjdeg .

    GD Star Rating
    loading...
  3. crubby manu bugdii ni .... says:

    haha nuguu ai shldeg ni geed bdag humuus ysan be. koby alj bndoo. ai bol odoo duriin hamgaalagch hamgaalchihna shuu dee ain. memphis iin hamgaalagch kobyg hamgaalah gej aliata biz dee . ai ue ungurluu gej tmac ch gsen . odoo wade lebron 2l garj ireh bh daa. gehdee odoo lav bish koby giin uhsenii margaash l ene 2 yavah bha . ternees bol MAI

    GD Star Rating
    loading...
  4. crusader says:

    Жамал Кроуфорд энэ жил 6 дахь тоглогичид хүчтэй өрсөлдөх шинжтэй. Айверсон юу л болоод байна даа. Сүүлийн 3 жил гэмтэл бэртэл болон бусад хүчин зүйлсээс болоод ерөөсөө олигтой тоглосонгүй. коби брайнт хүртэл Айверсонг гүйцэж чадахгүй гэж байсан тоглогч чинь сүүлийн 3 жилд Айверсонг манарч байх хойгуур оноогоор гүйцчихлээ.

    GD Star Rating
    loading...
  5. Artest says:

    Lakers ene jil daxin turuulne.

    GD Star Rating
    loading...
  6. crusader says:

    түрүү жил Орландо нэрээ шал тэнэг финалд хожигдсон шүү. Лее 100%-ийн хожлын бөмбөгийг алдаж тэнэгтэн Орландо гарцаагүй нэг хожлоо алдсан бол, дараа нь Ховард цаг дуусахад 10-аадхан сек үлдсэн байхад чөлөөт шидэлтээ 2ууланг нь алдаж бас гарцаагүй хожлоо алдсан. Лейкерс түрүү жил тун ч азтай байсан тйимдээ ч Орландо гарцаагүй 2 хожлоо Лейкерст алдсан. Аз гэдэг чинь ээлж дараатай байдаг юм энэ жил Лейкерсийг дахиж ивээхгүй алгасах байх.

    GD Star Rating
    loading...
  7. tolbo says:

    sags bol bagiin sport AI bol aguu toglogch gem ni sain bagt togloj baisangui. gaigui dasgaljuulagchtai baihad tsagtaa abragiin toloo togloj baisan hun shuu. zugeer bagaa soliod bolomjiin bagt orood alaad ogno. hojih husel yalah ermel hurd 3 ni baigaa.

    GD Star Rating
    loading...
  8. lewis says:

    RASHARD LEWIS yagaad toglohgui bga yum be ymar shaltgaanii ulmaas torgulwaa IVERSON mempesiig orhison n deeree ter mempes d oroogui bsan ch tuuniig oor bag awah l baisan ter uneheer tolgoigooroi ayiaasara toglodog

    GD Star Rating
    loading...
  9. bid bol gomo jackal crusader 2 bna bid hvchtei aaa says:

    AI-g avah bag bairlal deer ni togloh sain zaluu bhgvi bol l avah heregtei MIAmi ch yumuu ternees MEM bvtehgvi ee dan sain zaluustai.
    lebron kobegiin avch bsan onoonoos ihiig ehnii heden jildee avch bsan bolohooroo ternees ilvv bdag yumuu tegvel jordan ah barag lebronoos ehnii heden jilee baga onoo avsan bh daa shalgaarai.tegeed odoo heldee lebron jordanaas ilvv yumuu ilvv bol ta nariig gomo bish gej bodii dutuu bol………… oorsdiigoo medej bgaa bizdee teeeeeee

    GD Star Rating
    loading...
  10. sss says:

    хазар монголчуудын талаар заавал уншаарай

    http://travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=1102&menu_id=505

    GD Star Rating
    loading...
  11. skyizthalimit says:

    <> ?????

    Ter gomo ntrged bga noxort xelxed AI-ig avbal taarax bagiig yagad Miami gd bgan??

    -AI-iig yamar bairlald toglodgiig meddgumu, esul Wade-ig yamar bairlald toglodgiig meddgumu? (both are SG)
    -Wade-ig AI-as doogur uzed bgamu? (sags sonirxdog eruul xun lav tegj uzku bx odoo)
    -Memphis-in zaluuchudin ali n ch Wade-iig skill-erere guitsne gj uzed bgamu esul??
    -Esul Iverson Memphis-iin bench-d l suuxda durgu bga bolxos Miami-gin bench-d Wade-iin backup boloxdoo bayrtai bx bolno gexged bgamu?
    => Chinii uzj bgagas xarxad busdad ingej l bodogdxoor xelsen bna da..

    Iversong toox bag er n tun tsooxon do odoogor… tooxoo xurvel Memphis maygin sul baguud l “nuur ogj” bolxiin.. Miami-d bol shal xreggu, Miami metiin baguud bench-de l avax bx, LOL

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: