Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Челси 5 онооны илүү

GD Star Rating
loading...

350740_11_previewАнглийн Премьер лигийн 12-р тойрогт сүүлийн 5 жилийн аварга цолыг авсан 2 клуб буюу Челси – Манчестер Юнайтед багууд тоглолоо. Хожсон нь хүснэгтийг тэргүүлэх байсан уг тоглолт Челсигийн “Стэмфорд бриж” цэнгэлдэхэд болсон.

2-р үеийн 21 дэх минутанд Челсигийн ахлагч Жон Терри чөлөөт цохилтноос Фрэнк Лампардийн дамжуулсан бөмбөгийг мөргөж, тоглолтын цорын ганц гоолыг хийснээр талбайн эзэд 1:0-ээр хожлоо.  Ингэснээр Челси хүснэгтийг 5 онооны илүүгээр тэргүүлж эхэлж байна.

Челси талбай дээрээ 11 дараалан хожиж, багийнхаа дээд амжилтыг шинэчилжээ.

Тоглолтын эхнээс Челси бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч довтлогчид нь Еванс, Браун гэсэн МЮ-ийн 2 төвийн хамгаалагчийг аргалж чадахгүй л байсан. МЮ-ийн хувьд үе үе сөрөг довтолгоонуудыг хийж байсан ч амжилт олоогүй юм.

Тоглолтын дараа Манчестер Юнайтедийн дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон тоглолтыг шүүсэн Мартихн Аткинсонийг нэлээн шүүмжилсэн байна.

Даррен Флетчерт эргэлзээтэй алдаа зааснаар Челси чөлөөт цохилт хийх эрхтэй болж, улмаар энэ нь гоол болсон. “Флечер бөмбөгтэй байсан, Коул бөмбөггүй, үсэрч яваад өөрөө Флечерийг мөргөсөн. Шүүгч ер нь юуг ч харж чадаагүй”

“Гоол орохгүй байсан. Бид тоглолтонд давамгайлсан. Хожих боломж их байсан.”

Манчестер өмнө нь Ливерпульд талбай дээр нь хожигдоод байсан. Энэ удаа Челсид хожигдлоо.

Челсигийн дасгалжуулагч Карло Анчелотти тоглолтын дараа:

“2 багт 2-ууланд нь хүнд тоглолт боллоо. Хагас хамгаалагчдад ямар ч зай олдохгүй байсан тул гоолын боломж гаргахад их хэцүү байсан. Өндөр хэмжээний, топ тоглолт гэж болно. Бид маш сайн багийг хожлоо. Бидний гол өрсөлдөгч. ”

“Бид одоо 5 онооны илүү байгаа. Гэхдээ улирал бол урт.” гэжээ.

“Челси” – “Манчестер Юнайтед” – 1:0 (0:0)
Гоол: Терри, 76
newsmlmmd.5f9612e453e58de962b043e7049d70cb.1911b

Вест Хэм Юнайтед талбай дээрээ Эвертонд хожигдож, хүснэгтийг сүүлийн 3-т орлоо. Долоо хоногийн дундуур болсон Европийн лигийн Бенфикагийн эсрэг тоглолтыг өнжсөн Луис Саха гарааны бүрэлдэхүүнд эргэн ирж, Эвертоны эхний гоолыг 26 дахь минутанд хийн тэргүүлэл авчирсан бол залуу тоглогч Гослинг 2 дахь гоолыг хийжээ. Гэхдээ энэ гоол дөнгөж орсны дараа ЭВертоны Хибберт өөрийн хаалганд гоол хийсэн ч дахиж аль аль баг нь гоол хийгээгүй тул тоглолт Эвертоны ялалтаар өндөрлөсөн юм.

Тоглолтын дараа Эвертоны дасгалжуулагч Д. Моейс:

“Бид хараахан сайн тоглож чадаагүй. 2:0 болсны дараа зочлон тоглолтын сайн үр дүнд ойрхон байна гэж бодсон ч гоол алдаад байдал өөр болсон” гэсэн бол Вест Хэмийн дасгалжуулагч Ж. Зола:

“Бид алдаа гаргасан. Гэхдээ бид тэмцэж байна, нөхцөл байдлыг өөрчлөхийг хүсэж байна. Би гонсойхгүй, учир нь бид одоогийнхоос илүү сайжирч чадна гэж бодож байгаа. Бид тоглогчиддоо итгэж байгаа” гэжээ.
“Вест Хэм” – “Эвертон” – 1:2 (0:1)
Гоол: Хибберт, 65 (А/Г) – Саа, 27, Гослинг, 64

Хэдийгээх Уиган тоглолтонд давамгай байсан ч Фулхэмийг талбайдаа барсангүй, 1:1-ээр тэнцлээ. Эммерсон Бойс 13 дахь минутанд гоол хийсэн ч Америк легионер торгуулийн цохилтоо амжилттай болгож, тоог тэнцүүлжээ. Фулхэм Уиганаас 1 онооны илүүтэйгээр 11-р байранд бичигдэж байна.
“Уиган” – “Фулхэм” – 1:1
Гоол: Бойс, 13 – Дэмпси, 39 (пен)

Халл Сити талбай дээрээ амттай хожил авлаа. Тэд Стокт 0:1-ээр хожигдож байсан ч тоог тэнцүүлсэн, улмаар 90+1 дэх минутанд гоол хийн, хожлоо. Стокийн А. Фаей улаан хуудас аван тоглолтыг орхисон нь Халлд завшаан болсон биз.
“Халл Сити” – “Сток Сити” – 2:1 (0:1)

Гоол: Мэтью Этерингтон 0:1 ’29 Сейи Олофинджана 1:1 ’62 Ян Веннегор оф Хесселинк 2:1 ’90+1

ПЛ-ийн явц:

баг

тт

хо

тэ

хд

Б-х

Оноо

1 Челси 12 10 0 2 29-8 30
2 Арсенал 11 8 1 2 36-14 25
3 Манчестер Юнайтед 12 8 1 3 23-12 25
4 Тоттенхэм Хотспурс 12 7 1 4 23-17 22
5 Астон Вилла 12 6 3 3 20-12 21
6 Манчестер Сити 11 5 5 1 21-14 20
7 Ливерпуль 11 6 0 5 25-16 18
8 Сандерленд 12 5 2 5 20-19 17
9 Сток Сити 12 4 4 4 12-15 16
10 Бёрнли 12 5 1 6 15-25 16
11 Фулхэм 11 4 3 4 14-14 15
12 Эвертон 11 4 3 4 15-17 15
13 Уиган Атлетик 12 4 2 6 13-22 14
14 Блэкберн Роверс 11 4 1 6 14-25 13
15 Бирмингем Сити 11 3 2 6 8-12 11
16 Болтон Уондерерс 11 3 2 6 15-24 11
17 Халл Сити 12 3 2 7 10-25 11
18 Вест Хэм Юнайтед 12 2 4 6 16-20 10
19 Вулверхэмптон 12 2 4 6 12-22 10
20 Портсмут 12 2 1 9 10-18 7
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

57 Сэтгэгдэл

  1. Sw4T says:

    Шооол тэнэг шүүүгч. Тиймэрхүү тэнэг юмуудаар яах гэж шүүлт хийлгэдэг байнааа…

    GD Star Rating
    loading...
  2. Odko says:

    Shuugchid buruu bhgui-ee.Zugeer Chelsea ene jil yav gej tsaanaas ni az tusheed bna.Manai Manu uneheer iluu togloson.Chelsea hojih bish barag tentsehed ih yum bsan.Za gehdee football yum hoino buurunhii gej sda.Manchester-aa huvtssaa umsuul garaad irehed uneheer hairlamaar shuu sda gej.

    GD Star Rating
    loading...
  3. chelsea fan says:

    Shuug ch gej medrelteh yum. Shuugch buruu shuusen bol tanaih ali deer evans n huugduud penaltaar ehnii goal aldaad tsaashlaad hedeer ch hojigdoh baisan yum bilee. Teneg shuug ch gevel ter chelsea vs barca-g shuusen erguu maliig l jinhene teneg shuugch gene.

    GD Star Rating
    loading...
  4. chelseafc.mn says:

    shuugchees bolj hojigdoh yamar baidagiig manai bgaiinhan mednee gehdee tanaihan oldson bolomjoo ashiglaj chadaagui bizdee shuugch yamar robot yumyy bugdiig harj chadahguishdee rooney 2 ch bolomj aldsan Anderson ugsun bol gool boloh bsan bh daanch chadsangui manaih hojson ur dun l chyhal hojil bol hojil

    GD Star Rating
    loading...
  5. chelseafc.mn says:

    Manugiinhan hojigdchood odoo ingej yarij bdag bnaa tanai hamgalagchid sain baisan tanaihan sain bsan gehdee toon uzuuleltee haraldaa heniih 1d baina ali bag hojson baina toglolt ymar ch bolj bolnoshuudee gol ni ur dun manaih tanaih shig goy tuuhtai bag bishee gehdee bid olon turuulseneer bish uurtuu taalagdsan togloltoor nu demjdeg yum hezee negen tsagt tanaihaas ch gartsan bhiig hen ch medehgui CRUBBY MANU bitgii huur

    GD Star Rating
    loading...
  6. chelseafc.mn says:

    Manugiinhan hojigdchood odoo yah gj ingej yarij bdag bnaa tanai hamgalagchid sain baisan tanaihan sain bsan gehdee toon uzuuleltee haraldaa heniih 1d baina ali bag hojson baina toglolt ymar ch bolj bolnoshuudee gol ni ur dun manaih tanaih shig goy tuuhtai bag bishee gehdee bid olon turuulseneer bish uurtuu taalagdsan togloltoor nu demjdeg yum hezee negen tsagt tanaihaas ch gartsan bhiig hen ch medehgui CRUBBY MANU bitgii huur

    GD Star Rating
    loading...
  7. chelseafc.mn says:

    Manugiinhan hojigdchood odoo yah gj ingej yarij bdag bnaa tanai hamgalagchid sain baisan tanaihan sain bsan gehdee toon uzuuleltee haraldaa heniih 1d baina ali bag hojson baina toglolt ymar ch bolj bolnoshuudee gol ni ur dun manaih tanaih shig goy tuuhtai bag bishee gehdee bid olon turuulseneer bish uurtuu taalagdsan togloltoor nu demjdeg yum hezee negen tsagt tanaihaas ch iluu gartsan bhiig hen ch medehgui CRUBBY MANU bitgii huur

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: