Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Нэш, Санс гялалзаж байна

GD Star Rating
loading...

Suns 76ers BasketballӨнөөдөр НБА-д 5 тоглолт боллоо. Финикс Санс Филадельфиг талбайд нь хожсоноор 5 тоглолтын аяллаа 4:1 амжилтаар өндөрлөлөө. Энэ зун гэрээгээ сунгаж, 2 жилийн 22 сая долларын цалин авахаар багтаа үлдсэн Стив Нэш 2006 оны 1 сарын 2-ноос хойш анх удаа 20-20 статистик үзүүлжээ. Нэш Филлигийн эсрэг 21 оноо, 20 оновчтой дамжуулалт хийсэн байна.

Санс улирлын эхний 8 тоглолтондоо бүгдэд нь 100+ оноо авчээ. Энэ нь 1990-91 оны улирлаас хойшхи анхных нь тохиолдол аж. Санс одоогоор нэг тоглолтонд дунджаар 109.7 оноо авч байгаа нь лигийн хамгийн өндөр оноо. Харин Филли 3 хожил, 4 хожигдолтой болоод байна. Элтон Брэнд бэртэл, гэмтэлгүй байгаа ч энэ улирал эхэлснээс хойш муу тоглосоор. Түүний үе өнгөрсөн юм болов уу? Филли өнгөрсөн улирлыг оролцуулаад Брэндийн эзгүйд 28 хожиж, 25 хожигдсон бол Брэндийг тоглоход 16 хожиж, 20 хожигджээ.

“Филадельфи” – “Финикс” – 115:119 (27:25, 39:29, 20:30, 29:35)

Фил: Игуодала – 24 + 9 самбар. Спейтс – 20 + 8 самбар. Янг – 15.

Фин: Ричардсон – 29 + 8 самбар. Нэш – 21 + 20 дамжуулалт. Дадли – 18.

Тим Данкан, Тони Паркер нар гэмтлийн улмаас тоглоогүй ч Спэрс Торонтогийн эсрэг 131 оноо авч, улмаар хожлоо. Ману Жинобили тэдний эзгүйд 36 оноо авсны дотор 4-р үед 3 онооны шидэлтээ 4 удаа оновчтой болгосон байна. Спэрс ийн талбай дээрээ хийсэн 3 тоглолтондоо бүгдэд нь хожив. Торонтогийн хувьд улирал эхэлснээс хойш өрсөлдөгчдөө 100-аас дээш оноо алдсан бүх 4 тоглолтондоо хожигдож, 100-аас бага оноо алдсан бүх 3 тоглолтондоо хожоод байна. Харин өөрсдөө 7 тоглолтондд бүгдэд нь 100+ оноо авчээ.

“Бид улирал эхлэхийн өмнө лигийн хамгийн шилдэг хамгаалалттай баг болохоор хичээх ёстой гэж ярьж байсан. Өнөөдрийн тоглолтонд бид хамгаалалтаараа л илүү байсан” гэж Жинобили хэлжээ.

Торонтогийн довтолгоо үнэхээр сайн байгаа ч  лигийн хамгийн муу хамгаалалттай багийн нэгд тооцогдож байна.

“Сан-Антонио” – “Торонто” – 131:124 (31:32, 32:31, 30:32, 38:29)

С: Жинобили – 36 + 8 дамжуулалт. Жефферсон – 24 + 8 самбар. Хилл – 22.

Т: Бош – 32 + 10 самбар. Туркоглу – 20. Барньяни – 17.

Ютагийн Дорнод бүсээр хийх аялан тоглолт эхэлжээ. Тэд Никсийг арай гэж хожлоо. Үргэлжлүүлээд Бостон, Кливленд тэднийг хүлээж байгаа.

Өнөөдрийн тоглолтонд Бузер, Кириленко нар сайн тоглосноор Жазз хожлоо. Никс талбай дээрээ Жаззыг 5 дараалан хожоод байсан цуврал нь зогсож байна. 5 жилийн өмнө Никс талбай дээрээ Жаззад хожигдож байжээ. Никс уг нь довтолгоо сайтай баг боловч сүүлийн 4 тоглолтонд дунджаар 90 оноо авчээ. Эхний 4 тоглолтондоо 109.3 оноо аваад байлаа.

“Би Жаззын өмсгөлийг өмссөнөөсөө хойш Мэдисон Сквэр Гарденд хожсон эсэхээ мэдэхгүй байна” гэжээ. Никс 2 оноо дутуу байхад тоглолтын сүүлчийн довтолгоог шинэ тоглогч Дуглас хийсэн ч амжилтгүй болсон юм.

“Нью-Йорк” – “Юта” – 93:95 (18:25, 13:23, 33:30, 29:17)

Н: Дуглас – 21. У. Чандлер – 17 + 10 самбар. Ли – 12 + 7 самбар.

Ю: Бузер – 23 + 14 самбар. Кириленко – 23 + 6 самбар + 6 дамжуулалт. Окур – 18 + 12 самбар.

Timberwolves Warriors BasketballКеленна Азубуйке улирлын хамгийн өндөр 31 оноогоо авч багаа тэргүүлснээр Голден Стэйт талбай дээрээ Миннесотаг хожлоо. Голден Стэйтийн 6 тоглогч 10+ оноо авсан бөгөөд тэд нийт 146 оноо авч, өөрсдийнх нь хувьд хамгийн төгс ялалтаа авчээ.

1994 онд Голден Стэйт мөн Миннесотагийн эсрэг 146 оноо авч байсан бөгөөд үүнээс хойш өнөөдөр хамгийн өндөр оноогоо авч. 1-р үед Голден Стэйт 33 оноо, 2-р үед 41 оноо авчээ. Эхний хагаст 74 оноо авсан нь өнгөрсөн оны 4 сарын 8-нд Сакраментогийн эсрэг 77 оноо авч байснаас хойшхи хамгийн олон оноо нь болж байна.  Харин 22 бөмбөг таслалт хийсэн нь 1989 оноос хойшхи хамгийн шилдэг үзүүлэлт нь.

Дон Нельсоны хувьд Ленни Уилкинсээс 22 хожлын дутуу бөгөөд хожлын тоогоор бүх үеийн 2-т бичигдэж байгаа юм.

“Голден Стэйт” – “Миннесота” – 146:105 (33:29, 41:26, 37:22, 35:28)

Г: Азубуке – 31. Рэндольф – 23. Морроу – 20.

М: Флинн – 20. Эл Жефферсон – 18. Павлович – 17.

Крис Пол  шагайны гэмтлээс болж олон минут тоглоогүй ч 24 оноо, 10 оновчтой дамжуулалт хийж Лос Анжелесийн нөгөө нэг багийг нь хожлоо. Өмнөх буюу өчигдрийн тоглолтонд Хорнетс Лейкерст илт давуу хожигдоод байсан юм.

Хорнетс гарааны бүрэлдэхүүнээ өөрчилж, Пежа Стояковичийг буцаад гарааны тоглогч болгожээ. Мөн Д. Брауныг М. Петтерсоны оронд гараанд гаргасан байна.

Хорнетс Клипперсийг 10 дараалан хожсоны дотор 6 удаа талбайд нь хожив.

“Клипперс” – “Нью-Орлеан” – 84:112 (28:35, 18:25, 17:34, 21:18)

К: Дэвис – 14. Каман – 14. Батлер – 14.

Н: Браун – 25. Пол – 24 + 10 дамжуулалт. Уэст – 17 + 9 самбар.

Маргааш болох тоглолтууд

Орландо – Шарлотт

Вашингтон – Майами

Денвер – Чикаго

Портленд – Мемфис

Хьюстон – Даллас

Оклахома Сити – Сакраменто

Улирлын тоглолтын явц

Дорнод

тт

хо

Хд

%

Атлантийн далайн дивизион

1

Бостон

8

7

1

87,50

2

Филадельфи

7

3

4

42,86

3

Торонто

7

3

4

42,86

4

Нью-Йорк

8

1

7

12,50

5

Нью-жерси

7

0

7

0

Төв дивизион

1

Чикаго

6

4

2

66,67

2

Милуоки

5

3

2

60

3

Кливленд

7

4

3

57,14

4

Детройт

7

3

4

42,86

5

Индиана

5

2

3

40

Зүүн өмнөд дивизион

1

Майами

6

5

1

83,33

2

Атланта

7

5

2

71,43

3

Орландо

7

5

2

71,43

4

Шарлотт

6

3

3

50

5

Вашингтон

7

2

5

28,57

Өрнөд

И

В

П

%

Баруун хойд дивизион

1

Денвер

7

5

2

71,43

2

Портленд

7

4

3

57,14

3

Оклахома Сити

6

3

3

50

4

Юта

7

3

4

42,86

5

Миннесота

8

1

7

12,50

Номхон далайн дивизион

1

Финикс

8

7

1

87,50

2

Л-А Лейкерс

7

6

1

85,71

3

Сакраменто

7

3

4

42,86

4

Л-А Клипперс

8

3

5

37,50

5

Голден Стэйт

6

2

4

33,33

Баруун өмнөд дивизион

1

Даллас

6

4

2

66,67

2

Хьюстон

6

4

2

66,67

3

Сан-Антонио

6

3

3

50

4

Нью-Орлеан

8

3

5

37,50

5

Мемфис

7

1

6

14,29

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. MB says:

    1-t

    GD Star Rating
    loading...
  2. MADRIDISTA says:

    YOO NASH CH SAIN YUMAA

    GD Star Rating
    loading...
  3. Iguodala nice!!!

    GD Star Rating
    loading...
  4. Sw4T says:

    Сайн байна аа…… Энэ хүмүүс чинь хөгшрөх тусмаа аймар болоод байх чинь…

    GD Star Rating
    loading...
  5. Xam says:

    Дон Нельсоны хувьд Ленни Уилкинсээс 22 хожлын дутуу бөгөөд хожлын тоогоор бүх үеийн 2-т бичигдэж байгаа юм.
    Adminaa ene unen u????? don nelson hojlooroo buh ueiin 2t baidag yum u???
    esvel Голден Стэйт.n buh ueiin dasgaljuulagchdiin 2t yum u?

    GD Star Rating
    loading...
  6. ganaa says:

    Ману ч яаж ч мэдэх нөхөр шүү.

    GD Star Rating
    loading...
  7. tumee says:

    emanuel david ginobili bol nba’iin tuuhend hamgiin olon avarga avsan gadaad toglogch bas buh shagnal tuund bna bas togloltiig erguulj chaddag aviyas tuund bii yronhiidoo spursiin hamgiin shildeg ni gehdee zarim uyd idevh muutai togloj bgaa haragddag GO SPURS GO GO GO

    GD Star Rating
    loading...
  8. . says:

    acs_stat@yahoo.com nba-n talaar yariltsah-g husvel add hiicheerei namaig

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: