Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Тоглогчид, Түүх, баримт, Челси » Төмөр хүн ч уйлдаг

GD Star Rating
loading...

terry10

Довтолгооноос хамгаалалт руу

Лондоноос 11 км-ын зайд орших Баркинг хотод Жон Терри 1980 оны арванхоёрдугаар сарын 7-нд мэндэлжээ. Багаасаа л “Челси”-г дэмжиж өслөө. Түүний хувьд ирээдүйд хийх нэг л ажил байсан нь хөлбөмбөгчин болох байж. Ингээд нэгэнт шийдвэрээ гаргасан тэрбээр эцэг эхдээ хүслээ хэлснээр “Челси”-гийн хөлбөмбөгийн сургуульд элсэн оров. Дасгалжуулагч нар ч Терри удаж төдөлгүй анзаарч, довтолгоонд тавьжээ. Тэр довтлогчоор тоглохдоо толгойгоороо олон гоал оруулдаг давуу талтай байлаа. Тийм өндөр нуруутай биш ч гэсэн ёстой л бурхан түүнд “хоёрдугаар давхар”-т сайн тоглох чадьар хайрласан гэлтэй. Хүүхдийн багт дандаа нэг байрлалд тоглоно гэж юу байх вэ. нэг өдөр багийнх нь хамгаалагч жагсаалаас гарсан тул түүний байрыг Терри эзлэн тоглох аргагүй хүрчээ. Дасгалжуулагч довтлогч хүүг ард тун сайн тоглох боломжтой мэдрээд “За, хүү минь чи хамгаалагч байсан нь илүү онох юм байна” гэж хэлснийг Терри төдийлөн эсэргүүлцэотай хүлээн авлаа.

Хайр татсан “нутгийн хүү”

terry21

Хүүхдийн сургуулиас нь эхлээд мэргэжлийн багт нь хүртэл тоглосон хөлбөмбөгчид орчин цагт тун цөөн болжээ. Эдгээр ховорхон хүмүүсийн нэг нь Терри. Тийм ч болохоор түүнийг балиашгууд нь маш их хайрлаж, хүндэлдэг юм. Сайн хөлбөмбөгчин болохын тулд зөвхөн авьяаслаг байхаас гадна дайчин зан чанар хэрэгтэй. Ихэнх том багууд өөрсдийн шавь нараа бусад багт зээлдүүлэх замаар боломж олгож, басхүү ямархуу байгааг алхам тутамд нь анзаарсаар явдаг. Нэг хэсэг “Ноттингем Форест”-д түр зээлдүүлсэн Терри “Челси”-гийн дасгалжуулагч Жанлука Виалли хэрэг болох хүү хэмээн үндсэн багт эргүүлэн татжээ. 17 настай Терри тэр үед Марсель Десайи, Франк Лебеф нарын “мундагууд”-ын байрыг эзлэх хараахан болоогүй нь тодорхой байлаа. Гэвч Терри өөрийнхөө боломжийг тэвчээртэй хүлээн, бэлтгэлдээ улайран зүтгэсээр. Удалгүй Виаллигийн оронд Раньери ирлээ. Шинэ дасгалжуулагч түүнд боломж олгож эхэллээ. Терри ч түүний итгэлийг эвдэлгүй, тун сайн тоглож эхлэв. Ингээд улирлын эцэст тэр “Челси”-гийн шилдэг залуу тоглогчоор нэрлэгдсэн төдийгүй хөгжөөн дэмжигчдийн хайрыг булаасан залуу болж чадсан юм. Тэр хаана ч явсан тэмцлээс бултан зугтаадаггүй зантай. Тухайн үед нэр алдрыг оргилд явсан Бекхэм болон бусад улсаас Будант Альбионыг зорин ирсэн легионеруудаас Терри цэвэр Англи хөлбөмбөг тоглодгоороо ялгардаг. Энэ нь үзэгчдэд таалагддаг юм.

Ууртай бас уудаг Жон

Цэвэр англи хөлбөмбөгчний хувиар тэр ах нарынхаа замаар яг орсон. Согтууруулах ундаатай байнга нөхөрлөж, түүнээс үүдсэн элдэв дуулиан шуугианы эзэн болчихсон Гаскойн, Мерсон, Адамс, Коллимор нар түүнд тодорхой үлгэр үзүүлсэн биз. Ингээд Терригийн намтарт хэд хэдэн таагүй шуугиант үйл явдлууд бичигдэж эхэллээ. Серби ба Черногорийн шигшээтэй тоглохын өмнөхөн Жон Терри, Рои Фердинанд нар хамтдаа бильярд тоглохоор дөрөө харшуулжээ. Тэд зүгээр эхнийхээ төлөвлөгөөг дагаад бильярд тоглосон бол асуудалд орохгүй л байлаа. Гэтэл бас бага зэрэг уумаар санагдаж. Нэлээн халсан хоёр хөлбөмбөгчин тэр газрын үйлчлэгчээс эвдэрсэн сандлаа засахыг шаардав. Үйлчлэгч залуу халамцсан хоёрт хариу үг дуугартал хариугүй нам цохиул шахжээ. Энэ явдлыг хэвлэлээр цацсаны дараа Английн хөлбөмбөгийн холбоо Терри, Фердинанд нарыг буруугүй гэж үзэж буйгаа ил зарласан бөгөөд тэд ч “Бид гэмгүй ээ” хэмээн мэлзэж. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр 2001 оны 9-р сарын 11 буюу Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхагийг сүйрүүлсэн аймшигт явдлын орой Терри багийн анд Лампард, Гудйонссен гурав Болгарын нисэх онгоцны буудлын орй орших паабд орж хэсэг суужээ. Тэд уг нь тэндэхийн “Левски”-тэй тоглохоор очсон ч дээр дурдсан аймшигт явдлын улмаас тоглолтын хойшлуулсан аж. Ийнхүү зав чөлөө гарсныг ашиглаж яваа гурван залуу тэрхүү паабд сууж аймшигт ядлыг мэдээг зүрхээ даран эмгэнэн харж суусан Америкын хэдэн иргэнтэй ам мурийж, бас багагүй хэл амаар доромжилж орхиж. Тиймээс тэднийг тэндээс хөөн гаргахад хүрчээ. Халамцуу гурван залуу “морио эмээллэн” цааш онгорхой баар бүрээр бараг орсон гэдэг. Харин маргааш өглөө нь Английн хөлбөмбөгийн холбоо залуучуудын шигшээ багийн ахлагчийн туузыг Терригээс шууд хураан, авч АНУ-ын Элчин сайдын яаманд очиж албан ёсоор уучлалт гуйлгажээ. 2002 оны нэгдүгээр сард Жоди Моррис хүүтэй болсны баяраа Жон Терри болон “Уимблдон”-ын хамгаалагч Дэзмонд Бирн нарын хамтаар Лондоны “Вэллингтон” цэнгээний газар тэмдэглэхээр орсон байна. Нэлээн халсан гурван залуу чанга хашгирч, хав ойрынхоо хүмүүсийн тав тухыг алдуулаад байсан тул тэндэхийн ажилтан дуугаа аядахыг анхааруулжээ. Гэтэл тэд уурлан, улмаар зодоон үүсэв. Төдөлгүй цагдаа нар хэргийн эздийг хэсэгтээ аваачин хорьжээ. “Бид ямар ч буруугүй. Ердөө ганц грушик л пиво уусан шүү дээ” гэж аанай л өөрийгөө өмгөөлсөн ч энэ удаад цагдаа нар тийм хурдан тавиад явуулчихсангүй. Эрүү үүсгэж, бүр хэсэг хугацааны турш хорих шинжтэй боллоо. “Тэнд их харанхуй бас аймшигтай байсан. Хонгилд хүмүүс хоорондоо зодолдоод, орилдоод л. Бид тэнд удаан хоригдож ч магад болоод байлаа. Ингэж бодохоор нүднээс нулимс аяндаа урсаад ирсэн. Хөлбөмбөгчний замналаа ингээд дуусгана гэж үү гэж бодоход үнэхээр хэцүү санагдсан. Намайг Ле Со, Зола, Адамс нар тэр үед их дэмжиж, тусалсанд баярлаж явдаг. Ашгүй шүүх надад итгэж сулласан. Би одоо дахиж ууж согтуурахгүй гэдэгт итгэж болно” гэж Терри тэр үед ярьсан байдаг. Түүнийг батлан даалтаар суллажээ. “Одоо миний амьдралд хөлбөмбөгөөс өөр зүйл байхгүй” гэж тэр дараахан нь ярьсан удаатай. “Челси” томоогүй залуугаа овоо мөнгөөр торгож, сануулга өгчээ. Гэхдээ Раньери түүнийг ердөө л гарч ирмэгц нь “Норвич”-ийн эсрэг талбайд гаргасан нь ихэд итгэж буй дохио байлаа. Энэ явдлуудаас хойш Английн хэвлэлийнхэн ичмээр үйлдэл хийсэн хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргахдаа Терриг Ли Бойер, Рио Фердинанд, Уэйн Рууни нарын талбайгаас гадуур алдаа их гаргаж, “ шар хуудас” байнга хүртэгчидтэй нэг түвшинд үнэлдэг боллоо.

Амаараа ч, атгасан гараараа ч нөхдөө хамгаална!

terry20

Терри согтууруулах ундаанд үнэхээр шимтэхээ больсон ч байсхийгээд л хөлбөмбөгийн талбайд шуугиан тарина. 2003 оны намар Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хэсгийн тоглолтод Английн шигшээ Туркт зочлон тун чухал тоглолт хийсэн юм. Тэнцвэл хэсгээсээ нэгээр гарч шууд Евро-2004-ийн эрхээ авна. Үгүй бол хэсэгтээ хоёроор шалгарч нэмэлт тоглолт хийх шаардлага гарна. Туркийн балиашгуудын Английн тоглогчдод там л ийм байдаг байх гэмээр сэтгэгдлийг төрүүлэм шүгэлдэж, дургүйцлээ илэрхийлж байлаа. Мөн өрсөлдөгч багийн тоглогч Алпай Бекхэмээс нэг алхам холдохгүй, яг дагаад анаад гүйгээд эхлэв. Алпай түүнийг барьж байхын тулд байсхийгээд л жижиг алдаа гарган, хөл рүү өшиглөж, бие рүү нь түлхээд болохгүй. Ингээд хэсэг хугацааны дараа Бекхэм пенальти алдсаны дараа Алпай юу ч юм түүн рүү хашгиран хэлжээ. “Тэр миний ээжийг доромжилсон” гэж сүүлд нь Бекхэм хэлсэн бол Алпай “Би түүнд энэ орчлонд үнэн гэж байдаг юм шүү гэж хэлсэн” хэмээн тоглолтын дараа Алпай ярьжээ. Тоглолтын дараа хоёр багийнхан хонгилоор хамт гарах үед Жон Терри, Эшли Коул нар Туркийн хөлбөмбөгчид рүү гэнэт ноцож, түүн дээр нь Сол Кемпбелл, Эмиль Хески нар хүч нэмснээр том зодоон гарчээ. Харин олон юм яриад байсан Алпайг шартайгаараа зартай Уэйн Рууни “амлан авсан” гэдэг. Яагаад зодоон хийх болсныг цагдаа нар лавлахад “Тэд бүтэн тоглолтын 90 минутын турш биднийг арьс өнгөөр гадуурхан, доромжилсон үг хаяад байсан шүү дээ” гэж Английн шигшээгийнхэн нэгэн дуугаар хариулсан юм билээ. Цагдаа нар зодооныг тараасны дараа Терри Алпайг Англид ирэхэд “халуун дулаанаар хүлээж авах”-аа амласан байна. Алпай тэр үед “Астон Вилла”-л тоглож байжээ. Гэхдээ л Жон Терри танхай бүдүүлэг, жудаггүй гэж нэрлэж болохгүй ээ. Тэр хэзээ ч араас подкат хийж хэн нэгнийг гэмтээхгүй, шүүгчийг өөр тийш харж байхад өрсөлдөгчөө шанаадахгүй, мөн хичнээн уурлалаа ч нулимж адгийн авгай шиг аашлахгүй. Харин өрсөлдөгч нь эвгүй зан гаргаад, нөхдийг нь шоглох гээд байвал Терри хамгийн түрүүнд хамгаалдаг. Тэр айлын довтлогчийн довтолгоог хамгаалдгаас гадна өөрсдийнхнөө хамгаалдаг хамгаалагч. Лигт “Блекберн”-тэй тоглож ахуйд Пол Диков Петр Чех рүү хөлөө татахын оронд жийж орсноор Терригийн хамаг хилэнг хөдөлгөж орхив. Тэр хаалгачаа өмөөрөн Диковыг ёстой сэнсэртэл сургаж өгсөн. Үүнээс болж том зодоон үүссэн ч эцэстээ “Челси” ялалт байгуулснаар тухайн жил лигтээ түрүүлэх боломжоо улам нэмэгдүүлж чадсан билээ.

Жон Терриг авч үлдсэнд баярлалаа!

Лондоны балиашгууд энэ үгийг Роман Абрамовичд хэлэх ёстой. 2003 онд “Челси” мөнгөний гачаалд орсноор “Арсенал”, “МЮ” зэрэг багууд Терриг авахыг сонирхож байлаа. Яг энэ үед Абрамович “хөхүүд”-ийн эзэн сууж, санхүүгийн бүх хүндрэлийг нь нүд ирмэхийн зуур арилгасан. “МЮ” өрөндөө баригдсан “Челси” 10 саяыг өгөөд л Терри авчихад их ойрхон байсан хэрэг л дээ. Тэгээд ч Жон “хөхүүд”-ийн хөхүүл хүүхэд гэж бараг хэлж болохоор тул хайртай хөвгүүнээ дайсандаа өгөхөд харам байсан нь мэдээж. Ялангуяа балиашгуудын хувь энэ тэвчихэд хэцүү явдал болох байв. Абрамовичийг ирсний дараа Терри “Би “Челси”-д хөлбөмбөгчин болж төлөвшсөн. Эндээс явах ямар ч шаардлага, хүсэл надад алга” гэж хэллээ. Энэ үед Марсель Десайи ахлагчийн алба хашиж харин Терри дэд ахлагч болжээ. Десайи гэмтлийн улмаас үе үе тоглохгүй өнжинө. Тэр тоглолтуудад Терри багаа дагуулж гардаг болов. Десайи Лондоны багийн орхисны дараа хэн ахлагч болохыг шийдэх шаардлага гарлаа. Багийн тархи болсон Лампард уу эсвэл Терри юу. Терри унаган “Челси”-гийн хүн байсан нь шийдвэр гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл боллоо. Тэр өдрөөс хойш Терри орчин цагийн хамгийн хүчирхэг тоглогчдыг цуглуулсан багаа дагуулан тоглолт бүрт ялалтын төлөө зүтгэсээр байгаа билээ. Хувийн амьдралын хувьд Терри 18 настайдаа амьдралын хань Тони Пултай танилцаж, 2007 оны зургадугаар сарын 15-нд хуримаа хийсэн юм. Тэдний гэр бүлд 2006 оны тавдугаар сарын 18-нд ихэр хүүхэд мэндэлж, Жоржи Жон, Саммер Роуз хэмээн нэрлэжээ.

GD Star Rating
loading...
Төмөр хүн ч уйлдаг , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

39 Сэтгэгдэл

  1. Haaak says:

    ene hun chelseagiin tuluu l tursun hun

    GD Star Rating
    loading...
  2. bold_182 says:

    saihan bichjee

    GD Star Rating
    loading...
  3. Haaak says:

    tun taalagdlaa mudafootball , daraa n Drogba-n talaar oruulj uguhiig naminchlan guij bgaag mine huleej awaarai . Ter mun bas oooriin bagiin humuusee ih umuurdug haaya buruudchih geed bdagch bagaa gesen setgel n Terrytei tustei hun bolhoor taalagddag ymaa

    GD Star Rating
    loading...
  4. Big Customer says:

    uhsen atsniii chini football ve…baseball uzeech malnuudaa terry gechjee

    GD Star Rating
    loading...
  5. Hacker says:

    Terry bol delhiin shildeg hamgaalagch

    GD Star Rating
    loading...
  6. bibi says:

    1st.

    GD Star Rating
    loading...
  7. Ugsaatan says:

    Delhiin #1 Toviin hamgaalagch hun shuudee. Chelsea, England 2iig mash sain buur gaihaltai avch yavaa hun. 2004 onoos hoish World Xl delhiin shildeg garaanii 11 toglogchid Chelsea-giin ner hundiig avch yavaa hun dee. Ahlagch bhaar torson Jinhene tomor hun.

    GD Star Rating
    loading...
  8. baya says:

    CHELSEA & ENGLAND -iin captain

    baragiin aaviin huu huseed ch iim tom 2 bagiin ahlagchiin tuuziig zereg zuuh huvi zaya tohioldohgui shuu

    GD Star Rating
    loading...
  9. miki roko says:

    Sain zaluu shuu!

    GD Star Rating
    loading...
  10. Зүгээр л бодлоо бичлээ says:

    Гайхалтай түүнтэй юу ярих вэ. Үнэхээр дэлхийн номер нэг гэж бодож байнаа.

    GD Star Rating
    loading...
  11. terry says:

    muu har sda iin huruunaas ni baas amtagdaad . . . amnaas hurdan awku nowsh chine

    GD Star Rating
    loading...
  12. Turmunkh says:

    Turkey-tei hiisen togloltiin daraa Rooney amlan awch tamlan zowoosiim bzdee , ymar azgui n Campelld huniulsan boldoo ( Terry-g magtahch ug alga daa hundelj ywdiin )

    GD Star Rating
    loading...
  13. melo says:

    goe goe ter bol aguu bas azgui holbombogchin
    ter tsohiltig hsen bol chelseagiin tuuhend ha.sh.ho.bombogchin bolohguyu

    GD Star Rating
    loading...
  14. reds says:

    goy toglogch shuu terry-guigeer chelsea england-iin hamgaaltiig tosoolhod hetsuu shuu iimerhuu bagiinhaa toloo gesen unench toglogch nar hovor bolood bna shuu suliin ued dandaa l mongo hoogood bdag boljdee..

    GD Star Rating
    loading...
  15. crusader says:

    Hund gar bnadaa hehe er hun shig l hun bna. Uuna, haya zodoon hiine er hun

    GD Star Rating
    loading...
  16. goal says:

    1976ond tursun shuu dee jonh terry

    GD Star Rating
    loading...
  17. ok says:

    goal-aa chi anduurch. John George Terry (born 7 December 1980 in Barking, Greater London) shyy!!!

    GD Star Rating
    loading...
  18. attilla says:

    uneheer sain hamgaalagch shvv.muulah zvil ogt baihgui.hvn l yum chine aldaa gargah baga saga zuiluud bailgui yahaw

    GD Star Rating
    loading...
  19. FC Liverpool says:

    Mudafootball ch nydend haragdtal bicheh um aa. Gyalailaa

    GD Star Rating
    loading...
  20. Anti-Liverpool says:

    yostoi goy yum bichej manaihan ene jil barclaysd turuulnee hehe

    GD Star Rating
    loading...
  21. Kaka says:

    Delhiin shigshee gej garval ahlagch ni Terry bh bolno.

    GD Star Rating
    loading...
  22. Madridista says:

    yaaya uneheer goyo bichjee 10x shu ! Terry shig 1 hamgaalagchtai bol Real garaad ogno do sda uul ni ramos joohon tustui l yum gehdee t1 sdanuud jiguurt togluulaad bh yum toviin hamgaalagch bsan shd Chelsea V Real 2 Santiago bernabéud togloosoi tgl bi uzeh bolomjtoi

    GD Star Rating
    loading...
  23. Davy Jones says:

    Bi Manugiin unench fan. gehdee J.Terryg bi muulj chadahgui. iim l bna

    GD Star Rating
    loading...
  24. Tuut says:

    gerrard shig yum bzdee

    GD Star Rating
    loading...
  25. Neo says:

    Цаадах чинь байнга л уйлж байдаг шдээ. Гоё нийтлэл байна.

    GD Star Rating
    loading...
  26. Neo says:

    Дэлхийн шигшээ гэвэл ахлагч нь Бэккэм болох байх оо. Цаадах чинь ахлагч хийхдээ аймаар гэсэн шдээ.

    GD Star Rating
    loading...
  27. ireland says:

    thanks a lot gaihaltai niitlel bnaa terry bol gaihamshig

    GD Star Rating
    loading...
  28. manu says:

    goyo niitlel bna oo sn holbombog chin shuu gehdee saya manaid goaldchihson ni muuhai blaa hehe

    GD Star Rating
    loading...
  29. Ugsaatan says:

    Esreg bagiihan maani ch muulahiig husehgui bn shd uneheer shutej yavmaar hun yum daa. Uneheer saihan niitlel bolson bn TNX a lot

    GD Star Rating
    loading...
  30. Jersey says:

    Хөлбөмбөгийн үнэнч фанатуудаа Реал, Барса, АС Милан, Ювентус, Маню, Челси клубуудын тоглогчдын нэр дугаартай адидас, найкын эмблэм бүхий жэрсинүүд хямд үнээр санал болгож байна.
    Сонголтын хувьд Кака, Роналдо, Рауль, Пепита, Бензима, Пуойль, Ибра, Месси, Пикэ, Иньеста, Хави, Трезегэ, Дельпьеро, Пирло, Бекхам, Инзаги, Пато, Ронни, Гиггз, Рууни, Оуэн, Каррик, Флетчер, Эссэйн, Лэмпард, Баллак, Дрогба, Анелка гм.
    Сонирхох хүн байвал холбоо бариарай 99757810

    GD Star Rating
    loading...
  31. mandaa says:

    uneheer gaihaltai toglogch chelsea is terry, terry is chelsea shuu dee manai bagt olon iim shn zan chanartai toglogch nar bgaa shuu and naraa. go chelsea reach to win

    GD Star Rating
    loading...
  32. p says:

    goyo niitlel bna daraa ni lampardiinh baival sain bnashuu

    GD Star Rating
    loading...
  33. gunnerz 4eva chelsea f*ck says:

    uul n bi chelseag uzen yddag.ghdee terry lampard 2g bol heze ch ugu.tr 2 bol jeenken toglogchid.

    GD Star Rating
    loading...
  34. bbb says:

    terry bol ene tsagiin xamgiin shildeg xamgaalagch minii bodloor. my englandiin shigsheed 1 sain xaalgach ( van der sar shig) tegeed rooney-d sain xamtragch drogba shig bierxuu sain dovtlogch bval busad ni xangalttai bnadoo.xamgaalagchid xagasuud bol xaraadl surdmeer. england min daraa jil ydaj 4-t uldcheesei az jooxon tusheed.

    GD Star Rating
    loading...
  35. bbb says:

    avarga boluul bur ynztai. bi lav nasaara yrina doo.becks maani tsom urguuud zodog tailuul…

    GD Star Rating
    loading...
  36. henry14 says:

    franky ene 2 l chelseag udii zeregtei avch yavj bna. busad ni bol zugeer l mungunii tuluu

    GD Star Rating
    loading...
  37. sanaa says:

    bi blue armiin ahlagchiig nasan turshdaa shutej yavah bolno. Tuunii unet zuiltee baidagt ni hamgaas iluu hairtai

    GD Star Rating
    loading...
  38. Santi says:

    J.Terry uneheer er hun bna aa!!!
    Bisherhees oor heleh ug alga

    GD Star Rating
    loading...
  39. Манчестер Юнайтед says:

    Бүгд Англи цустай уудаг эрчүүд байна Wayne Rooney, Rio Ferdinand, John Terry, Steven Gerrard хахаха гоё гоё

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: