Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Дахиад ганц доль байсан бол…

GD Star Rating
loading...

1257912986Чикаго Буллз – Денвер Наггетсийн тоглолт тун сонирхолтой боллоо. 1:56 секунд үлдээд байхад Денвер 87:83-аар тэргүүлж байлаа. Хайнричийн шидэлт оновчтой болсноор тоо 87:85. Денвер довтолгооноо алдсаны дараа Буллз довтолж, Ноа блокдуулсан ч Роуз самбараас авч, улмаар 2 оноо авснаар тоо тэнцсэн байна. Гэвч Кармело хариуг нь барьснаар 10.4 секунд дутуу үед Денвер 2 онооны илүү болжээ. Улмаар 0.6 секунд үлдээд байхад Денвер 1 онооны илүү, Биллапс торгуулийн 2 дахь шидэлтээ шидэж, санаатай алдлаа. 0.6 секундэд эсрэг баг самбараас аваад, амжиж довтлохгүй гэж тооцсон учраас алдсан биз. Хэдийгээр Ноаг самбараас бөмбөгийг авахад цаг дууссан дохио дугарсан ч шүүгч нар нягтлаад 0.3 секунд үлдсэн гэж үзжээ.

0.3 секундэд амжиж довтолж чадах болов уу? 0:3 битгий хэл 0.1 секундэд Дэвид Ли амжиж довтолж байсан. Ингээд Буллз завсарлага аваад тоглолтонд бөмбөгийг орууллаа. Хайнрич Брэд Миллерт дамжуулахад Миллерийг хамгаалсан тоглогч байсангүй. Наггетсийнхан тэртээ тэргүй шидэж амжихгүй, амжсан ч хийхгүй гэж бодсон байх. Гэвч Миллер бөмбөг аваад л шидэхэд цагирагт орох нь тэр. Буллзын тоглогчид Миллерийг тэврэн баярлалдаж байв. Аргагүй биз. Гэхдээ шүүгч нар нягталж үзэхээр болов. Чамгүй удаан нягталсны эцэст бөмбөг Миллерийн хурууны  үзүүрээс арай салаагүй байхад цаг дууссан гэж үзжээ. Дахиад 0.1 секунд байсан бол болох байлаа. Ингээд Денверийн хожлоор тоглолт өндөрлөсөн байна.

Жорж Карлын хувьд дасгалжуулагчийн хувиар 939 дэх хожлоо авснаар хожлын тоогоороо Рэд Аурбэхийг гүйцэн, 8-д орж ирсэн байна. Денверийн хамгаалагч Жи.Ар.Смит 7 тоглолтын торгуулиа дуусган, энэ тоглолтонд оролцжээ.

“Чикаго” – “Денвер” – 89:90 (20:22, 23:24, 23:25, 23:19)

Ч: Роуз – 22. Денг – 21. Ноа – 12 + 21 самбар.

Д: Энтони – 20. Биллапс – 17. Мартин – 15 + 10 самбар.

Стэн Ван Ганди зүүн шагайндаа гэмтэл аваад байсан Винс Картерийг энэ тоглолтонд оролцуулахгүй гэж шийдээд байсан ч тоглолтын өмнө байдал өөрчлөгдөж Картер тоглолтонд оролцжээ. Тоглолтын өмнөх бие халаалт хийхэд Картерт тоглоход зовиургүй байсан гэнэ. Улмаар Картер нөөц тоглогчоор тоглолтонд оролцож, 15 оноо авснаар Мэжик Бобкэтсийг 93:81-ээр хожжээ. Картер нийтдээ 781 тоглолтонд оролцсон бөгөөд ердөө 8 дахь удаагаа нөөц тоглогч болсон нь энэ.

Шарлотт талбай дээрээ 3:0 байсан ч анхны хожигдлоо хүлээсэн нь энэ.

Дуайт Ховард 11 сарын 3-нд Детройтод хожигдсоныхоо дараа өөрийн блогтоо шүүгчийг шүүмжилсэн тул тоглолтын өмнө 15 000 долларын торгууль төлсөн байна.

“Шарлотт” – “Орландо” – 81:93 (23:35, 18:22, 30:20, 10:16)

Ш: Фелтон – 18. Диао – 14 + 8 дамжуулалт. Уоллес – 13 + 9 самбар. Белл – 13.

О: Ховард – 15 + 10 самбар. Картер – 15. Басс – 14.

Дуэйн Уэйд нийт 41 оноо, үүнийхээ 29-ийг нь 2-р хагаст авч багаа тэргүүлснээр Хит Визардсийг хожлоо. Визардс 2-р хагаст нийт 27 оноо авсан нь Уэйдийн 2-р хагаст авсан онооноос 2-оор дутуу байна. Энэ улиралд одоогоор ердөө 3 тоглогч л 40+ оноог 1-ээс олон аваад байгаа. Коби 3 удаа, Уэйд, Мело нар тус бүр 2 удаа 40+ оноо авчээ.

Харин Гилберт Аренас багийнхаа нэгэн дээд амжилтыг тогтоолоо. Гэхдээ муу амжилт. Аренас нийт 12 удаа бөмбөгөө алдаж таслуулсан нь Визардсын түүхэн дэх дээд амжилт нь болов. 2007 оны 2 сарын 1-нд Уэйд мөн 12 удаа бөмбөгөө алдаж таслуулж байснаас хойшхи хамгийн олон ТО-г Аренас хийсэн нь энэ.

“Майами” – “Вашингтон” – 90:76 (21:27, 20:22, 24:13, 25:14)

М: Уэйд – 41. Бисли – 15. Чалмерас – 13.

В: Аринас – 21 + 8 дамжуулалт. Батлер – 19. Хэйвуд – 13 + 11 самбар. Блэтч – 13 + 10 самбар.

Портлэнд дахин 3 хамгаалагчтай гарааны бүрэлдэхүүнтэй тоглож, Мемфисийг хожлоо. Портлэндийг 5 зочлон тоглолтын гараа хожлоор эхэлж байна. Портлэнд 3 дараалан хожиж байгаа бол Мемфис 6 дараалан хожигдлоо. Мемфисийн хамгаалагч Айверсон багтайгаа нэгдээгүй хэвээр.

Портлэнд НБА-ын “М” үсгээр эхэлсэн (Мемфис, Майами, Милоуки, Миннесота) багуудыг 25 дараалан хожоод байгаа гэнэ.

“Мемфис” – “Портленд” – 79:93 (21:24, 24:21, 16:24, 18:24)

М: Газоль – 20 + 8 самбар. Майо – 17. Гей – 12.

П: Рой – 20. Олдридж – 16 + 12 самбар. Блэйк – 14. Оден – 14.

Дивизионыхоо тэргүүнд бичигдэхийн төлөөх тоглолтонд Даллас Маверикс хожлоо. Талбайн эзэн Даллас уг нь Рокитст 17 онооны зөрүүтэй хожигдож байсан ч тоог барин, улмаар 18 онооны илүүтэй хожив. Хамгаалалтанд муугүй ч довтолгоонд тааруу Эрик Дампьер өнөөдөр сюрприз барьж, 6 довтолгоогоо бүгдийг нь оновчтой болгосны дээр 20 удаа самбараас авалт, 3 блок шот хийсэн байна.

Рокитсийн хамгаалагч Трэйси МакГрэйди 11 сарын 19, 20-д орчимд тоглож эхэлж магагадгүй гэнэ.

“Даллас” – “Хьюстон” – 121:103 (28:37, 29:24, 26:13, 38:29)

Д: Терри – 24. Новицки – 23. Дампьер – 14 + 20 самбар. Ховард – 14.

Х: Брукс – 22. Лэндри – 19. Андерсен – 13.

r9127529273 жил шахам хугацааны дараа Кингз анх удаа хожлын 50 %-ыг үзүүллээ. 3 тоглолт дараалан ялснаар Кингз 4:4 болж байна. Хамгийн сүүлд 2006 оны 12 сарын 4-нд Кингз 50 %-ийн хожилтой байлаа.

Кевин Дюрант 37 оноо авсан ч Оклахома сүүлийн 5 тоглолтныхоо 4-т нь хожигдож байна. Дюрант нэмэлт цагт тоглолтыг үргэлжлүүлэх боломжоо 1 секунд дутуу байхад шидсэн 3 онооны шидэлтээ оновчгүй болгосноор алджээ.

“Сакраменто” – “Оклахома-Сити” – 101:98 (24:26, 30:25, 29:26, 18:21)

С: Томпсон – 21 + 14 самбар. Эванс – 20 + 8 самбар + 8 дамжуулалт. Ночиони – 16.

О: Дюрант – 37. Грин – 19. Крстич – 12 + 8 самбар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. miki roko says:

    Azgui baina daa Buxnuud!

    GD Star Rating
    loading...
  2. Энэ Evans нээрээ ямар сайн байна аа

    GD Star Rating
    loading...
  3. SD says:

    Kevin Martin.d daragdaj bj dee huurhii. Odoo 6-8 doloo honog gemteltei bhad ni sain toglood avah heregtei

    GD Star Rating
    loading...
  4. Iverson says:

    Iversoniig garaand gargahgui bol memphis dahin hojigdsoor bh bno shdee……… Iverson chin aguu toglogch

    GD Star Rating
    loading...
  5. Iverson says:

    Iversoniig garaand gargahgui bol memphis dahin hojigdsoor bh bno shdee……… Iverson chin aguu toglogch shuuuu deeeeeeeee

    GD Star Rating
    loading...
  6. T-mac hurdan ireerei

    GD Star Rating
    loading...
  7. Хөлбөмбөгийн таавар

    GD Star Rating
    loading...
  8. George says:

    ma melo odo arai daruhan toglod bna dahiad heden 40+ ono awah heregtei shde tehku bol Nuggets john taru bna today bas hojigdchihlo T-Mac ashgui ireh ni de

    GD Star Rating
    loading...
  9. t-mac says:

    t-mac uneheer toglono gesen uu unen uu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: