loading...
Америкий нээлттэй тэмцээнээс хойш амралтын байдалтай байсан дэлхийн шилдэг теннисчид Парист чуулж байна. 2009 оны ATP-ийн Дэлхийн турын нэг Парис Мастерст оролцохоор Рожер Федерер, Рафаель Надалиас өгсүүлээд Энди Мюррэй, Новак Жокович гээд дэлхийн чансааны тэргүүнд бичигддэг бүх тамирчид цугларчээ. Харин Топ 10-аас Энди Роддик л Парист ирсэнгүй. Өчигдөр тэмцээний эхний шатны тоглолтууд явагдсан. Мэдээж чансааны дээгүүр эрэмбэлэгдсэн ”томчууд” 2р шатнаас өрсөлдөнө. 1-р шатны сонирхолтой тоглолтууд гэвэл Марат Сафин, Францын Тьерри Аскойныг 6-4 4-6 7-3-аар ялж дараагийн шатанд шалгарчээ. Францын Жо Уйльфред Цонга Испаний Алберт Монтанесийг 6-1 7-5-аар ялсан бол Хорватын Иван Любичич, талбайн эздийн гол найдвар Жиль Симонтой тоглож 6-3 3-6 6-7-оор тус тус ялагджээ. Рожер Федерерийн эхний учраа нь Францын Жульен Беннетеу байх бол Надаль нутаг нэгт Николас Алмаротой тоглох юм. Саяхан Валенсигийн нээлттэй тэмцээнд түрүүлж форм сайтай байгаагаа харуулсан Энди Мюррэй Америкийн Жэймс Блэйктэй оноолт таарсан. tennistv.com -д өгсөн ярилцлагадаа Энди ”Өнгөрсөн тэмцээнд би зүгээр л өөрийгөө бэлдэх гэж оролцсон. Харин тоглолт болгонд миний өөртөө итгэх итгэл нэмэгдэж байлаа. Энэ долоо хоног миний хувьд гайхалтай эхэлж байна. Өдөр ирэх тусам миний тоглолт сайжирч байна. Би энэ тэмцээнд аль болох амжилттай тоглохыг хичээх болнo” гэж ярьжээ. Парис мастерс энэ сарын 15-нд өндөрлөнө.
Парис Мастерс талбайн теннис 1-р шат : Ж. Беннето (Франц) – Ф. Петшнер (Герман) 4-6 7-5 6-3, С. Вавринка (Швейцарь) – Д. Гуэс (Франц) 3-6 4-6, А. Бек (Герман) – Л. Кубот (Польш) 4-6 6-3 4-6, Ф. Кольшрайбер (Герман) – А. Сеппи (Итали) 3-6 3-6, Ж. Блейк (АНУ) – Ф. Санторо (Франц) 6-4 6-3, П.-А. Матьё (Франц) – В. Троицки (Серби) 6-7 0-3 (бэртэл авсан), А. Фалла (Колумби) – Д. Иснер (АНУ) 6-4 7-6 5-7, Т. Аскеоне (Франц) – М. Сафин (ОХУ) 4-6 6-4 6-7, М. Ллодра (Герман) – Б. Беккер (Франц) 6-3 2-6 3-6, П. Куэвас (Уругвай) – И. Карлович (Хорват) 6-7 4-6, Ф. Лопес (Испани) – А. Клеман (Франц) 3-6 1-6, Ж. Шарди (Франц) – Х. Монако (Аргентин) 6-7 5-7, В. Ханеску (Румын) – А. Монтанес (Испани) 6-3 3-6 6-7, С. Гросжан (Франц) – И. Любичич (Хорват) 6-7 4-6, Т. Бердых (Чех) – В. Милло (Франц) 6-3 7-6, Н. Альмагро (Испани) – М. Чьюдинелли (Швейцарь) 6-2 6-4
2-р шатны оноолт : Р. Федерер (Швейцарь) – Ж. Беннето (Франц), Г. Монфиль (Франц) – Д. Гуэс (Франц), М. Чилич (Хорват) – Л. Кубот (Польш), А. Сеппи (Итали) – Ф. Вердаско (Испани), Э. Мюррей (Их Британи) – Ж. Блейк (АНУ) , В. Троицки (Серби) – Р. Штепанек (Чех), Ф. Гонсалез (Чили) – Д. Иснер (АНУ), М. Сафин (ОХУ) – Х. М. дель Потро (Аргентин), Н. Давыденко (ОХУ) – Б. Беккер (Франц), И. Карлович (Хорват) – Р. Сёдерлинг (Швед), Т. Хаас (Герман) – А. Клеман (Франц), Н. Джокович (Серби) – Х. Монако (Аргентин), Ж.-В. Цонга (Франц) – А. Монтанес (Испани), Ж. Симон (Франц) – И. Любичич (Хорват), Т. Робредо (Испани) – Т. Бердых (Чех), Р. Надаль (Испани) – Н. Альмагро (Испани)
loading...



