Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Роберт Энке хорвоог орхилоо

GD Star Rating
loading...

800px-Robert_Enke_Hannover_96_DeathГерманы шигшээ болон Ганновер багийн хаалгач Роберт Энке 32-хон насандаа нас баржээ. Барселона, Бенфика, Фенербахче багуудын хаалгыг манаж явсан энэ эрийн үхэл юунаас болсон нь одоохондоо тодорхойгүй байна. Гэхдээ Германы Morgenpost Online сонины мэдээлж байгаагаар гэр бүлийн асуудлаас болж сэтгэлийн хямралд ороод байсан тэрээр, галт тэрэгний өмнүүр орж амиа хорлосон байх магадлалтай байна. 2007 онд түүний охин Лара 2 настайдаа өвчний улмаас нас барсан бөгөөд энэ нь Энкед маш хүнд цохилт болсон юм. Өнгөрсөн оны 5 сард тэдний гэр бүл Лайла хэмээх бяцхан охиныг үрчилж авсан энэ нь түүний сэтгэлийн шархыг нөхөж чадаагүй бололтой. Ганновер клубын ерөнхийлөгч Мартин Кайнд ”Үнэхээр харамсалтай явдал боллоо. Би ийм зүйл болно гэж үнэхээр зүүдэлж ч байсангүй. Яагаад ийм зүйл болсныг ч сайн мэдэхгүй байна. Энэ бол хөлбөмбөгийн ертөнцөд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй явдлыг нэг” гэжээ. Энке 1977  онд Германд төрж 1999 оныг хүртэл нутагтаа тоглож байгаад тэр ондоо Португалын нийслэлийг зорьсон юм. Өнгөрсөн онд Энке Германы шигшээд багтан Европын аваргад оролцож мөнгөн медаль зүүсэн. Мөн Бундеслигийн өнгөрсөн улирлын шилдэг хаалгачаар тодроод байсан юм.Шигшээ багтаа тэрээр 2007–2009 оны хооронд нийт 8 тоглолт хийхдээ нэг ч удаа ялагдаж байсангүй. Ийнхүү хөлбөмбөгийн ертөнцийн нэгэн шилдэг хаалгач хорвоог орхилоо. Дэлхийн өнцөг булан бүрээс Ганновер багт эмгэнэлийн цахилгаан утас ирсээр байгаа юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. damtsag says:

    zugeerde iim yum bh l

    GD Star Rating
    loading...
  2. damtsag says:

    tehdee muugui haalgach shuu germandaa

    GD Star Rating
    loading...
  3. Guiseppe Meazza says:

    Gunee haramsal ilerhiilie.
    Jich:Ene damtsag genuu yamar erguu lalar ve.Yag ner shigee teneg sda bndaa
    Hun horvoog orhichood bhad iim yum bh ch geh shig ingej soliorohiin orond duugui bj bhgui dee

    GD Star Rating
    loading...
  4. Ðàø says:

    Um mani bad me hum

    GD Star Rating
    loading...
  5. hasada says:

    germandaa muugui halgach gene uu….busad league halgach ened tendees awsan heden super busad ni hog bdag bizde…germany iin halgachnariin talaar ene bodol yamar ch bsan shal buruu bna aa……
    uneheer denduu haramsaltai yum boljeeee…amidralaa gej

    GD Star Rating
    loading...
  6. ºº õàðàìñàëòàé þì

    GD Star Rating
    loading...
  7. Trap says:

    REST

    GD Star Rating
    loading...
  8. enkh says:

    Robert Enke sain haalgach , , , bi buur ireh jiliin World Cup-d German-ii shigshee bagiin undsen #1 haalgachaar tuuniig toglono gej bodoj bsan , ,, uneheer haramsaltai yumaa , , ,

    GD Star Rating
    loading...
  9. man says:

    Эхний сэтгэгдэл үлдээсэн дамцаг гэж новш минь чи зайлаарай. Хүн нас барчихаад байхад ийм юм байх ч гэх шиг.

    GD Star Rating
    loading...
  10. 911 says:

    damtsag setgetsiin owchtei yumuu gaj bh. heleh ug alga durak we. enke uneheer top zereglel bish ch shildegt bol orno shu. emgenel ilerhiiley

    GD Star Rating
    loading...
  11. hasada says:

    enke odoo ter huurguud bga barca giinchine ch haalgiig manaj l yawsiishd….super bish sain mash sain halgach argagu kahn lehman 2t l daragdsan bolhoos

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: