loading...
Премьер лигийн 12-р тойрогтой холбоотой статистик, тоо баримтаас хүргэе.
1 – Бёрнли энэ улирал эхэлснээс хойш айлын талбайд анхны оноогоо авчээ. Мөн улирал эхэлснээс хойш анх удаа тэнцэв.
2 – Сандерланд улирал эхэлснээс хойш 2 дахь удаагаа л гоол хийж чадсангүй.
4 – Халл Сити 2009 оны турш лигт 4 ялалт л авчээ.
5 – Манчестер Сити лигтээ 5 дараалан тэнцлээ.
6 – Арсенал энэ тойрогт Вульвсийг 4:1-ээр хожсон. Тэд энэ улирал эхэлснээс хойш оролцож байгаа тэмцээнүүддээ нийт 6 дахь удаагаа 4 болон түүнээс олон гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийгээд байна.
7 – Бирмингем Ливерпултэй хийсэн сүүлийн 7 тоглолтондоо хожигдоогүй явна.
7 – Вульвс лигийнхээ сүүлийн 7 тоглолтонд хожсонгүй.
8 – Тоттенхэм өөрийн White Hart Lane цэнгэлдэхдээ Сандерландтай хийсэн сүүлийн 9 тоглолтынхоо 8-д нь хожжээ.
9 – Ливерпуль оролцож байгаа бүх тэмцээнүүддээ хийсэн сүүлийн 9 тоглолтынхоо ердөө ганцад нь хожсон.
9 – Портсмут одоогоор ПЛ-т хамгийн олон буюу 9 хожигдсон баг.
9 – Уиган- Фулхэмийн хоорондох сүүлийн 9 лигийн тоглолтонд нийтдээ 11 гоол л орсон байна.
13 – Астон Вилла талбайдаа Болтоны эсрэг тоглосон сүүлийн 3 лигийн тоглолтонд нийт 13 гоол хийжээ. (4,4, 5)
13 – Фулхэм оролцож байгаа тэмцээнүүддээ хийсэн сүүлийн 13 тоглолтынхоо ердөө 1-д нь л гоол хийж чадаагүй байна.
14 – Арсенал оролцож байгаа тэмцээнүүддээ 14 тоглолтын турш хожигдоогүй явна.
14 – Болтон Виллагийн эсрэг хийсэн лигийн сүүлийн 14 тоглолтныхоо ердөө ганцад нь хожсон байна.
14 – Сток Халлын талбайд зочилсон сүүлийн 14 тоглолтынхоо ганцад нь л хожигджээ.
15 – Болтон сүүлийн 4 тоглолтондоо 15 гоол алдав.
30 – Вульвс Арсеналыг 30 жилийн турш хожоогүй явна.
35 – Вест Хэм 1974 оны 2 сараас хойш буюу 35 жилийн турш Эвертоны хаалганд 2-оос дээш гоол хийгээгүй ажээ.
40 – Тоттенхэм Сандерландийг лигтээ 40 дэх удаагаа хожжээ. Эдгээр багууд нийт 103 удаа лигтээ тоглосон байна.
100 – Израйль хагас хамгаалагч Ёосси Бенаюн ПЛ-т 100 дахь удаагаа гараанд гарчээ.
Одоо энд зөвхөн Челси – Манчестер Юнайтедтай холбоотой тоо баримт, статисткаас танилцуулъя.
1 – Манчестер Юнайтед энэ улиралд сэт-писээс гоол алдаагүй байсан ганц баг байсан ч саяын тоглолтонд алджээ.
1 – Челси одоогоор ПЛ-т нэг ч тоглолтонд тэнцээгүй байгаа ганц баг.
4 – Сэр Алекс Фергюсоний Манчестер Юнайтед Карло Анчелоттигийн удирдсан багийн эсрэг хийсэн сүүлийн 5 тоглолтынхоо 4-т нь хожигджээ.
6 – Ман. Юнайтед “топ-4”-ийн талбайд зочилсон сүүлийн 6 тоглолтноосоо хожил аваагүй явна.
9 – Челси өөрийн цэнгэлдэхдээ Ман.Юнайтедийг хүлээн авсан сүүлийн 9 тоглолтондоо хожигдоогүй явна. Эдгээр 9-ийн 5-д нь хожиж, 4-т нь тэнцжээ.
10 – Челси энэ улиралд Карло Анчелоттигийн удирдлага дор бүх оролцож байгаа бүх тэмцээндээ талбай дээрээ 10 тоглосноос 10 хожжээ.
11 – Челси ПЛ-т Манчестер Юнайтедтай 35 тоглосноос 12 хожжээ. МЮ 10 хожсон бөгөөд үлдсэнд нь тэнцжээ.
21 – Карло Анчелоттигийн баг лигт хийсэн 29 гоолынхоо 21-ийг нь 2-р үед хийсэн байна.
23 – Өнгөрсөн Баасан гаригт Фергюсоны МЮ дэх 23 дахь жил нь болжээ.
250 – Жо Коул Челсигийн төлөөх 250 дахь тоглолтондоо оролцсон байна. Мөн түүний 28 насны төрсөн өдөр нь Ням гаригт болжээ.
loading...




Æî Êîóë òºðñºí ºäðèéí ìýíä õ¿ðãýå.
loading...
Ñïîðòûí á¿òýí òîãëîëòóóä òàòàæ àâàõûã õ¿ñâýë äýýðõ âýá ð¿¿ îðîîðîé.
loading...
3rd
loading...
4d geh yostoi yu haha
loading...
ymar saihan dun uzuulelt we
loading...
манчестр бол үнэндээ л азтай баг шүү.Тэгэхдээ тэднийг азтай байхад нь шүүгчид болон аймаар урт нэмэлт цаг нь байнга тусалдаг юм.Харин энэ удаад бурхан ч тусалсангүй дээ хөөлхий.ПЛ дэхь улаан хамартын нөлөөнд байдаг хэдэн шүүгч нар нь дэмий л байхгүй юу даа үнэндээ
loading...
4-iin too Sr Alex suuliin 4 togloltond Shuugchidtei xereldej zunuj baigaagaa xaryylj bna.Ailiin yrdag zolbin jinger shig
loading...
Arsenal ene jil yvna aa naidaj baina shvv
loading...
Manu sain togolson manaih bur sain bailaa gj. Yag unendee Manu Liverpooliin esreg ingej togloogui er ni l manai esreg urgelj iim hatyy shiruun toglolt hj bh yum PL-t ene 2 l hmgiin ursulduuntei togoldog manaih ene hojliig ch ydaan huleesendee Community sheildiin hojil bol yahyy torgyyliin tsohiltoos hojson ene toglolt uneheer gaihalta bolloo gj helmeer bn
loading...