Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гуанжоу-2010 » Азийн 16-р наадам эхлэхэд 365 хоног үлдлээ

GD Star Rating
loading...

logoИрэх жилийн 11 сарын 12-оос 17-нд БНХАУ-ын Гуанжоу хотноо Азийн зуны 16-р наадам явагдах билээ.

Азийн наадмыг зохион байгуулах хорооноос Азийн наадам эхлэхэд яг нэг жил үлдсэнтэй холбогдуулж Азийн 16-р наадамд оролцох улсуудын багийн ахлагч нарын семинарыг зохион байгуулж байна.

Өмнөд Хятадын Гуанжоу хотын төвд Гарден буурчийн газар Азийн Олимпийн Зөвлөлийн гишүүн 45 улсын Chef de Mission буюу багийн ахлагч нар оролцож буй бөгөөд манай улсаас МҮОХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, гадаад харилцааны ажилтан Б.Баяртуяа нар эх орноо төлөөлж байна.

200911111605206031aЭнэхүү семинарын үеэр зохион байгуулагчид багийн ахлагчдад бэлтгэл ажил, тэмцээний үйл явц зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.

Цар хүрээгээрээ зөвхөн олимпийн наадмын дараа орох дэлхийн хоёр дахь том спортын наадамд 45 улсын баг тамирчид 42 спортын төрлөөр хүчээ үзнэ. Өнгөрсөн зуны олимпийн наадамд оролцсон бүх төрөл багтсан бөгөөд үүн дээр шатар, луут завины уралдаан, боулинг, бүжгийн спорт нэмэгджээ.

Гуанжоу хотноо олимпийн тосгон биш бүр олимпийн хотхон байгуулж буй зохион байгуулах хорооныхон Азийн наадмын түүхэнд анх удаа Олон улсын хэвлэл мэдээллийн төвийг байгуулж буй. Түүнээс гадна 53 ордонд наадам зохиогдох ба 12-ийг шинээр барьж буй ажээ.

2,73 км-ийн хэмжээтэй тамирчдын хотхон, хэвлэл мэдээллийн хотхон нь хамгийн шилдэг үйлчилгээг үзүүлнэ гэнэ.

Гуанжоу хот нь 8 галт тэрэгний замтай ба наадамд зориулж 30 км зам нэмж, түүнчлэн олон улсын онгоцны буудалдаа хоёр шинэ терминалийг шинээр барьж байгаа юм байна.

Азийн наадмын бамбарын аялал 2010 оны 8 сард эхэлж 11 сарын 12нд Гуанжоу хотноо бадамлан асна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: