loading...
Энэ оны хамгийн сүүлийн талбайн теннисний томоохон тэмцээнүүдийн нэг Парис Мастерс үргэлжилсээр байна. Энэ жилийн Их дуулгын 4 цувралын финалд бүгдэд нь шалгарч гайхалтай амжилтыг үзүүлсэн Рожер Федерер тэмцээний дөнгөж эхний тоглолтдоо л ялагдал хүлээж шуугиан тарилаа. Түүнийг буулгаж авсан Франц эр Жульен Бенетте нь энэ жил 27 настай бөгөөд 2006 онд оргил амжилтаа үзүүлж Ролан Гарросын шөвгийн наймд шалгарч байсан юм. Тэмцээний эхний тоглолтоо Федерертэй хийхээр оноолт таарсан тул түүний хувьд тэмцээн өндөрлөсөн гэж хүн болгон дүгнэж байлаа. Гэвч Жульен хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор гайхалтай тоглолтыг үзүүлэн дэлхийн номер нэг теннисчнийг 3-6 7-6 6-4 -ийн харьцааатай буулган авч дараагийн шатанд шалгарлаа. Эхний сетэд бүх зүйл ном журмынхаа дагуу өрнөж Федерерийн хүчтэй цохилтууд Францын эрийн талд бууж байлаа. Харин 2 дахь сетэд гайхамшиг биелэлээ олж тай-брикт Бенетте 7-6-гаар ялалт байгуулжээ. Сүүлийн сетэд талбайн эзэн 6 -4-өөр ялалт байгуулснаар ордонд цугласан хөгжөөн дэмжигчдээ баярлуулжээ. Түүний тоглолтыг үзэхээр Францын шигшээн хөлбөмбөгчид мөн ирсэн байлаа. 2-р шатанд Жульен нутаг нэгт Гаель Монфилтэй тулна. Харин Рожерийн хувьд энэ сарын 22-нд эхлэх Дэлхийн турын финалдаа бэлдэхээс өөр аргагүй боллоо.
Энэ хооронд Рафаель Надаль, нутаг нэгт Николас Альмагрог 3 сетэд 6-3 6-7 5-7 гэсэн харьцаагаар бас л зовж байж ялсан. Ээлжит шатанд Надаль, Томми Робредотой тулах юм. Николай Давыденко, Энди Мюррей, Новак Жокович нар ямар нэгэн асуудалгүй дараагийн шатанд шалгарлаа. Аргентиний Хуан Мартин Дель Потро, Оросын Марат Сафинийг 6-4 5-7 6-4-өөр буулган авсан. Энэ оныг дуусгаад зодог тайлахаа зарласан Марат Сафинийг ордонд цугласан үзэгчид халуун дотноор үдлээ. Тэмцээнийг зохион байгуулах хорооноос түүнд зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулж, теннисний ертөнцөд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн юм. Тэрээр ”Эдгээр жилүүдэд намайг дэмжиж, тусалж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Би хоёрдугаар шатанд шалгарч Дель Потротой тоглосондоо үнэхээр баяртай байна. Тэр бол үнэхээр ирээдүйтэй сайн залуу теннисчин. Миний хүрсэн амжилтаас ч илүү өндөрт хүрнэ гэдэгт нь би итгэлтэй байна. Энэ өдөр миний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. Би ингээд теннис хэмээх агуу том ертөнцийн хаалгыг хааж байна. Намайг одоо өөр олон үүд хаалгууд хүлээж байгаа” хэмээн ярьжээ.
Сафин 1980 онд Москва хотод мэндэлсэн. Мэргэжлийн теннисний ертөнцөд 10 гаран жилийг өнгөрүүлэхдээ Их Дуулгын цувралд 2 удаа түрүүлж, дэлхийн чансааны тэргүүнд бичигдэж байлаа. Сафин мөн 2002, 2006 онд эх орондоо Дэвисийн цомыг авчирч байлаа. Ийнхүү теннисний ертөнцийн нэгэн агуу тамирчин зодог тайллаа.
loading...




Bayartai
loading...
gemteigui bsan bol ih duulgad olon turuuleh bsan daa.
loading...
minii muu and arial ert zodgoo taillaa daa za za zugeree udkuu irgeed ireh bhaa sanaad
loading...
jaahan balgachihdag bsn l bolohoos eronhiidoo mundag l tamirchin bailaa.
loading...