loading...
Европын гандболын холбооноос зохион байгуулдаг хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн шинэ улиралын хэсгийн тоглолтууд үргэлжилж байна. Хөлбөмбөгийн Аваргуудын лиг адил улс бүрийн лигт түрүүлсэн багууд энэ тэмцээнд оролцдог. 52 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд 24 баг оролцдог бөгөөд 6 -6гаараа 4 хэсэгт хуваагдан өрсөлддөг юм. Хэсгийн шатны сугалаа өнгөрсөн 6 сард Австрийн Венна хотод явагдсан. Одоогийн Европын Гандболын холбооны шинэ журмаар зохион байгуулагддаг болоод 18 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. А хэсэгт Испаний Вальядолид, Унгарын Сзегед багууд 3 оноотой тэргүүлж байна. Хэдийгээр хөлбөмбөгөөр өндөр амжилт гаргадаггүй ч Вальядолид хотынхон Гандболоор европдоо дээгүүр бичигддэг юм. Энэ хэсэгт Оросын Медвед, Францын Монпелье зэрэг хүчтэй багууд багтжээ.
Б хэсэгт мөн л 2 баг 3 оноотой байгаа. Германы Рэйн Некер эхний тоглолтдоо Унгарын Веспремийг 32 : 29-өөр ялж анхны оноогоо халаасалжээ. Польшийн Виве баг мөн тэдэнтэй адил 3 оноотой байгаа юм. С хэсэгт Испаний Куйдад Реал, D хэсэгт Данийн Колдин багууд тэргүүлж байгаа. Каталоны Барселона клуб энэ хэсэгт багтсан. Одоогоор 2 оноотой 4-р байранд бичигдэж байна. Аваргуудын лигийн 3-р тойргийн тоглолтууд энэ сарын 17-нд явагдана.
loading...



