loading...
Үндэсний БТДСургуулийн биохимийн багш Л.Гүндэгмаа нь 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ОХУ-ын Москва хотод М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын Их сургуулийн хүн судлалын эрдэм шинжилгээний институтын эрдмийн зэрэг хамгаалах зөвлөлийн хуралдаан дээр “Монголын оюутан залуучуудын бие бялдрын хөгжилт, үйл ажиллагаа удамшил газар орчны онцлогоос хамаарах нь” сэдвээр биологи, сурган хүмүүжүүлэх ухааны хамтарсан эрдмийн зөвлөлийн хурлаар биологийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг гишүүдийн 100%-ийн саналаар амжилттай хамгааллаа.
Түүний эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ОХУ-ын алдарт эрдэмтэн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Е.З.Година, албан ёсны шүүмжлэгчээр биологийн ухааны доктор, профессор М.А.Ненашев, биологийн ухааны доктор, профессор В.Д.Сонькон нар ажилласан юм.
Л.Гүндэгмаа нь 2006-2009 онуудад Москва хот дах ОХУ-ын биеийн тамир, спорт, аялал жуулчлалын их сургуулийн аспирантурт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тэтгэлэгээр сурсан юм. Залуу эрдэмтэн Л.Гүндэгмаагийн биологийн ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээл нь Монголын хүүхэд, оюутан залуучуудын спортын авъяас чадварыг генетикийн шинжилгээгээр тогтоох маш сонирхолтой бүтээл болсоныг тус хоёр их сургуулийн хамтарсан эрдмийн зөвлөлийн нэртэй эрдэмтэд өндөр үнэлэлт өгчээ.
Доктор Л.Гүндэгмаагийн молекул генетикийн судалгаа нь сүүлийн жилүүдэд хот, хөдөөд байгуулагдаж байгаа хүүхдийн спортын сургуулиудад өсвөр насны хүүхдийг сонгож авахад, тэр хүүхдийн спортын авъяас чадвар спортын ямар төрлөөр хичээллэхэд тохирохыг нь тодорхойлох боломжтой болгосон практикийн чухао ач холбогдолтой бүтээл болжээ.
Тэрээр Тайланд, БНХАУ, БНСУ, ОХУ-д болсон олон улсын спортын 10 гаруй эрдэм шинжилгээний их хуралд илтгэл хэлэлцүүлж байсан ба ОХУ-ын нэр хүндтэй хэд хэдэн сэтгүүлд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан ба Монголын их, дээд сургуулийн консорциумын “2007 оны шилдэг залуу багш” -аар шалгарч байсан юм. Л.Гүндэгмаа нь Монголын оюутны спортын холбооны сургалтын комиссын гишүүнээр ажилладаг бөгөөд манай улсын спортын тэргүүлэх эрдэмтэн, шинжлэх ухааны доктор, профессор, ҮБТДС-ийн захирал, Монгол улсын гавьяат багш Гонгорын Лхагвасүрэнгийн охин юм.
loading...




sur,g ni tugssun dajgui bagsh bsan gehdee nadtai ih dotno bsan tmuu kk za za…
loading...