Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Байрон Скотт ажлаасаа халагдлаа

GD Star Rating
loading...

Нью Орлеанс Хорнетсийн ахлах дасгалжуулагч Байрон Скотт өнөөдөр үүрэгт ажлаасаа халагдлаа. Улирал эхлээд 9 тоглолт өнгөрөөд байгаа Зөгийнүүдийн хувьд 3 ялж 6 ялагдсан амжилттай яваа бөгөөд ялангуяа томоохон багуудын эсрэг юу ч хийж чадахгүй хожигдож байгаагийн гол бурууг ахлах дасгалжуулагч Байрон Скотт үүрлээ. Өчигдөр тэд Финикс Санс багт 20 онооны зөрүүтэй хожигдсон юм.

Түүнийг өдгөө багийн менежерийн алба хашиж байгаа Жефф Бовер түр орлож ахлах дасгалжуулагчийн ажлыг давхар гүйцэтгэх юм байна.

Байрон Скотт ердөө хоёрхон жилийн өмнө шилдэг дасгалжуулагчийн шагнал хүртэж явсан билээ.
Жефф Бовер өөрийн туслах дасгалжуулагчийнхаа нэгийг тодруулсан байна. Энэ хүнийг Тим Флойд гэх бөгөөд тэрбээр хуучин Нью Орлеансийг удирдаж явсан бөгөөд энэ хоёр эрхэм 2003-2004 оны улиралд хамтран ажиллаж байжээ. Тэр үед Тим Флойд ахлах дасгалжуулагч байсан бол Жефф Бовер туслах хийдэг байжээ.

Тим Флойдын удирдлага дор 41-41 гэсэн амжилт үзүүлж ПО-ын эхний шатанд тухайн үед шинэ тоглогч байсан Дуэйн Уэйд тэргүүтэй Майами Хит багтай 7 тоглолт гаргаж ялагдаж байжээ.

Тухайн үеийн бүрэлдэхүүнээс өдгөө ганцхан Давид Уэст үлдсэн бөгөөд тэр үедээ шинэ тоглогч байсан мань эр өдгөө “Бүх одод”-ын тоглогч болтлоо сайжирсан билээ.

Өдгөө багийн лидер болсон Крис Пол Байрон Скоттоос өөр хүний удирдлага дор тоглож байгаагүй билээ.

Байрон Скотт Тим Флойдын оронд ахлах дасгалжуулагч болсон тэр жилээс хойш анхны улиралдаа 18 ялалттай дууссан бөгөөд ирэх жилд нь буюу 2005 онд Крис Полыг драфтаар сонгож түүний дараах гурван улиралд байнга өсөж ирсэн билээ. 2007-2008 онд багийн түүхэнд хамгийн их ялалт авч 56-26 амжилтаар анх удаагаа дивизионыхоо аваргаар тодорч улмаар ПО-ын эхний даваанд Далласыг хожсон боловч цуврал долоон тоглолтоор Сан Антониод хожигдож байв.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Hacker says:

    Bryan Scott sain dasgaljuulach yumsan NEW ORLEANS ch bur dordono doo

    GD Star Rating
    loading...
  2. miki roko says:

    Jooxon l taaruu baisan yum.Uul ni neg sur boloxoor muu bish baisan shuu dee!Sain dasgaljuulagch shuu!

    GD Star Rating
    loading...
  3. suganii us says:

    bryan scottod tl zunduu sn sn baguud sanal tavih blgude.

    GD Star Rating
    loading...
  4. skyizthalimit says:

    BRYAN bishee BYRON SCOTT!!
    Ug n ene uliral exleed xamgiin turuund xalagdax dasgaljuulagchiig Nets-iin Lawrence Frank bj bolzoshgui gej bodson chin tm bish bjee, hehe..

    GD Star Rating
    loading...
  5. byron says:

    sain toglogch l bsan dasgaljuulagchiin huvid bol ystoi oron garan. Anh Nets-d ireed finald uldsen daraa ani halagdsan, Hornets-tei neg heseg bsan. Odoo butsaad Nets ruu och och.

    GD Star Rating
    loading...
  6. . says:

    ene uul n sain l dasgaljuulagch ymsan . er n bol tegeed shildeg dasgaljuulagch shagnal avsan dasgaljuulagch nar tegeed ajlaasaa amarhan halagddag boljee dee. avery johnson , sam mitchell , byron scott …….. odoo mike brown l uldlee . ugaasaah neeh udahgui gej bodoj bna

    GD Star Rating
    loading...
  7. skyizthalimit says:

    “Bower is a burly man with a shaved head who looks far more like a prison warden than a basketball coach.” => ahahahaha, goy bichjee, yahoogiinxan! :) ))

    GD Star Rating
    loading...
  8. MB says:

    Huue Ene Wizards Ear Boykins uug avtsan ym uuuu aaan medej bgaa hun bna

    GD Star Rating
    loading...
  9. MB says:

    Huue Ene Wizards Ear Boykins uug avtsan ym uuuu aaan medej bgaa hun bnssa

    GD Star Rating
    loading...
  10. MB says:

    uuuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: