loading...

Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн улирлын тоглолт уламжлалт ёсоор дөрөв дэх өдрийн тоглолтыг ТНТ теле суваг шууд дамжуулан үзүүллээ. Энэ удаад Кливленд Кавальерс баг Майами Хитийн талбай дээр зочилж, Лос Анжелес Лейкерс баг Финикс Сансыг талбайдаа хүлээн авч чухал ялалтууд байгууллаа. Шак хуучин багийнхаа эсрэг, хуучин хотдоо эргэж ирээд ялалттай буцав.
Кливленд 111 – 104 Майами
Хаан Жеймсийн цэргүүд улирлыг тааруухан эхэлсэн алдаагаа бага багаар засч эхлэв. Тэд өчигдөр Орландог нутаг дээр нь хожил авсан бол өнөөдөр зүүн бүсийг тэргүүлэгчдийн нэг Майами Хитийг талбай дээр нь хожиж дөнгөв. Ингэснээр “Хаан” Жеймсийн цэргүүд зургаа дахь ялалтаа авч, гурван хожигдолтой зүүн бүсийн дөрөвт жагсаж байна. Хэдийгээр гурав дараалсан ялалтын цуврал зогсож энэ улирлын хоёр дахь хожигдлоо амссан Майами Хит баг зургаан хожилтойгоор зүүн бүсдээ Бостоны ард явж байна. Атланта Хаукс мөн адил зургаан ялалт хоёр ялагдалтай байр хуваан зогсож байна.
Энэ удаа Кливленд ялахад Мо. Уильямс тун чухал үүрэг гүйцэтгэж 25 оноо авч, холын зайнаас таван удаа амжилттай довтолсон юм. Тэр өмнөх тоглолтонд ч мөн үүргээ сайн гүйцэтгэж 25 оноо авсан билээ. Мөн Ж.Ж Хиксон 18 оноо авч өөрийн карьерийн хамгийн өндөр оноог авчээ. Хаан Жеймс 34 оноо, 7 оновчтой дамжуулалт өгч торгуулиас 18 шидэж 16 оноо түүсэн байна.
2008 оны драфтын нэгдүгээр бүсийн арван есөөр Кливлендэд драфтлагдаж байсан хүчний довтлогч Ж.Ж. Хиксон карьерийнхаа турш гурав дахь удаагаа гарааны довтлогчоор тоглосон бөгөөд 88 онд төрсөн энэ залууд Кливленд хотынхон ихээхэн итгэл хүлээлгэж явдаг юм.
Талбайн эздээс 2008 оны драфтын дэд тэргүүн Майкл Бисли энэ улирлын хамгийн их оноо авалт буюу 24 оноо авсан ч энэ нь ялалт авахад хангалтгүй байлаа. Багийн лидер Дуэйн Уэйд 36 оноо бичүүлсэн юм.
Тоглолт дуусахаас гурван минутын өмнө Дуэйн Уэйд гурваас оруулж, блок шот хийж, дахин хоёр оноо авч 103 – 99 өөр тооны харьцааг ойртуулсан ч ЛеБрон Жеймс хариултыг өгч гурваас оруулснаар тоглолт Кливлендийн талд эргэсэн. Дуэйн Уэйд, Марио Чалмерс, Күйнтин Ричардсон нар удаа дараа гурваас алдсан юм.
Тоглолтын явцад Жирмэйн О’Нил блок шот хийсний дараа Дуэйн Уэйд 6 – 11 фүүт өндөртөй Бразилийн иргэн Эндерсон Варежаогийн эсрэг хүчний данк хийсэн бөгөөд үүний дараахан хоёр тоглогч хэл амаар маргалдаж улмаар хоёул текникийн алдаа авцгаасан билээ.
Дашрамд дурдахад тоглолтыг алдарт Майкл Жордан, өдгөөгийн Майами Хит багийн ерөнхийлөгч Пэт Рэйлитэй зэрэгцэн сууж Майамиг дэмжиж байсан бөгөөд Чикаго Буллзын өөр нэгэн домогт тоглогч Скотти Пиппен ч харагдаж байлаа. Майамигийн гол лидер Дуэйн Уэйд саяхнаас Жордан брэндийг сурталчилах болсон билээ.
Лос Анжелес Лейкерс 121 – 102 Финикс Санс
Хамгаалалт илүү юу? Довтолгоо илүү юу? гэдгийн хариултыг тод томруун өгөх шиг боллоо энэ тоглолт. Сүүлийн хоёр жилд гаргаагүй тун сайн гараагаа Финикс Санс баг үзүүлж 8 ялалт ганцхан ялагдалтай баруун бүсийг тэргүүлж байв. Тэгвэл Лейкерс 6 ялалт нэг ялагдалтай байв.
Довтолгоо голлосон тоглолттой Финиксийн гол оноо түүгчид болох Жейсон Ричардсон, Амаре Стаудемайер нар нийлээд 13 оноо, 24 шидсэнээс 4 нь байндаа оносон, тун муу тоглолт үзүүлэв.
Өмнөх жилүүдээсээ улам л сайжирсан Коби Брайнт 32 минутанд 29 оноо авч, үүнээс 16-г нь будагтай талбайгаас түүжээ. Лейкерсийн залуу од Эндрью Байнум 26 оноо, 16 самбар авч багаа хожилд хүргэхэд том тус хүргэв. Тэрбээр гэмтлийн улмаас сүүлийн хоёр тоглолтыг өнжсөн юм.
Финиксийн довтлогч Жэйред Дадли 14 оноо авч багаа тэргүүлсэн ч 80-81 оны улиралд клубын дээд амжилт болох 9-1 гэсэн гараагаа эвдэж чадсангүй.
loading...




1st Lakers goy hojson bna shuu kobe ch sain bna miami uul ni hojson bol goy baihgui yu gehdee cleveland ene jil er ni dajgui bga shuu amjilt Lakers
loading...
Лейкерс маань ч гоё байна даа…Энэ жил Бостон л саад болвол болнодоо…Бостон Лейкерс 2 л нийлээд НБА-н ихэнх жилийн аварга гэхээр энэ 2 багийг ямар ч үед тооцооноос хасч болохгүй…
loading...
boston lakers 2 finald uldcheesei.tegul lakers hariuga nehehguyu.ghdee harj l baiy cleveland orlando phoenix ntr ch sn bgaldaa.
loading...
Kobe ene jil ooriigoo ulam saijruulj sambar door togloh chadvaraa nemegduulsen l deeee
Argagui eeeee Ongorson jil West iin Finald Melo-d Sambar door deelhuulj bna sh de teged 1 ym bodoo biz de
Onoodor Maimi muu l hamgaalsan bolhoos bish………………………………………
loading...
Lal goy shu Flash Kingig darj awah bsim da
loading...
Flash gyalalzsaar King ezegneseer l …!
loading...
GET OUT THE WAYY, MBENGA!!! => http://www.youtube.com/watch?v=OWkhvdCjUSs
ahahaha
loading...
togloltiin toimiig harsan uu?kingiig bi ul oishoodog ter yag l mangas shig urlaggui bolood huchnii.hajuud n Wade, Kobe 2 yamar goyo geech?.ter 2 yag l hogjim shig toglolttoi.setgel zurh densluulem toglolttoi,tuund n bi hairtai.kobe ch yahav ugaasaa domog bolj uldej bna.harin Wade maani mangasaas iluu sags toglodog tuunees iluu hun gedgee uzuuleesei dee.
loading...
lebron ch uyan hatan chanar joohon muutaigiin huvid ch muut shuu.tl hucheere l toglohgu bl lebron yavtsguldee.
loading...
brandon jenningsiin aimar mix.http://www.youtube.com/watch?v=Fz_F2s0vT9I
loading...