loading...
Бриаторе FIA-гийн эсрэг
Бриаторе бүх насаараа эрхээ хасуулснаа тэвчиж сууж чадахгүй байна.
Сингапурын Гран пригийн зохиомол ослоос болж энэ оны 9-р сард Рено Ф-1 багийн дарга асан Флавио Бриаторег FIA-гийн хүрээн дэх уралдаануудад оролцох эрхийг бүх насаар нь хассан билээ. Түүнтэй хамт Реногийн техникийн захирал Пэт Симондс таван жилээр эрхээ хасуулсан.Энэ шийдвэр нь хуучин Реногийн даргын сэтгэлд огтхон ч нийцэхгүй хэвээр байна. Бриаторе өнгөрсөн долоо хоногт түүнийг хуурамч байцаалтаар шийтгэсэн хуйвалдаан байсан бөгөөд энэхүү шийтгэл нь тэр үеийн FIA ерөнхийлөгч Макс Мослигийн хувийн өш хонзон гэсэн мэдэгдлийг FIA-д чулуудсан юм. Макс Мосли хуралдааны өмнө нууц хэлцэл хийж түүнийгээ хэрэгжүүлсэн гэж Бриаторе давтсаар байгаа юм. Одоо эрхийг нь хассан явдлыг шүүхээр шийдвэрлүүлж FIA-гаас нэг сая евроны төлбөр нэхэмжлээд байна. Таван жилээр эрхээ хасуулсан Пэт Симондс ч бас түүнийг дэмжиж байна. Бриаторегийн гомдлынг 11дүгээр сарын 24 нд Парисын шүүхээр хэлэлцэнэ.
Алонсо “ Scuderia Ferrari World Final”-д
Улирлын төгсгөл бүрт хийдэг Ферраригийн уламжлалт хаалтын ёслол “ Scuderia Ferrari World Final”-д Фернандо Алонсо оролцож байна. Рено баг Алонсог энэ ёслолд оролцхыг зөвшөөрсөнд талархаж буйгаа Стефано Доменикали хэлжээ. Уг арга хэмжээнд цуврал уралдаанд оролцдог бүх Ферраригийн багууд болон уралдааны машинууд хамрагдана. Ферраригийн финал нь энэ жил анх удаа Италид бус Испанийн Валенсиад зохиогдож байгаа юм.
Тоёота Кобояашиг дэмжинэ
Бразил болон Аби Дабигийн уралдаанд Тимо Глокийг орлон ниссэн Камуй Кобояаши нь Формула-1-д ямар ур чадвартайгаа харуулсан билээ. Тийм ч учир Тоёотагийн туршин нисгэгчээс үндсэн нисгэгч болон дэвшсэн. Харамсалтай нь Тоёота Формула-1- ээс гарснаар Кобояашигийн ирээдүй бүрхэг болсон юм. Гэвч түүний хувьд бүх зүйл талаар болоогүй байна. Тоёотатай хийсэн түүний гэрээ үргэлжилж байгаа бөгөөд тэрээр Тоёотагийн өсөх ирээдүйтэй нисгэгчдийн программд хамрагдсан хэвээрээ байгаа гэнэ. Тоёота нь одоогоор тодорхой шийдсэн зүйл байхгүй ч Кобояашиг Формула-1-д уралдах боломжийг нээхэд чадах бүхнээ хийнэ гэжээ.
loading...





Xairan Ureedyitei zaluu!
loading...