Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Денвер Лейкерсийг хожлоо

GD Star Rating
loading...

nba_g_lawson11_288vБостон Селтикс болон Лос Анжелес Лейкерс багууд хожигдсоноор НБА-д 1 хожигдолтой баг үлдсэнгүй. Денвер Наггетс талбай дээрээ Лейкерсийн хүлээн аван тоглож, илт давуу хожлоо. Денвер 3 –р үед Лейкерсээс 21 оноо илүү авсан байна. Кармело Энтони Рон Артистийн эсрэг өмнө нь 12 удаа тоглохдоо дунджаар 19 оноо авдаг байсан бол энэ удаа 25 оноо авсны дээр Артистийг олон алдаатай болгосон аж. Лейкерс ийн 6 дараалан хожоод байсан цуврал нь зогсов. Коби 2-р хагаст оноо авч чадаагүй аж. Коби 2004 оны 4-р сарын 11-нд Кингзийн эсрэг эхний хагаст оноо авч байгаагүй бөгөөд үүнээс хойш анх удаа бүтэн 2 үеийн турш оноо авч чадсангүй. Коби тоглолтын дараа: “По Газоль тоглосон ч гэсэн өнөөдрийн тоглолтын үр дүн үр байхгүй байсан болов уу. Наггетс үнэхээр сайн байлаа” гэжээ.

Миннесота Далласт талбай дээрээ хожигдож, 9 дэх дараалсан хожигдлоо амсчээ. Эл Жефферсоний гэр бүлд гачигдал гарсны улмаас тоглолтонд оролцоогүй байна.

Нью-Жерси Нетс мөн 9 дэхээ дараалан хожигдов. Гэхдээ Миннесотаг бодвол тэд нэг ч хожоогүй, лигийн хамгийн муу 0-9 үзүүлэлттэй явна.

Филадельфи талбай дээрээ Дерон Уильямсгүй Ютад хожигдлоо. Деронд мөн гэр бүлийн шалтгаан гарч, тоглолтноос чөлөө авсан байна. Гэхдээ тэр маргааш болон Кливлендийн эсрэг тоглолтонд тоглоно.

Нью-Йорк Никс эхний 10 тоглолтынхоо 9-д нь хожигдож, түүхэндээ хамгийн муу эхлэлээ хийлээ. Майк Ди`Энтонигийн баг яагаад маш муу тоглож байна? Нетсийг бодвол Никсийн гол тоглогчид нь бэртэл гэмтэлгүй байгаа.

Шинэ дасгалжуулагч Жефф Боуэрийнхээ удирдлага дор Нью-Орлеанс Хорнетс анхны тоглолтоо хийж, Портлэндэд хожигдлоо. Үүний зэрэгцээ гол тоглогч Крис Полийгоо 1-2 долоо хоногийн хугацаатай алдав. Өөрөөр хэлбэл Боуэрийн гараа тун оцгүй эхэлж байна. Портлэндийн хувьд 5 дахиа дараалан хожиж байгаа бол Хорнетс 4 дэхээ дараалан хожигдлоо.

Бостон Селтикс талбай дээрээ Атлантаг барсангүй. Жо Жонсон болон Жамал Кроуфорд нарын ур чадвар өндөр залуу хамгаалагчид Бостоны Рэй Аллен, Пол Пирс зэрэг хашир бурхиудаас илүү байж чадав. Өнгөрсөн 2 улирлын тоглолтонд эдгээр багууд нийт 7 удаа таарахад Селтикс 7 хожиж байж. Хоукс 7-2 болж, улирлын гараагаа тун сайн хийж байна.

Сакраментогийн амжилт олныг гайхашруулсаар. Кевин Мартингүй хэрнээ тэд 4 дараалан хожлоо. Өнөөдөр шилдэг хамгаалалт бүхий Рокитсийг талбай дээрээ хожив. Сүүлд 2007-2008 оны улиралд Кингз 4 дараалан хожиж байжээ.

Торонто баруун эргээр хийх 4 аялан тоглолтоо хожлоор эхлүүллээ. Клипперсийн талбайд болсон тоглолтонд Торонто 4-р үеийн төгсгөлд маш сайн тоглож, төгсгөлийг 16:0-ээр хийсэн байна. 3-р үеийн дараах байдлаар оноо тэнцүү байжээ.

Бямба гаригт болсон тоглолтуудын дүн:

“Сакраменто” – “Хьюстон” – 109:100 (30:30, 33:22, 19:25, 27:23)

С: Томпсон – 27+11 самбар. Удрих – 22. Эванс – 20.

Х: Ариза – 28. Баттье – 23. Скола – 20+9 самбар.

“Денвер” – “Лейкерс” – 105:79 (26:28, 32:28, 29:8, 18:15)

Д: Энтони – 25. Жи Ар Смит – 20.

Л: Байнэм – 19+15 самбар. Брайант – 19. Одом – 14.

“Клипперс” – “Торонто” – 89:104 (34:17, 20:28, 20:29, 15:30)

К: Каман – 25. Б. Дэвис – 17.

Т: Бош – 21+14 самбар. Барньяни – 19. Кальдерон – 18+9 дамжуулалт.

90040825FM043_NETS_MAGIC“Орландо” – “Нью-жерси” – 88:72 (23:27, 19:15, 20:14, 26:16)

О: Дуайт Ховард – 26+12 самбар. Пьетрус – 16. Картер – 14.

Н: Элстон – 17+10 дамжуулалт+10 самбар. Симмонс – 15. Хасселл – 13.

“Филадельфи” – “Юта” – 90:112 (32:30, 18:34, 19:28, 21:20)

Ф: Т. Янг – 17. Капоно – 12. Игуодала – 11+10 дамжуулалт. Брэнд – 11.

Ю: Бузер – 24+12 самбар. Мэттьюс – 16. Окур – 15. Миллсэп – 15.

“Нью-Йорк” – “Голден Стэйт” – 107:121 (26:32, 26:34, 28:20, 27:35)

Н: Галлинари – 19+10 самбар. Д. Ли – 17+8 самбар. Эл Харрингтон – 16.

Г: С. Джексон – 23+8 самбар. Азубуике – 22. Эллис – 22. Маггетти – 22.

“Бостон” – “Атланта” – 86:97 (22:24, 20:17, 28:31, 16:25)

Б: Пирс – 24. Перкинс – 14+9 самбар. Гарнетт – 14.

А: Жо Жонсон  24. Кроуфорд – 18. Жош Смит – 14.

“Миннесота” – “Даллас” – 77:89 (22:22, 11:22, 21:29, 23:16)

М: Флинн – 11. Р. Гомес – 10+9 самбар. Джаваи – 10. К. Брюэр – 10.

Д: Новицки – 20+11 самбар. Мэрион – 15. Терри – 12.

“Нью-Орлеан” – “Портленд” – 78:86 (12:14, 21:23, 21:28, 24:21)

Н: Торнтон – 20. Коллисон – 18. Д. Уэст – 15+10 самбар.

П: Олдридж – 20+13 самбар. Рой – 15+8 самбар. А. Миллер -12.

APTOPIX Trail Blazers Hornets Basketball

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

19 Сэтгэгдэл

  1. today neeree carmelo vs kobe
    buh talaaraa melo maani iluu blaa
    ene jil ahiad conference finald lakers denver 2 garaad irvel denver jinhene changahan hariugaa avah bolno…
    melo ene jil uneheer sn bgaa
    denver ch mon adil
    hezee hamgiin suuld lakers 80s doosh onoo avsniig sanahgui bna shu
    gaihaltai FANTASTIC!!!

    GD Star Rating
    loading...
  2. BaTUNaW says:

    Baragl……………..Ed narch yhaw Margaash Utah vs Cavs Toglono ene 2l sonirhol tataj bna.UTAH-ch saindaa bas jinhene Bagaar togoldog Tiimvv???

    GD Star Rating
    loading...
  3. bean says:

    paul berttsen ium uu

    GD Star Rating
    loading...
  4. MB says:

    Goe odor bna Denver hojson bolhoor
    DeNver iin hamgaalalt onoodor hojild hureglee l deeeee
    Ene zun unheer sain soliltsoo hiisen bolhono haragdaj bna
    Aaron Afflalo barag hojild huregch-leeeeee
    Bas teged gants goe hojil avsaan bish KarMelo Neeh tegj eh ym bitii bodooo Tsag ert bna sh deeeeee Tsagaan hel am hurchvel onts gui eeeeeeeeee
    avraga avsan hoino 2 uulaa bayrliiiiii?

    GD Star Rating
    loading...
  5. Ty Lawson aimaar bna lee

    GD Star Rating
    loading...
  6. suganii us says:

    ene carmelo danver lakersiig hojson bish uhehnee uheh ni ain.uliral dunguj ehelj bhad biti olon yum hutsaad bai novshoo.

    GD Star Rating
    loading...
  7. suganii us says:

    denver shuu.

    GD Star Rating
    loading...
  8. xzbunny says:

    denver champion bj chadahgui ee. boloogui. turshlaga dutna. odohondo arai boloogui.

    GD Star Rating
    loading...
  9. xaxaxaxaxaxa says:

    denver champion bolvol bi tanai eejid dahiad hezee ch boovoo hohvvlehgvi gedgee amlii KARMELO hogshoon

    GD Star Rating
    loading...
  10. Le23oN says:

    Ene jil mgadgui denver cavaliers finald uldeh bhaaa. melo vs james bolbol ih sonirhol tatna daaaaaaaaaaaaa

    GD Star Rating
    loading...
  11. NBA says:

    west-denver vs lakers
    east-cavs vs boston

    GD Star Rating
    loading...
  12. NBA says:

    LEBRonii talar medeelel oruulad ogooch
    nomer slih ene ter gd.

    GD Star Rating
    loading...
  13. MB says:

    Hooe xzbunny turshlaga bgaaaa za
    Playoffs-d
    Melo-6
    Billups-8 7 oon jil daraaalj busiin avraggiin toloo togolson sh deeee
    Martin-7 1 udaaa avraggiin toloootogolson sh de ho
    Jr-4
    Nene-5
    Ty Ncaa Avraga
    Afflalo togolt bolgond bagiin shildgiig l hamgaaldag
    Teged Anthony Carter-tai turshlaggin talaar yariad hereggyi bailgui deeeee
    Allen,Anderson bas l turshlagatai
    Turshalga bagatai gehiin bol Balkman Petro 2 l ym daaaa tehdeee ene 2 barag gardaggui gedgiig sanaarai …….

    GD Star Rating
    loading...
  14. skyizthalimit says:

    GET OUT THE WAYY, MBENGA!!! => http://www.youtube.com/watch?v=OWkhvdCjUSs
    ahahahahaha

    GD Star Rating
    loading...
  15. skyizthalimit says:

    NBA gdg noxduud Orlando-g martaj bolkuee, bi VC-ig anxnaas n l demjseer irsen, ene ulirald 1 oligtoi amjilt gargax bx gej naidaj l suuna! TSAG XUGATSAA L XARUULNA!

    GD Star Rating
    loading...
  16. crusader says:

    Гоё гоё. Лейкерс бут ниргүүлсэн. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байхав. коби 2-р хагаст оноо авч чадаагүй байна. Сайхаан

    GD Star Rating
    loading...
  17. XXX-DMG says:

    2 hagast onoo avch chadaagui ch geh shig 4 ue buten togloogui shuu dee. Haha harj l baiy avarga bolohiig ni

    GD Star Rating
    loading...
  18. BAT says:

    Lakers ene jil yavahgui baih. Spurs bas saingui baina. Den Vs Cle buyu Melo Vs Lebron gesen final uzvel mun goyo oo. West ch yahav.East-iin baguud tun aimar ursulduj baina. Eastees garna gedeg tun hund dee.

    GD Star Rating
    loading...
  19. GAnzoo says:

    Lakers yala heden jiliin omno baahan od tsugluulaad avrag bolj chadagui shd odoo yg tiim ym davtagdah geed bga ym bishoo tehde ter uyd avragiin toloo hojigdson bol ene udda conference-iin avargiin toloo togloltond ylagdaj magadgui ym denver sain bn oo ene zunii neg naimaa taalagdaagui dantay jones-g yvuulsan ni joohon tiimerhuu Gehdee aron affalo sain togloh bh gej naidaj bgaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: